АН-ын акц үргэлжилж, МАН улс төрийн шийдвэр гаргав

1 цаг 37 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Хаврын чуулган эхэлсэн өдрөөс хойш парламентын үйл ажиллагаа гацаанд оров. Учир нь АН-ын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг “Албан тушаалаа өгөх ёстой, МАН-ын дарга парламентын дарга байх нь зөрчил үүсгэж байна” хэмээн үзэж, улс төрийн акцаа эхлүүлсэн.  Өчигдөр гэхэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өглөө 10.00 цагт эхлэх товтой байсан ч 12.50 цагт гишүүдийн ирц дөнгөж 45.2 хувьтай буюу 57 гишүүн ирсэн байв. Улмаар УИХ-ын дарга Н.Учрал нэгдсэн хуралдааныг хойшлуулсныг мэдэгдэв.

 

Н.Учрал: Нэн тэргүүнд улс орон,удаад нь улс төрийн нам, адаг сүүлд нь хувийн сонирхлоо тавих ёстой гэдэг үгийг санаарай

 

Тэрээр “Дэлхийн цаг төрийн байдал хурцдаж, дайн мөргөлдөөн дэгдэж, олон улс орон энергийн эх үүсвэр түлш, шатахууны хомсдолд орж, хэмнэлтийн горимд шилжээд байна. Монгол Улсад хаврын тариалалтын өмнө бүх юмны үнэд нөлөөлдөг түлш, шатахууны үнэ өслөө. Эдийн засгийн байдал нэн эгзэгтэй байна. Дэлхийн улс орнууд яг ийм цаг үед үндэстнийхээ сөрөн тэсвэрлэх чадвараа бэхжүүлэх бодлого, хямралын үеийн менежментийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.  Бидэнд сандал суудал биш, шийдэл хэрэгтэй байна. МАН-ын төр, АН-ын төр гэж байхгүй. МАН-ын Монгол Улс, АН-ын Монгол Улс гэж байхгүй. Гадаадын банк оруулан ирж зээлийн хүү буулгах, иргэддээ итгэж найман нэрийн дэлгүүр, дугуй засвараас эхлээд бизнес эрхлэгчдийг хүнд суртлаас шат шатанд нь чөлөөлөх, зөвшөөрлийн дарамтыг буулгах, татварын ачаа дарамтыг 2.7 их наяд төгрөгөөр хөнгөлөх, авлигачдын хөрөнгийг хураах гэх мэт хуулийн төслүүд шийдлээ хүлээж байна. Харамсалтай нь Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш арван өдөрт нэг ч шийдвэр гаргаж, нэг ч хууль хэлэлцсэнгүй. Хурал хаях, бойкот хийх, улс төр хийх сөрөг хүчний эрхийг би хүндэтгэж байна. Улс төр биш, ажлаа хий, асуудлаа шийд гэж амьдрал, ард түмэн биднээс шаардаж байна. Дөрөвхөн сарын өмнө сонгож дэмжсэн атлаа, нэг намын дарга Улсын Их Хурлын дарга байж болохгүй гэдэг хууль бус шаардлагыг тавьж байна. Ирцээ бүрдүүлж, хууль хэлэлцэн баталсан бол хууль ёсны үйл явц болох байлаа гэдгийг сөрөг хүчинд сануулъя. Хууль тогтоох байгууллага өөрөө хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлан ажиллах ёстой. Энэ нь парламентын гацаа биш, амьдралын гацаа болж байна. Төр тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг тасалдуулж байгаа тул УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа зохион байгуулж, улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна.  Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй. Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах, хариуцлага илүү үнэ цэнтэйг бид мартах учиргүй. Бидэнд гацаа биш, гарц шийдэл хэрэгтэй. Санжаасүрэнгийн Зориг агсны хэлсэнчлэн “Эн тэргүүнд улс орон, ард түмэн, удаад нь улс төрийн нам, адаг сүүлд нь хувийн сонирхлоо тавих, эрх ашгийн эрэмбэ дарааг Улсын Их Хурлын гишүүд, төр, түмний төлөөлөл болон ажиллаж байгаа Та бүхэн хэзээд мартах учиргүй” гэдгийг хэлье” гэлээ. Үүний дараа МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл хийж, УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу МАН-ын бүлэг 14:00 цагт ээлжит бусаар хуралдаж, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөн улс төрийн шийдвэр гаргана гэлээ. УИХ-ын гишүүд ард түмний мандат авч, төр барих эрхийг төлөөллөөр хэрэгжүүлж байгаагийн хувьд чуулган болон байнгын хорооны хуралдаанд бүрэн суух үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар манай бүлгийн найман гишүүн эрүүл мэндийн шалтгаантай, гурван гишүүн гадаад томилолттой, хоёр гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөтэй байна. Бусад гишүүдийн хувьд ирц бүрдүүлэх боломжтой гэж тооцсон боловч харамсалтай нь ирц хүрсэнгүй. Үүнд хариуцлагатай хандах ёстой гэдгийг онцлов.

 

“Чөлөөлөгдөх шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулна”

 

Улмаар өчигдөр 11:00 цагт АН-ын дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийж байр сууриа илэрхийлсэн юм.  Тэрээр " АН-ын тавьж буй шаардлага бодит, үндэслэлтэй болох нь нотлогдсоор байна. УИХ-ын чуулган хоёр дахь долоо хоногтоо хуралдсангүй. Тоо харвал, АН 42 гишүүнтэй. МАН болон түүний хамтралд буй гишүүдийн тоо 80. Өөрөөр хэлбэл бүрэн дүүрэн хурлаа зохион байгуулаад явах боломжтой. 80 гишүүнтэй эвсэл санаатайгаар хурлыг хийхгүй байна гэдэг нь МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын индрээс буу гэдэг шаардлагыг УИХ-ын олонх аль хэдийн дэмжсэн байна гэсэн үг.  Иймд АН-ын тавьж буй шаардлага зүй ёсных бөгөөд МАН-ын дарга үүнийг биелүүлэх ёстой гэдгийг дахин хатуу сануулж хэлье. Бид сайн дураараа, Үндсэн хуулийн шаардлагад нийцэж, чөлөөлөгдөх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа.  Чөлөөлөгдөх ёстой гэдэг зарчмын шаардлагыг хүлээж авахгүй бол бид огцруулах арга хэмжээнд орно. Энэ хоёр ялгаатай. Дараагийн үндэслэл нь сүүлийн үед гарч буй хулгай, авлигын асуудал цочирдом болж байна. Өмнө нь эзэн биегүй том тоонууд яригддаг байсан бол одоо эзэн биетэй 110 сая ам.доллар, 200 сая ам.доллар гээд бүх баримт нотолгоо гарч ирж байна.

Үүнийг шалгах ёстой хууль, хяналтын байгууллага нь дуугүй байна вэ” гэв.

 

Удирдах зөвлөлөөс улс төрийн шийдвэр гаргахаар болов

 

МАН-ын бүлэг өдөр 14:00 цагт хаалттай хуралдаж, хоёр асуудал хэлэлцээд тарав. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл өглөө. Тэрээр "Дэлхийн дахинд үүсээд буй нөхцөл байдал болон хариу арга хэмжээ авах, төлөвлөгөө боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Хоёрдугаарт, үүсээд буй улс төрийн нөхцөл байдал болон УИХ дахь АН-ын бүлгээс тавьж байгаа шаардлага, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж, чуулган хуралдаж чадахгүй байгаа зэрэг нөхцөл байдал, асуудлыг хэлэлцээд маргааш өглөө МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон 50 гаруй гишүүн бүгд дэмжлээ. Тэгэхээр Удирдах зөвлөл хуралдаж, улс төрийн шийдвэрээ гаргана" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 58 (7800)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Улаанбаатар барилга-2026” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар барилга-2026” үзэсгэлэн “Мишээл экспо”-д нээлтээ хийлээ.

1 цаг 37 мин
АН-ын акц үргэлжилж, МАН улс төрийн шийдвэр гаргав

Хаврын чуулган эхэлсэн өдрөөс хойш парламентын үйл ажиллагаа гацаанд оров. Учир нь АН-ын бүлгээс

1 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх заалтаар маргаан үүсгэжээ

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх заалтаар маргаан үүсгэлээ

14 цаг 24 мин
Английн “BBC Media Action” болон Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтралаа дүгнэлээ

Улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайллыг дэмжих зорилготой олон талт хамтын ажиллагаа идэвхжиж байна.

14 цаг 35 мин
Н.Учрал: Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах, хариуцлага илүү үнэ цэнтэйг бид мартах учиргүй

Н.Учрал: Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах, хариуцлага илүү үнэ цэнтэйг бид мартах учиргүй

16 цаг 5 мин
“Нийгмийн шударга ёсны дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Hold Hope!' аян өрнүүллээ

“Итгэл найдвар түгээе!” гэсэн утгатай “Hold Hope!” аяныг “Дэлхий дахинд Эхийн

17 цаг 12 мин
О.Цогтгэрэл: УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхгүй бол огцруулах арга хэмжээ авна

О.Цогтгэрэл: УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхгүй бол огцруулах арга хэмжээ авна

19 цаг 22 мин
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан бодлогын зөвлөмжийн хүрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Дөрвүүлээ дөрвөн тийшээ ИЗНН-ынхан төр барьж “тоглох” хэрэг байна уу?

УИХ-ын 2024 оны сонгуулиар “од” шүүрсэн нам бол ИЗНН юм. Тус нам УИХ-д дөрвөн суудалтай болсон. Б.Бат

Өчигдөр 06 цаг 00 мин
Аймаг дүүргийн намын дарга нар болсон АН-ын бүлгийнхэн бойкотоо үргэлжлүүлэх боломжтой юу?

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээсэн ч үргэлжилж чадалгүй өнөөдрийг хүрэв. Учир нь, УИХ дахь

Өчигдөр 06 цаг 00 мин