Хөхний хорт хавдрын талаар ХСҮТ-ийн Хөхний төвийн эрхлэгч П.Батсүхийн хэлсэн онцлох эшлэлүүд

2022-03-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочин Хавдар судлалын үндэсний төвийн Хөхний төвийн эрхлэгч, эмч, Монголын хөхний хавдрын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч П.Батсүхийн  хэлсэн онцлох эшлэлүүдээс хүргэж байна.

-Манай улсад өнөөдрийн байдлаар хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын дөрөвдүгээрт, нийт хүн амд тохиолдож байгаа хавдрын зургадугаарт орж байна. Тодруулбал, 100 мянган хүн тутамд 8-11 хүн хөхний хорт хавдраар өвчилж байна гэсэн үг. Харин 2005-2006 оны  үед 100 мянган хүн тутмын 4-5 нь хөхний хорт хавдраар оношлогдож байсан судалгаа бий.

-Манай улсад хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдсэн нь олон шалтгаантай.  Тухайлбал, эрт илрүүлэг, оношлогооны чадамж сайжирсан, хүн амын тоо өсөх болон  насжилттай холбоотойгоор хөхний хорт хавдрын тохиолдлын тоо нэмэгдсэнийг судалгаагаар тогтоосон байдаг. Цаашид ч нэмэгдэх эрсдэлтэй.

-Биеийн жингийн өөрчлөлт, хорт зуршил, дасгал хөдөлгөөний дутагдал болоод удамшлын хүчин зүйл, дааврын эмийн зохисгүй хэрэглээ, туяаны нөлөөлөл гэсэн олон зүйл хөхний хорт хавдраар өвчлөхөд нөлөөлдөг. Тодруулбал, хөхний хорт хавдрын 30 хүрэхгүй хувь нь удамшил, генийн өөрчлөлт гэсэн үнэмлэхүй болон амьдрах хугацааны эрсдэлээс үүдэлтэй байдаг. Харин 70 гаруй хувь нь харьцангуй эрсдэл буюу хүний амьдралын хэв маяг, дадал зуршлаас үүддэг.

-Хөхний хорт хавдраар оношлогдсон эмэгтэйчүүдийн 76 орчим хувийг 40-69 насныхан эзэлж байна. Тиймээс эрсдэлт бүлгийг 40-70 нас гэж тооцоолон энэ насны эмэгтэйчүүдээ хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношлогоонд хамруулах хөтөлбөрийг боловсруулсан. Учир нь амьдралын ид  идэвхитэй насан дээрээ хөхний хорт хавдраар өвчилж байгаа нь үнэхээр харамсалтай.

-Хөхний хорт хавдар дөрөв хүртэлх үе шаттай. Хамгийн эрт үедээ буюу эсийн түвшинд болон нэгдүгээр үедээ оношлогдож байгаа хавдар эдгэрэх бүрэн боломжтой. Мөн эмчилгээний олон сонголттой байдаг. Харамсалтай нь хожуу оношлогдсоноос болж хөхийг бүтэн авах мэс засал хийдэг. Хоёрдугаар үеэс бага үед эрт илрүүлэгт хамрагдаж, оношлогдвол хөхийг авах шаардлагагүй бөгөөд эдгэрэх бүрэн боломжтой. Тиймээс иргэд эрт илрүүлэгт сайн хамрагдаж байх нь чухал юм.

-Хавдар судлалын үндэсний төвд олон мэргэжилтэн хамтарсан баг хөхний хорт хавдрын цогц эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг. Хөхний багт мэс заслын эмч нараас гадна хими, туяан эмчилгээ, хөхийг нөхөн сэргээх багийнхан, сэтгэл зүйч, дүрс оношилгоо, эмгэг судлал, сувилахуйн тусламж үйлчилгээ гэсэн олон мэргэжилтэн ажилладаг. Эдгээр олон мэргэжлийн эмч нэгдэж багаараа хөхний хорт хавдрын эсрэг тэмцдэг.

-Эрт илрүүлгийн хүртээмжийг сайжруулах, нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох нь манай улсын тулгамдсан асуудал юм. Алслагдсан бүс нутаг болон захын хорооллын эмэгтэйчүүд эрт илрүүлгийн товлолт үзлэгтээ тогтмол хамрагдаж чаддаггүй. Энэ нь мэдээллийн хүртээмжээс гадна эрүүл мэндийн боловсрол дутмагтай холбоотой. Үүнээс гадна хавдрын эмчилгээний талаар ойлголт муугаас эмчилгээнээс татгалзах, өөр эмчилгээ хийлгэж хугацаа алдах, айгаад эмнэлэгт хандахгүйгээс хожуу шатандаа ирж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.

-Хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд нэгдүгээрт, нийгэмд мэдээлэл түгээх ёстой гэж олон улсын байгууллагуудаас зөвлөдөг. Хэн нэгэн хөхний хорт хавдрын талаар мэдээлэлтэй болоод эргэн тойрныхондоо хөхөө өөрөө шалгаж, мэргэжлийн эмчид хандаж, эрт илрүүлэгт хамрагдах нь чухал гэдгийг мэдээлэх нь ач холбогдолтой. Мэдээлэл сайжрахын хэрээр иргэд харъяа дүүрэг, эрүүл мэндийн байгууллагууддаа хандаж эхэлдэг.

Хөхний хорт хавдар зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал биш. Жилдээ 2-3 эрэгтэй хүн  энэ хавдраар оношлогдож байгаа. Үүдэл шалтгаан болоод эмчлэх арга барил нь эмэгтэйчүүдтэй адил байдаг.

-Хавдартай тэмцэнэ гэдэг нь эмч, үйлчлүүлэгч буюу өвчтөн тэдгээрийн ар гэрийнхэн нэг ойлголттой байж, дэмжих шаардлагатай багийн тогтолцоог шаарддаг. Тиймээс ХСҮТ дээр сэтгэл зүйн тусламж үйлчилгээг ганцаарчилсан болон багийн хэлбэрээр үзүүлж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 55 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 55 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 12 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 24 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин