Н.Учрал: Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах, хариуцлага илүү үнэ цэнтэйг бид мартах учиргүй

2026-03-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 минутад эхлэх байсан ч 12.50 минутад гишүүдийн ирц 45.2 хувьтай байлаа. Иймд Улсын Их Хурлын дарга  Н.Учрал нэгдсэн хуралдааныг хойшлуулсныг мэдэгдэв.  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц 45.2 хувьтай буюу 126 гишүүнээс 57 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Цаг 12.50 минут болж байна. 10.00 цагаас хойш Улсын Их Хурлын гишүүдийг чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцохыг хүлээлээ.

Дэлхийн цаг төрийн байдал хурцдаж, дайн мөргөлдөөн дэгдэж, олон улс орон энергийн эх үүсвэр түлш, шатахууны хомсдолд орж, хэмнэлтийн горимд шилжээд байна. Монгол Улсад хаврын тариалалтын өмнө бүх юмны үнэд нөлөөлдөг түлш, шатахууны үнэ өслөө. Эдийн засгийн байдал нэн эгзэгтэй байна. Дэлхийн улс орнууд яг ийм цаг үед үндэстнийхээ сөрөн тэсвэрлэх чадвараа бэхжүүлэх бодлого, хямралын үеийн менежментийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Гадаадын банк оруулан ирж зээлийн хүү буулгах, иргэдэдээ итгэж найман нэрийн дэлгүүр, дугуй засвараас эхлээд бизнес эрхлэгчдийг хүнд суртлаас шат шатанд нь чөлөөлөх, зөвшөөрлийн дарамтыг буулгах, татварын ачаа дарамтыг 2.7 их наяд төгрөгөөр хөнгөлөх, авлигачдын хөрөнгийг хураах гэх мэт хуулийн төслүүд шийдлээ хүлээж байна.

Харамсалтай нь Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш арван өдөрт нэг ч шийдвэр гаргаж, нэг ч хууль хэлэлцсэнгүй. Хурал хаях, бойкот хийх, улс төр хийх сөрөг хүчний эрхийг би хүндэтгэж байна. Улс төр биш, ажлаа хий, асуудлаа шийд гэж амьдрал, ард түмэн биднээс шаардаж байна. Дөрөвхөн сарын өмнө сонгож дэмжсэн атлаа, нэг намын дарга Улсын Их Хурлын дарга байж болохгүй гэдэг хууль бус шаардлагыг тавьж байна. Ирцээ бүрдүүлж, хууль хэлэлцэн баталсан бол хууль ёсны үйл явц болох байлаа гэдгийг сөрөг хүчинд сануулъя.

Хууль тогтоох байгууллага өөрөө хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлан ажиллах ёстой. Энэ нь парламентын гацаа биш, амьдралын гацаа болж байна.

Төр, Улсын Их Хурлын тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг тасалдуулж байгаа тул УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа зохион байгуулж, улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна. Бүлгийн дарга Ж.Батжаргал бүлгийнхээ хуралдаанаа хийж, улс төрийн шийдвэрээ гарга гэдгийг сануулж байна.

Бидэнд сандал суудал биш, шийдэл хэрэгтэй байна. МАН-ын төр, АН-ын төр гэж байхгүй. МАН-ын Монгол Улс, АН-ын Монгол Улс гэж байхгүй.

Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй. Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах, хариуцлага илүү үнэ цэнтэйг бид мартах учиргүй. Бидэнд гацаа биш, гарц шийдэл хэрэгтэй. Санжаасүрэнгийн Зориг агсны хэлсэнчлэн “Эн тэргүүнд улс орон, ард түмэн, удаад нь улс төрийн нам, адаг сүүлд нь хувийн сонирхлоо тавих, эрх ашгийн эрэмбэ дарааг Улсын Их Хурлын гишүүд, төр, түмний төлөөлөл болон ажиллаж байгаа Та бүхэн хэзээд мартах учиргүй” гэдгийг хэлье.

Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсныг мэдэгдье" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин