Аймаг дүүргийн намын дарга нар болсон АН-ын бүлгийнхэн бойкотоо үргэлжлүүлэх боломжтой юу?

2026-03-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЧИР

 

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээсэн ч үргэлжилж чадалгүй өнөөдрийг хүрэв. Учир нь, УИХ дахь АН-ын бүлгээс бойкот зарласан. Тэд “...Н.Учрал МАН-ын дарга учраас УИХ-ын дарга байж болохгүй” гээд чуулганыг орхиод явсан. Уг нь, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нь АН-ын даргын албан тушаалыг давхар хашдаг. Арай “жижиг” болохоос яг л адилхан жишээ юм. Харин ч, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нь АН-ын дарга учраас улс төр хийж УИХ-ыг бойкотолж буй хэрэг. Тодруулбал, УИХ-ын үйл ажиллагааг улс төрийн зорилгоор гацаагаад нэгэн долоо хоногийг өнгөрөөв.

АН-ынхан энэ зуурт, хэлтэй амтайхан, дуулиантайхнаар орон даяар дотоод сонгуулиа хийлээ. Намынхаа ҮБХ-г байгууллаа.

Ер нь бол, УИХ-ыг бойкотолсон шалтгаануудын нэг нь энэ байсан. Мөн, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслөөс тус намынхан эмээсэн. Яагаад гэвэл, УИХ-ын АН-ын бүлэгт шүүхээс ял шийтгүүлсэн, мөрдөх байгууллага дээр хэрэгт шалгагдаж байгаа хэд хэдэн гишүүд бий. Тэр байтугай ёс зүйн асуудлаар эгүүлэн татагдах болзлоо хангасан нэг, хоёроор тогтохгүй гишүүнтэй. Тийм учраас, уг хууль дээрх олон нийтийн анхаарлыг сулартал намынхаа дотоод сонгуулийг хийж, амсхийсэн байж ч болох юм.

Юутай ч, өнгөрсөн өдрүүдэд болсон АН-ын дотоод сонгуулиар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх нь аймаг, дүүргийн Намын хорооны дарга болцгоосон. Ингэхдээ бас хөгжилтэй гэмээр “...Аймаг орон нутгаас сонгогдсон гишүүд хотод “царцаа” болж ирээд дүүргийн намын дарга болцгоолоо” гэцгээж л байна. Учир нь, Говь-Алтайн О.Амгаланбаатар хотод ирж Баянгол дүүргийн АН-ын даргаар, Баруун бүсээс сонгогдож УИХ-ын гишүүн болсон Б.Түвшин Хан-Уул дүүргийн АН-ын даргаар сонгогджээ. Мөн АН-ын жагсаалтын 12 дээр бичигдэж УИХ-ын гишүүн болсон П.Батчимэг Өвөрхангай аймгийн АН-ын дарга, намынхаа жагсаалтын гуравт бичигдээд “сонгогдсон” УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн АН-ын хорооны дарга, намынхаа жагсаалтын 15 дээр бичигдээд УИХ-ын гишүүн болсон А.Ганбаатар Баянзүрх дүүргийн АН-ын дарга болсон байна. Түүнчлэн, Хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Архангай аймгийн АН-ын даргаар, Төвийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Дархан-уул аймгийн АН-ын даргаар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болормаа дүүргийнхээ АН-ын дарга, Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Баатархүү Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар тус тус сонгогдлоо. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн есөн гишүүн аймаг, дүүргийн АН-ын дарга болжээ. Нэг үгээр хэлбэл, УИХ дахь АН-ын бүлгийн дарга нь АН-ын даргын албан тушаалыг хавсран хийдэг. Нэмээд, УИХ дахь АН-ын бүлгийн есөн гишүүн АН-ын хорооны дарга боллоо. Гэтэл, тэд чуулганыг бойкотлохдоо “…УИХ-ын дарга нь МАН-ын дарга байна” гээд явсан. Харин өөрсдөө энэхүү “эсрэг зарчим”-аа хэд нугалаад ажил хэрэг болгочихлоо. Тэгэхээр УИХ-ыг үргэлжлүүлэн бойкотлох боломжгүй юм. Өнөөдөр ээлжит чуулгантай. Тэд чуулганд суухаас өөр аргагүй болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 57 (7799)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21