НМХГ: Нэг тэрбумын өртөгтэй барилга 50 сая төгрөгийг аюулгүй байдалдаа зарцуулах ёстой

2022-03-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

 Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Мөн удахгүй сурагчдын амралт эхлэх гэж буйтай холбогдуулан хүүхдийн тоглоомын талбайд тавих хяналтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн хяналтын байгууллага хийхээс илүүтэй тухайн ажлыг гүйцэтгэж буй байгууллагын анхан шатны хяналт чухал байдаг. Барилга, дэд бүтцийн чиглэлийн бүтээн байгуулалтыг улсын хөрөнгөөр хийж байгаа тохиолдолд нийт төсвийн 0.5 хувиас доошгүй хөрөнгийг, хувийн хэвшлийн байгууллага 1.5 хувиас доошгүй хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл улсын төсвийн нэг тэрбум төгрөгөөр сургууль, цэцэрлэг барилаа гэхэд 50 сая төгрөгийг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулна. Хүүхдийн тоглоомын талбайд өмнө нь осол гарч байсан. Үүнд анхан шатанд хэн хяналт тавих нь хуулиар зохицуулагдсан байдаг. Сургууль, цэцэрлэгийн орчинд тухайн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, орон сууцны гадаах талбайг СӨХ-үүд, гэр хорооллынхыг хороо, дүүргийн дарга нар хяналт тавьж, хариуцах үүрэгтэй. Тиймээс эдгээр хүмүүст үүргүүдийг танилцуулах зорилгоор зөвлөмж, мэдээллийг хүргүүлээд байна. Бид хамтарч ажиллаж  ослыг бууруулна” гэсэн юм.

Улаанбаатарын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа болон долоон сар буюу түүнээс дээш хугацаанд барилга угсралтын үйл ажиллагаа зогссон, орчиндоо эрсдэл учруулж болзошгүй барилга байгууламжуудыг хамгаалалтын горимд шилжүүлэх үүрэг, даалгаврыг захиалагч 54 ААН, иргэдэд хүргүүлсэн байна.

Энэ талаар НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга "2022 он гарснаас хойш гуравдугаар сарын 18-ны байдлаар НМХГ-т зургаан осол бүртгэгдсэн. Эдгээрийн тав нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай, нэг нь лифттэй холбоотой осол байна. Он гарснаас хойш лифт эзэмшигч 2800 гаруй, 696 лифт ашиглагч, эзэмшигч иргэн, ААН-д мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 260 барилга байгууламжийн захиалагч, гүйцэтгэгч, ААН, иргэдэд хөдөлмөрийн болон орчны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг зөвлөж, тусалсан” гэсэн юм.

НМХГ-т оны эхний гурван сарын байдлаар 1644 албан бичиг, 806 өргөдөл, гомдол ирснээс барилга, байгууламжтай холбоотой 132 гомдол иржээ. Эдгээр 132 гомдлын дагуу улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, 14 ААН, таван иргэнд 53 сая төгрөгийн торгууль, зөвшөөрөлгүй 27 барилгад прокурорын албан даалгавар гаргуулж үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 60 (6792)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 53 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 53 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 11 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 23 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин