Цагдаагийн хурандаа, түүний эхнэр хоёрт гүтгүүлсэн  “ДЦС-4”-ийн захирал Ү.Төмөрхуяг цагдаагийн байгууллагад ханджээ

2022-03-28
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ГАРЬД

 

Монгол уг нь хуультай улс. Гэхдээ тэр хуулийг хэн мөрддөг вэ. Ийм асуултад хариулт олох хэцүү. Учир нь хэн ч шууд хариулж чаддаггүй. Тэгэхээс өөр арга ч үгүй юм.

Яагаад гэвэл хуулийг гууль болгодог хүмүүс бол хууль, хяналтын байгууллагад ажилладаг болон тэдний хань хамаарал бүхий этгээдүүд байдаг.

Нэгэнт хуулиар далайлган сүрдүүлдэг учир хууль бус үйл ажиллагаа нь олны нүднээс далд байдлаар даамжирсаар байх нь элбэг.

Яг ийм шалтгаан нөхцөлтэй хэрэг “ДЦС-4” ТӨХК дээр болж байна.

Тус ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газар гэж бий. Нэр нь цайны газар төдий боловч “ДЦС-4”-ийн олон зуун хүний хоол ундыг өдөр бүр бэлдэж, үйлчилдэг муугүй бизнес гэсэн үг. Гэхдээ энэ цайны газар нь ямар нэг түрээсээр бус “ДЦС-4”-д данстай ажилтнуудыг ажиллуулдаг байна. Цайны газрын дарга нь Я.Гэрэлмаа гэж 32 дахь жилдээ энэ ажлыг хийж буй эмэгтэй байдаг байна. Тэрбээр олны танил цагдаагийн хурандаагийн эхнэр юм байна.  “ДЦС-4”-ийн захирлаар хэн ч очсон өөрийнхөөрөө ажилласаар ирсэн нэгэн аж.

Харин 2018 оны аравдугаар сард “ДЦС-4”-ийн захирлаар Ү.Төмөрхуяг томилогджээ. Түүнээс хойш Я.Гэрэлмаа дураараа дургих нь хэмжээ хязгаартай болж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, ямар нэг асуудал гарч, байгууллагын удирдлагын баг, хууль хяналтын байгууллагаар шалгагдах үед нь Ү.Төмөрхуяг найр тавин хаацайлдаггүй аж.

Харин ч хууль бус үйл ажиллагааг нь байгууллагын зохих нэгжээр хэлэлцэн, нийтийн эрх ашгийг хангуулах тал дээр зарим арга хэмжээг авсан байгаа юм.

Тухайлбал, “...Я.Гэрэлмаа нь өөрийн хамтрагч, дотнын найзууд болох Н.Оюундарь, Д.Орхон, Д.Даваасүрэн нартай хамтран “Эрчим” бууз, банш хийж, зах зээлд худалдаалдаг. Энэ бууз, баншийг үйлдвэрлэхдээ хагасыг нь “ДЦС-4” ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газарт үйлдвэрлэж гаргадаг. Мөн зарим тохиолдолд махыг нь татаж гаргасны дараа ажилчдыг хуваарийн дагуу өөрийн эзэмшлийн цэцэрлэг дээр аваачиж хийлгэдэг. ...Энэ онд бууз баншных нь борлуулалт муу байсан. Хэтэрхий ихээр үйлдвэрлэсэн байсан. Тэрийгээ бүх ажилчдад саналыг нь сонсохгүйгээр 5-10 кг-аар зарсан. Мөн хамт олны дундын хуримтлалын санд мөнгөн хуримтлал үүсгэх нэрийдлээр 2020 оны наймдугаар сараас эхлээд ковидын тусгаарлалтад байгаа иргэдийн хоолоор үйлчлэх ажил үйлчилгээг авч эхэлсэн. Энэ үйлчилгээнд өдөр бүр хоёр хүн ажиллуулж байсан” гэх гомдол ТӨХК-ийн захиргаанд иржээ.

Бас “...Я.Гэрэлмаа нь тус цайны газрын ахлах тогооч Х.Эрдэнэчимэг болон бусад ажилчдыг доромжилж танхайрсан. Байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр тогооч, ажилчдыг өөр газарт цалингүй ажиллуулдаг” гэсэн гомдол ч ирсэн байна.

Хамгийн ноцтой нь Я.Гэрэлмаа нь нууцаар ковидын тусгаарлалтад байгаа хүмүүсийн хоолыг хийж үйлчилдэг байсан үед “Эрчим зоог” цайны газраас тонн гаруй мах алга болсон байгаа юм.

Энэ үйлдэл нь түүний нөхрийг ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас шалгах үед илэрч, тус газраас “ДЦС-4” ТӨХК-д мэдэгджээ. Улмаар ЦЕГ уг асуудлыг АТГ-т шилжүүлсэн шалгуулсан байдаг аж.

Чухам энэ нь Я.Гэрэлмаа болон түүний нөхөр болох эрхэм хурандаагийн дургүйг хүргэжээ. Тиймээс энэ гэр бүлийнхэн Ү.Төмөрхуяг захирлыг гэмт хэрэгт гүтгэж, тэр нь цахим сүлжээнд нийтлэгдэж, нэр хүндэд нь халдсан байна. Мөн утсаар заналхийлж ч үзжээ.

Тодруулбал, цайны газрын дарга, цагдаагийн хурандаагийн эхнэр Я.Гэрэлмаа нь Ү.Төмөрхуягийг өөртөө бэлгийн дарамт учруулсан гэсэн аж.

Харин Ү.Төмөрхуяг захирал цахим сүлжээгээрээ дамжуулж хамт олондоо мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “...Я.Гэрэлмаагийн хүн гүтгэж доромжилох нь хэрээс хэтэрч байна, “...Гүжрийн үгэнд сөөм хариу олддоггүй” гэдэг.  Гэхдээ ядаж хүн үнэмшмээр юм ярих хэрэгтэй шүү дээ. Намайг Я.Гэрэлмаад бэлгийн дарамт үзүүлдэг гэхэд итгэж үнэмших хүн манай станцад байх уу. Ер нь Гэрэлмаад бэлгийн дарамт үзүүлж чадах өөр хэн нэгэн энэ станцад байгаа бил үү. Өөрийнх нь хэлснээр би ирсэн цагаасаа хяхаж хавчиж цагдаж шалгаж байсан хэрнээ өрөөндөө архи ундаагаар шахаж, нуруу турууг нь илдэг байж таарах уу?

… Мөн манай хамт олонд тохиолдсон харамсалтай зүйл хүний амь нас осолдсон ослыг хүртэл өөрийн өс хонзонгийн зэвсэг болгож, хүний бүрэлгэсэн осол нуун дарагдуулсан гэв, Ийм юмыг нуун дарагдуулах боломж манай салбарт бий юу. ...Я.Гэрэлмаа өөрөө хэрээс хэтэрсэн ёс зүйгүй авирладаг талаар олон баримт фото зураг Ёс зүйн хороонд болон Захиргаанд ирсэн. Ийм бохир заваан зүйлсийг станцын дотоод сүлжээнд тавих нь хувь хүний нэр хүндэд бүдүүлгээр халдсан, хамт олноо хүндлээгүй хэрэг болно. Тиймээс миний зүгээс ийм үйлдэл хийхгүй гэж бодож байна. Харин сүүлийн хэд хоногт яагаад ийм зүйл огцом гарч ирсэн шалтгааныг та бүхэн ойлгож байгаа гэж найдаж байна. Я.Гэрэлмаа нь өөрт холбоотой зөрчлүүддээ арга хэмжээ авагдах нь ойлгомжтой болоод ирмэгц намайг гутаан доромжилж харлуулах замаар өөрийгөө гэм зэмгүй энхийн цагаан тагтаа болгон харагдуулах гэж хамгийн увайгүй ёс зүйгүй арга замыг сонгож үүндээ “Эрчим зоог” цайны газрын хамт олныг золиос болгон ашиглаж байгаа нь дэндүү харамсалтай байна… Ер нь ажил олгогч, ажилтны хооронд үүссэн харилцаа зөв буруу нь хууль хяналтын байгууллагаараа хянагдаж шалгагдаад явах нь соёлтой, хуультай хүний нийгмийн дэг жаяг юм. Тэр дотроо ялангуяа манай салбарын дэг журам билээ” гэжээ.

Тэрбээр мөн Я.Гэрэлмаа болон түүний нөхөр болох цагдаагийн хурандаа хоёрыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 62 (6794)

 

Идэж уух нь холдоод ирхээр шарлхаад үхлээ наад хүүхэн чинь халсан зөв бна Бас нөхөр шигээ мартсан байр байж байхуй дэ манай хууль хүчний байгуулга шалгсан дээр байхаа
gerelmaa ooriinhoo ashig sonirholoor ochnoon hvn vnegvi ajiluuldag naadamaar huushuur hiij zarna ajilchidaa bvgdiig eelj daraalalaar ochih ajilahiig shaardag ter hvmvvs ulsiin bayr naadamaar ger bvldee ch tsag gargaj chaddaggvi tsagaan saraar hebiin boob hiilgvvlne ene hvn erin ooriinhoo ashig orlogoo negt tabina dooroo bga ajilchidaa humsiin todiich boddoggvi ctants tsalingiin ogno bi yasan ch yaadiin gesen shig ajilchidaa boolshig zardag
4жил болсон хүнээс 32 жил болсон хүн их идэх нь мэдээж төрийн цагдаа хүн яагаад ийм баян болчихдог юм бэ.Хүн шантаажилж баяжсан юм уу тэгээд бас өөрийгөө бэлгийн дарамтанд орсон гээд бгаа эхнэр нь залуу охин бгаа биш яаж тэгж ичихгүй ярьж чадаж бна аа мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болчихсон гэр бүл юмдаа арайч дээ
Зочин
Энэ авгай нөхөр чинь цагтаа байраа мартаж явсан 2 шүү эхнэр нэртэй энэ авгай чинь амилсан шулам болсон авгай олон шахаа хийдэг байж бгаад тэрийг нь таслан зогсоохоор байж сууж чадахгүй байхгүй юу цагдаагийн хурандаагийн дээр хууль байдаг юм шүү байраа мартсан хэрэгт орчихоод ажилаа өгөөгүй юм уу
Ххахаха энэ чавганцад бэлгийн дарамт үзүүлэх үү. Ёстой сэжиг хүрчихлээ.
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

6 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

29 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

7 цаг 49 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

7 цаг 49 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

7 цаг 49 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин