Английн “BBC Media Action” болон Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтралаа дүгнэлээ

2026-03-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайллыг дэмжих зорилготой олон талт хамтын ажиллагаа идэвхжиж байна.

Энэ хүрээнд тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Фиона Блайт болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн сайд Сийма Малхотра нартай уулзаж, үр дүнгээ хуваалцлаа.

Олон нийтэд мэдээлэл түгээх, эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх чиглэлд BBC Media Action нь Граф, UBLife, Өрөг зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран нийгмийн ойлголтыг өөрчлөх, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн контентууд бэлтгэн түгээсэн.

Энэхүү төсөлд 9 хэвлэл мэдээллийн байгууллагаас шалгаруулан дээрх гурван байгууллагыг сонгосон юм.

“BBC Media Action” Редакцын эксперт Уэнди Пилмер (Wendy Pilmer):

Бидэнд цаг маш бага байсан тул анхан шатнаас нь эхлээд богино хугацаанд бүтэн кино хийх хүртэл аль болох чадамжтай байх шаардлагатай байсан. Үүнээс гадна бид монгол эмэгтэйчүүдийн амьдрал, тэдний тулгарч буй сорилт, амжилтын талаар хүчтэй түүх өгүүлэх хүсэлтэй түншүүдтэй хамтрахыг зорьсон.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа:

Бүтээлүүдийг үзэхэд, шалгарсан гурван редакч видео контент бүтээхэд мэргэшсэн өмнө нь телевизийн салбарт ажиллаж байсан туршлагатай сэтгүүлч, редакторууд ажилласан нь харагдаж байна.

Graph.mn сайтын Эрхлэгч Г.Энэбиш:

Олон нийтийн эрх ашгийг хамгаалж, үр дүнд чиглэсэн сэтгүүл зүйд редакцаа бойжуулахаар зорьж байна. Энэхүү зорилгынхоо хүрээнд ажиллаж байсан сэдэв буюу орон сууцны залилангийн хохирогчдын 60 хувь эмэгтэйчүүд гэсэн харамсалтай тоо бий. Энэ асуудлыг тууштай хөндөхөд техникийн болон бусад ур чадвараасаа хуваалцаж, дөрвөн хүүхдийн ээж Т.Норовын түүхээр нийгэмд бодит дуу хоолой хүргэхэд тусалсан төсөл байлаа.

UbLife.mn сайтын Зураглаач, Эвлүүлэгч Ц.Мөнх-Эрдэнэ: 

BBC агентлөгийн багийнхантай хамтарч ажиллахад таатай байлаа. Эмэгтэй тамирчдын төлөөлөл болсон боксчин Л.Алтанцэцэгийн тэмцэл, эр зориг, дуу хоолойгоор хэрхэн өөрчлөлт авчирч, зөв зүйлийн эхлэл болж чадсаныг өгүүлсэн түүхийг олон нийтэд хүргэхэд зураглаач, эвлүүлэгчээр ажилласан. Бүх зүйл зохиолын дагуу, нарийн зөвлөмж өгч байсан тул ажиллахад амар байсан.

Urug.mn сайтын Сэтгүүлч А.Мандухай: 

BBC гэж сонсоход л сүрдмээр. Хамтран ажиллахад зохиол дээр маань тулж ажиллаж, хэтэрхий ургуулан бодсон, хэтрүүлэн төсөөлсөн зүйлсийг маань болиулж байсан. Тухайн үед урам хугармаар юм шиг санагдсан ч одоо бодоход маш их зүйл сурч мэдсэн байна.

BBC Media Action нь Английн хааны зарлигаар байгуулагдсан хараат бус олон нийтийн байгууллага гэсэн онцгой статустай. Олон улсад өөрсдийн редакцын соёл, 100 гаруй жилийн түүхтэй сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлэх туршлагаасаа хуваалцдаг юм.

Түүнчлэн Их Британи, Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор бодлогын түвшний хэлэлцүүлэг, туршлага солилцох уулзалтуудыг зохион байгуулж байгаа. 

Ялангуяа Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь түншлэлийг өргөжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал чухал байр суурь эзэлж байгааг онцолж байлаа.

Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн сайд Сийма Малхотра:

Эмэгтэйчүүдийг төрийн алба, бодлого тодорхойлох түвшинд бэлтгэх, ур чадварыг нь хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, зөвлөгөө, сүлжээ бий болгох ажлуудыг зохион байгуулж байна. Уг санаачилгын хүрээнд 20 гаруй жилийн өмнөөс хэрэгжиж ирсэн эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих хөтөлбөрүүдийг улам өргөжүүлж, залуу эмэгтэйчүүдийг идэвхтэй оролцуулахад анхаарч байгаа.

Мөн эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг аж.

Судалгаагаар хүйсийн тэгш бус байдлыг бууруулснаар дэлхийн эдийн засагт ихээхэн хэмжээний өсөлт авчрах боломжтойг дурдлаа. Ийнхүү дээрх арга хэмжээнүүд нь эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор нэмэгдүүлэх, илүү тэгш, хүртээмжтэй нийгмийг цогцлоох зорилготойгоор хэрэгжиж байна.

 

Эх сурвалж graph.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин