О.Батжаргал: Ханги-Мандалын боомтоор Монгол Улс руу импортын бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх асуудал яригдана

2022-03-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Р.ОЮУН

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын нээлттэй холбоотой сурвалжлага “Зууны мэдээ” сонины даваа гарагийн №52 /6784/ дугаарт гарсан билээ.

Энэ үеэр Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Өнөөдөр Зүүнбаян-Ханги хилийн боомтод чиглэсэн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болж байна. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн болон холбогдох албаныхан, хөрөнгө оруулагч компани, ажил гүйцэтгэгч нар маань ажлаа эхлүүлж байна. Энэ зам баригдсанаар Дорноговь аймаг тээвэр логистикийн хувьд том бүс нутаг болж хөгжих, Ханги хилийн боомтын нэвтрэх чадвар, ачаа тээврийн эргэлт одоо байгаагаас даруй 3-4 дахин өсөх боломж бүрдэнэ. Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд чамгүй олон орд бий. Энэ төмөр замын транс дагуу тухайлбал, Цагаан суварга мөн аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хоёр том нүүрсний орд бий. Даланжаргалангийн төмөрлөгийн орд гээд төмөр замын нэгдсэн сүлжээнд холбогдсон уул уурхайн үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ экспортод гаргах том боломж бүрдэж байгаагаараа давуу талыг авчирч байна. Нөгөө талаар Ерөнхий сайд Ханги боомт Гашуунсухайт, Замын-Үүд хоёрын яг дунд нь байгаа учраас энэ хоёр боомттой дүйцэхүйц болно гэж хэллээ. Тэгэхээр хоёр дахь санааг бид юу гэж ойлгох вэ гэхээр Ханги-Мандалын боомтоор Монгол Улс руу импортын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх асуудал яригдана. Энэ зам баригдсанаараа импортын ачаа таваар нэмэгдэх боломжтой. Мөн 1500 ажлын байр, төмөр замыг дагасан суурингууд, ачиж буулгах, шилжүүлэн ачих ангиуд бий болно. Энэ чинээгээр бид улсын эдийн засагт төдийгүй орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтад том хувь нэмэр оруулах бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлог юм.

Экспортод гаргаж байгаа гол боомт бол Ханги. Замын-Үүд боомтоор багахан хэмжээний нүүрс гарч байгаа. Тиймээс Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн бүх компани Ханги хилийн боомтоор экспортоо хийх боломж нь нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, Замын-Үүдийн боомт дээр нурмаг ачааны нэвтрүүлэлт бага байна. Энэ боомт өргөн болохоор энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа компанийн бүтээгдэхүүнүүд энэ боомтоор гарна гэсэн бодлогын төлөвлөлт явж байна. Ханги хилийн боомт дэд бүтцийн хувьд шинээр хөгжих гэж байгаа боомт. Бид үүнд төлөвлөж байгаа зүйл олон байгаа. Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд Хөгжлийн хөтөч гэсэн төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд боомтын дахин төлөвлөлт хийж байна. Наад талд нь боомтын суурьшлын бүсийн дахин төлөвлөлт хийж байна. Энэ онд багтаагаад зураг төсөл, ТЭЗҮ-г нь боловсруулна. Дотоодын эрчим хүчний нөөцөөр хангах ажлаа эхлүүлнэ. Ирэх онд эрчим хүчээ холбох ажлаа буюу хоёр талаасаа эрчим хүчний эх үүсвэртэй болгоно. Цаашлаад авто замаар холбох асуудлыг хөндөж байгаа. Өнөөдрийн төмөр замын төсөл хэрэгжүүлж байгаа компани маань үнэхээрийн том ачаа эргэлтийн логистикийн төв байгуулна гэж байна. Үүнийг дагасан суурьшлын бүсүүд, дэд бүтцийн  асуудлыг давхар хөгжүүлэх шаардлага байгаа. Эхний ээлжинд ямар ч гэсэн төрийн үйлчилгээний анхан шатны нэгж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, онцгой байдлын тусламж, үйлчилгээг ойртуулах арга хэмжээг орон нутгийн зүгээс өөрийн хөрөнгө оруулалтын боломжоор авах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.

Эх сурвалж www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 53 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 53 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 11 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 23 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин