Дөрвүүлээ дөрвөн тийшээ ИЗНН-ынхан төр барьж “тоглох” хэрэг байна уу?

2026-03-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ-ын 2024 оны сонгуулиар “од” шүүрсэн нам бол ИЗНН юм. Тус нам УИХ-д дөрвөн суудалтай болсон. Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара, Р.Батболд, С.Замира нар жагсаалтаар УИХ-ын гишүүнээр “сонгогдсон” байдаг. Өмнөх УИХ-аас Сонгуулийн тогтолцоог өөрчилж, УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн хууль баталсан нь тэдэнд ийм боломж авчирсан. “...Тойрогт нэр дэвшвэл тодрох боломжгүй гишүүд”, “...Ард түмний хүсээгүй УИХ-ын гишүүд” хэмээн жагсаалтынхныг шүүмжилдэгт тус намын дөрвөн гишүүний оруулсан хувь нэмэр их байдаг.

Ийн, УИХ-д суудалтай болоод зогсохгүй Засгийн газарт сайдтай болсон. Нэгэнтээ, УИХ-д суудалтай учир эрх баригчид тэдний Засгийн газартаа багтаасан. ИЗНН-ын дарга Б.Батбаатар нь Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд болсон. Салбарынх нь ажил өөдөлж байгаа мэдээллээр хомс байна. Сайдын хувьд ч энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товлосон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-г унагачихаж мэдэхээр байгааг эх сурвалжууд анхааруулсаар байна. Уг нь, уг арга хэмжээгээр Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлыг онцлох, аялал жуулчлалыг дэмжих, гадаад харилцааг өргөжүүлэхэд тустай. Бас, Монгол Улс 1-1.5 тэрбум ам.долларын олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Ядаж байхад, 190 гаруй орны төлөөлөгчид ирнэ, 2015 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаас ч хэд дахин том гээд байдаг. Хэрэв уг арга хэмжээг зохион байгуулах дээр алдаа эндэгдэл гарвал сайд Б.Батбаатар бус, ИЗНН ч бус Монгол Улс дэлхийн өмнө ёстой л нүүр хийх газаргүй болох эрсдэлтэй.

Ер нь бол, “…Бие засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг ардын үг ИЗНН, түүний дарга Б.Батбаатарт гайхалтай “зориулагдсан” мэт л байна. Тус намын дотоод зөрчил хэрээс хэтэрч савнаасаа халиад удлаа. Энэ намтай холбоотой инээмээр ч, ханиамаар ч юм шиг мэдээллүүд тасралтгүй гардаг.

Өнөөдөр л гэхэд ИЗНН дотоод зөрчлийнхөө улмаас Б.Батбаатарын тал, Р.Батболдыг дэмжигчид гээд хоёр хуваагдчихсан. Хэдхэн хоногийн өмнө “…ИЗНН-ын даргаар Р.Батболдыг сонголоо” гэдэг мэдээллийг тус намаас гаргасан. Гэтэл Б.Батбаатар нь “…Би намын дарга хэвээрээ, тэр байтугай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэж мэдэгдсэн.

За, “…Нам дээр нь асуудал байя, тэр нь улс төр байх” гэж бодож болох юм. Гэтэл УИХ-д сонгогдсон дөрвөн гишүүн нь дөрвөн өөр зүйл ярьдаг. 40 гишүүнтэй АН-ын бүлгээс илүү зөрчилтэй, хэрүүлтэй. Тухайлбал, анх тус намын дэд даргаар ажиллаж, тэр үедээ УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа-Нара УИХ-ын чуулган дээр Б.Батбаатарыгаа байнга “намнаж” суудаг болсон. Нөгөө хоёр гишүүн нь ч намынхаа гишүүдийн чихийг халууцуулах нь энүүхэнд болсон. Өөрөөр хэлбэл, дөрвүүлээ дөрвөн өөрийг ярьдаг, хэлдэг болчихсон. Ядаж байхад, намын дарга Б.Батбаатар нь ч нөгөөдүүлдээ “өлгүүлэх, бөлдөгдүүлэх” хэрэг тарьчихаад байдаг бололтой юм. “…Намынхаа санхүүжилтийг үгүй хийсэн”, “…Намаа барьцаанд тавьсан” гэх мэт хов нь тасрахгүй л байна. Сүүлдээ, Засгийн газартаа багтаасан эрх баригчид ч залхаж эхлээд байгаа сураг дуулдах болов. Уг нь ИЗНН-ын анх байгуулагдсан түүх нь их учиртай. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн нэрээр босож байсан нам байдаг. С.Зоригийг амиа алдсанаас хоёр жилийн дараа 2000 онд түүний фракцынхан гэгддэг байсан Ц.Ганхуяг, Т.Эрдэнэбилэг, Х.Хулан, Л.Эрдэнэтуул нар дүү С.Оюуных нь хамт Иргэний зориг намыг байгуулж байв. Тэр жилийнхээ УИХ-ын сонгуульд Ногоон намтай “Иргэний зориг-Ногоон нам” эвсэл байгуулж оролцсон. С.Оюун сонгогдож УИХ-д суудалтай болсон. Улмаар, Орон нутгийн сонгуулийн дараа Монголын төлөө нам, Орон нутгийн хөгжил намыг нэгтгэсэн. 2002 онд Монголын бүгд найрамдах намыг нэгтгэж, нэрээ Иргэний зориг-бүгд найрамдах нам болсон. 2006 онд буцаад Иргэний зориг нам болоод 2012 онд Иргэний зориг ногоон нам нэртэй болж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 57 (7799)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
uls orond ach tus mash baga
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

Өчигдөр 16 цаг 59 мин
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

Өчигдөр 13 цаг 07 мин
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

Өчигдөр 13 цаг 00 мин
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

Өчигдөр 06 цаг 00 мин
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

Өчигдөр 06 цаг 00 мин
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

Уржигдар 23 цаг 31 мин
Киргиз улс  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад яаж бэлтгэж байна вэ?

-Үүнтэй зэрэгцэн тус улсад наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нээлтээ хийнэ-

Уржигдар 18 цаг 35 мин
Майничи Шимбүн: Дата төвийн өсөлт Японд шинэ бохирдол бий болгох ёсгүй

Япон улс дижитал нийгмийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэвч энэ хөгжлийн явцад шинэ төрлий

Уржигдар 07 цаг 00 мин
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

Уржигдар 06 цаг 00 мин