О.Цогтгэрэл: УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхгүй бол огцруулах арга хэмжээ авна

2026-03-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

АН долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн хурлаа хийлээ. Өнөөдрийн хуралд АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Цэнгүүн нар оролцож, цаг үеийн улс төрийн нөхцөл байдал, УИХ дахь АН-ын бүлгээс санаачилж байгаа ажлуудын талаар, орон даяар явагдсан АН-ын дотоод сонгуулийн үр дүн зэрэг асуудлаар мэдээлэл өгсөн юм. АН-ын дарга О.Цогтгэрэл "АН-ын тавьж байгаа зүй ёсны шаардлага бодитой үндэслэлтэй болох нь улам бүр батлагдаж байна. УИХ-ын чуулган хоёр дахь долоо хоногтоо хуралдахгүй байна. АН 42 гишүүнтэй. Эрх баригч намын 68, хамтарсан намуудыг нэмээд 80 гишүүн бий. Хурлаа бүрэн дүүрэн зохион байгуулаад явах боломжтой. 80 гишүүнтэй эвсэл хурлаа хийж чадахгүй байна гэдэг нь АН-ын шаардлага зүй ёсных гэдгийг, МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын индрээс буу гэдэг шаардлага зөв гэдгийг УИХ-ын олонх үзсэн байна. Энэ шаардлагыг МАН-ын дарга биелүүлэх ёстой гэдгийг хатуу хэлье. Хэрэв чөлөөлөгдөх ёстой гэдэг зарчмын шаардлагыг хүлээж авахгүй бол бид огцруулах арга руу орно. Сүүлийн үед гарч байгаа хулгай, авлигын асуудал үнэхээр цочирдом болж байна. 110 сая, 200 сая ам.долларын авлига эзэн биетэй, цаг хугацаатайгаар нь албан тушаалтай хүмүүс өгч байна. Мэдээллийг нууцад авах замаар хулгай хийх боломжийг олгож байсан. Үүнийг шалгах ёстой хууль хяналтын байгууллага нь таг дуугүй, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь тогтолцооных нь нэг хэсэг болоод хувирчихлаа. Энэ намын дарга нь парламентыг удирдаад сууж байгаа нь буруу гэдэг нь харагдаж байна.АН-ын бүлгээс өнгөрсөн хугацаанд ажил хэргийн ярилцлагууд хийж байна. Д.Ганбат гишүүн эвсэл хамтралд ороогүй Үндэсний эвсэлтэй хамтраад УИХ дээр нээлттэй сонсгол зохион байгуулах ёстой гэж үзэж байна.Энэ мафийн нэг хэсэг болсон Хууль зүй, дотоод хэргийн сайд яаралтай ажлаа өгч, шалгуулах ёстой. Мөрдөн шалгах ёстой байгууллагыг удирдаж байгаа сайд, дэд сайд нар ажлаа өгч, шалгуулж, үнэн зөвийг тогтоолгох ёстой. 110 сая ам.доллар гэдэг 400-аад тэрбум төгрөг. Гэтэл үүнийг авлигач, хулгайч нар хувааж авсан гээд ярьж байна. Энэ бол 100 сумын нэг жилийн төсөв. АН-ын бүлэг зарчмын шаардлага дээрээ хатуу байгаа. Хэрэв энэ чигээрээ үргэлжилбэл чөлөөлөх биш огцруулах гарын үсэг цуглуулна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mnn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин