П.Сайнзориг:Хүний амь насны доод хэмжээг 63 саяар үнэлж, хуульд тусгасан

2022-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хохирогчийн ар гэрийнхэнд оршуулгын зардлаас өөр зүйл олдохгүй байгаа. Энэ нь хууль эрх зүйн тодорхойгүй орчинтой ч холбоотой. Гэхдээ ийм асуудал дээр шүүх тодорхой практик жишиг тогтоож байгаа жишээнүүд бий. Хамгийн сүүлд Зам тээвэр, хөгжлийн яаманд хүний амь нас хохирсон хэрэгт зөвхөн сэтгэл санааны хохирлоос гадна тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой асуудалд 500 сая төгрөг гаргуулахаар болсон шүүхийн шийдвэр байна. Энэ мэт асуудлыг тодорхой болгох үүднээс энэ хуулийн төслийг оруулж ирсэн. Бодит хохирлыг шүүх тогтооно. Хүний амь насны доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 63 сая төгрөгөөр үнэлж хуульд тусгасан. Мөн өөр нэгэн аргачлалын хувилбар байгаа нь хүн амын дундаж наслалтаас тухайн гэмт хэргийн улмаас нас барсан иргэний насыг хасна. Жишээ нь, хүн амын дундаж наслалт 70, 20 настай хүн амиа алдлаа гэхэд 50 насны зөрүү гарч байна. Тэр хүн 50 жил идэвхтэй амьдрах боломжтой байсан байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний хэмжээг тавь дахин үржүүлж буюу 111 сая 600 мянган төгрөгийг тухайн ар гэрт нь олгоно гэдэг хувилбар бий. Эдгээр аргачлалын аль ашигтайг нь хохирогчид үзүүлэх юм. Хүний амь насыг үнэлнэ гэдэг учир дутагдалтай зүйл. Гэхдээ дэлхий нийтэд ийм жишиг бий. Тухайлбал, БНСУ-д 80 сая вон, дэлхийн бусад улс оронд дээд хэмжээг нь 250 сая ам.доллароор тогтоосон байдаг.Ерөнхийдөө хэт өндрөөр биш, төлөгдөхүйц хэмжээнд байх ёстой гэдэг жишиг бий” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

5 цаг 21 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

5 цаг 21 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

5 цаг 21 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

17 цаг 30 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

23 цаг 3 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

Өчигдөр 06 цаг 00 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Уржигдар 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Уржигдар 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин