“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ

2026-03-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

 

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хурдан, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилготой “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ. Үндэсний хөдөлгөөнийг Дорноговь аймгаас эхлүүлж Сайншанд хотод “Цахим Дорноговь” өдөрлөг нээлтээ хийлээ.

Иргэн бүрд тэгш хүртээмжтэй цахим үйлчилгээг бий болгох Төрийн үйлчилгээг илүү шуурхай, ил тод болгох Цаг хугацаа, зардлыг хэмнэсэн ухаалаг хэрэглээг хэвшүүлэх “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байгаа дээрх сургалтууд Төрийн албан хаагчдад зориулсан сургалтаар эхэллээ. “Цахим Дорноговь” өдөрлөгийн нээлтийн арга хэмжээг Цахим хөгжил инновац харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү, Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал нар нээж үг хэлэв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү сургалтын нээлтийн үеэр онцлохдоо:“Орчин цагт төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй, шуурхай үйлчилгээг бий болгоход цахим шилжилт, хиймэл оюуны хэрэглээ нэн чухал байр суурийг эзэлж байна. Иймээс төрийн албан хаагч бүр шинэ мэдлэг, ур чадварыг эзэмшиж, технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа зөв, үр дүнтэй ашиглах нь бидний хамтын зорилго юм” хэмээн тэмдэглэлээ.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал мөн хэлэхдээ “Бид төрийн үйл ажиллагаагаа хурдан шуурхай явуулахын тулд цахимд шилжих шаардлага гарч байна. Ялангуяа төрийн албан хаагчид ажлын бүтээмжээ дээшлүүлэхийн тулд технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн цахимд шилжих нь зайлшгүй. Хиймэл оюун ухаанд суурилсан үйл ажиллагааг нэвтрүүлснээр төрийн албан хаагчдын ачаалал буурч, ажлын бүтээмж мэдэгдэхүйц сайжирна” гэдгийг тодотгов.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү өдөрлөг нь төр, хувийн хэвшил, технологийн салбар болон иргэдийн хамтын оролцоонд тулгуурласан өргөн хүрээний арга хэмжээ бөгөөд 2025.03.26 -ний өдөр аймгийн төрийн албан хаагчид, Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, ИТХ, агентлагийн дарга нарт зориулсан сургалт болон Иргэд, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд түүнчлэн ЕБС-ын сурагчдад зориулсан цахим ур чадварын сургалт, зөвлөгөө, E-Mongolia, E-Business зэрэг төрийн цахим үйлчилгээний танилцуулга, заавар, Мэдээллийн аюулгүй байдал, цахим орчны эрсдэлээс сэргийлэх сургалтууд, хугацаат цэргийн албан хаагчдад зориулсан сургалт, И-сдортын тэмцээн зэрэг сургалт арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.

Мөн өдөрлөгийн хүрээнд төрийн байгууллагуудын зөвлөгөө мэдээлэл, иргэдийн санал хүсэлт авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, орон нутагт тулгамдаж буй асуудлыг цахим шийдлээр хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар санал солилцоно. Үүний зэрэгцээ залуу бизнес эрхлэгчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн идэвхжүүлэлт, интерактив хөтөлбөрүүд хэрэгжих нь ээ. “Цахим Дорноговь” өдөрлөг нь төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай болгох, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахим хэрэглээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх баг 4G  сүлжээтэй болно

Мөн өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЦХИХХ-ны сайд Э.Батшугар  танилцууллаа. Тэрээр “Өнөөдрийн хуралдаанаар засаг захиргааны нэгжүүдийг сүлжээтэй болгох асуудал тэмдэглэлээр орж үүрэг даалгавар авлаа. Монгол Улсад нийт 1650 баг байдаг. Үүнээс 104 нь сүлжээгүй байгаа юм. Тиймээс 2027-2028 онд энэ байгуудыг сүлжээтэй болгох. Мөн 1650 багийн 147 нь 2G сүлжээтэй байна. Энэ сүлжээ нь интернэт орох боломжгүй, утсаар ярих л боломжтой. Тэгэхээр эдгээр багуудад мөн 4G сүлжээ оруулах асуудал шийдэгдсэн. Энэ бүхэн 2027-2028 онд хэрэгжинэ. Тиймээс 2028 он гэхэд Монгол Улсын бүх баг 4G  сүлжээтэй болно. Ингэснээр иргэд интернэттэй болохоос гадна төрийн үйлчилгээг цахимаар авах, цахим бизнесийг дэмжих зэрэг олон асуудлыг шийдэж байгаа юм” гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 57 (7799)

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

1 цаг 56 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

3 цаг 7 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

12 цаг 57 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

12 цаг 57 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

12 цаг 57 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09