Солонгос улс гадаадаас авах ажиллах хүчээ багасгана гэж мэдэгдэв

2022-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Өмнөд Солонгос улс 20 дахь ерөнхийлөгчөө угтан авлаа. Шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл тавдугаар сарын 10-нд тангарагаа өргөнө. Үүнтэй холбоотойгоор МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн профессор, PhD Ж.Баттөр “Зууны мэдээ” сонинд  “Өмнөд Солонгосын ерөнхий­лөгчийн 13 дахь удаагийн сонгууль боллоо. Энэ удаагийн сонгуульд залуу үе идэвхтэй оролцсон нь их өрсөлдөөнтэй болголоо гэж хэлж болно. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Юн Сук Ёл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цуцална гэж мэдэгдсэн нь залуучуудыг татаж чадлаа гэж үзэж байгаа. Мөн гадаадын ажилчдыг хэтэрхий их анхаарч дэмжээд дотоодынхоо залуу үеийг орхисон. Үүнээс болж Солонгосын залуучууд дунд ажилгүйдэл их байгаад санаа зовж буйгаа илэрхийлж тэднийг ажлын байраар хангахад анхаарна гэж мэдэгдсэн нь итгэл найдвар төрүүллээ. Бас нэг онцлог нь Солонгосын эрх баригч нам, сөрөг хүчин хоёр  үзэл бодол, бодлогын хувьд тэс өөр. Ойролцоо, нийтлэг зүйл бараг байхгүй. Энэ байр сууриа ч маш тодорхой илэрхийлдэг нь сонирхол татдаг. Тухайлбал, манай намаас нэр дэвшигч ялбал яг ийм бодлого явуулна, ингэж шийдвэрлэнэ гээд шууд хэлчихдэг. Энэ бол том ялгаа. Өмнөд Солонгост ерөнхийлөгч нь хязгааргүй эрх мэдэлтэй. Сүүлд Киргиз Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар дэлхий дээр ерөнхийлөгчийн эрх мэдлээрээ эхний байрт орж байгаа бол хоёрдугаарт Өмнөд Солонгос орж байна. Хойд Солонгосын асуудал, харилцаанаас болж өмнөд Солонгос ерөнхийлөгчийн засаглалтай байхаас гадна эрх мэдэл нь тодорхой, хүчтэй байх философи явж байдаг. Нөгөө талаас нэг хүнд хэтэрхий их эрх мэдэл төвлөрлөө гэж шүүмжлэх нь ч бий” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

одоо со биш япон яваа манайхаан
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 55 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 55 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 12 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 24 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин