“Улаанбаатар барилга-2026” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

2026-03-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.БЯМБАА

 

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар барилга-2026” үзэсгэлэн “Мишээл экспо”-д нээлтээ хийлээ.

20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн худалдаанд Монголын болон Олон улсын барилгын материал үйлдвэрлэгч компаниуд, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид, шинэ орон сууц, амины орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах юм.

Мөн шинэ техник технологи, барилгын материал зэргийг хэрэглэгчдэд дэлгэн харуулах бөгөөд мэргэжлийн сургалт зохион байгуулж, хэрэглэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгөх аж. “Улаанбаатар барилга-2026” үзэсгэлэн энэ сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Бид өнгөрсөн зуу гаруй жилийн хугацаанд 130 мянга гаруй барилга байгууламж ашиглалтад оруулж, дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийн хөгжүүлж, зуун мянга гаруй хүн ажиллаж, хөдөлмөрлөх ажлын байруудыг бий болгожээ. Тус салбарын улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нэмэгдэж, хот байгуулалт, дэд бүтэц, барилгын материалын үйлдвэр бүхий тогтолцоог бүрдүүлж, 2025 оны жилийн эцсийн үр дүнгээр барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 11.7 их наяд төгрөгт хүрч, улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг болон хөгжсөн бахдам амжилттайгаар түүхт ойгоо угтлаа.

Барилгын салбар хөгжиж, үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр хууль эрх зүйн шинэчлэлтийг хийх, бодлого, төлөвлөлтүүдийг сайжруулах, салбарын тогтолцоог цаг үеийн шаардлагад нийцүүлэн оновчтой бүрдүүлэх зэргээр барилгын салбарт реформын өөрчлөлт хийх шаардлагууд тулгарч байна. Иймд яамны зүгээс дээр дурдсан ажлуудын эхлэл болсон Барилгын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Орон сууцны ашиглалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн банкны анхдагч хуулиудын төсөл бүхий барилгын салбарын багц хуулийн төслүүдийг боловсруулан, УИХ-д өргөн барих бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Бид орон сууцжуулалтын бодлого, төлөвлөлтийн хүрээнд томоохон бүтээн байгуулалтууд болох “Ногоон нуур-1008” айлын орон сууцны төсөл болон “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны 5002 айлын төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэ оны долоодугаар сард багтаан 2042 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар зорилт тавин ажиллаж байгаа. Мөн салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан зөвшөөрлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, богино хугацаанд тусгай зөвшөөрлийг авах  боломжуудыг бүрдүүлж, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг шинэчилж, барилгын материалын чанар, барилгын болон галын аюулгүй байдал, лифтний ашиглалтын аюулгүй байдлыг хангах зэрэг, салбарын голлох дүрэм, журмууд болон ард иргэдээ дэмжих бодлогоор “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 58 (7800)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин