Таны мэдрэмжийг хөглөх “савдаг”

2022-03-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Ер бусын содон чимээ, үзэгдэх орчин, өнгө бүхий орчин биднийг угтав. Сэтгэлийн гүн дэх амар амгалан, тайвшрал, сандрал, догдлолыг уудлан гаргасан мэт санагдана. Тэрхэн хугацаанд өвөрмөц сэтгэгдлийг төрүүлсэн  зүйл бол “байгалийн чимээ” байлаа. Энэ бол уран бүтээлч Б.Бат-Эрдэнийн “Савдаг” үзэсгэлэнгийн танхим юм.

Зураач Бат-Эрдэнэ нь сүүлийн жилүүдэд өөрийгөө сорьж, уран бүтээлээ туурвиж буй нэгэн. Энэ нь түүний бие даан гаргаж буй хоёр дахь  удаагийн үзэсгэлэн юм. “Савдаг” үзэсгэлэнд нийт зургаан бүтээл  дэлгэсэн бөгөөд энэ сарын 27-нд буух аж. Үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн бүтээлүүд орон зайн төсөөлөл, өнгө аясын өвөрмөц илэрхийлэмжтэй. Мөн монтаж, гэрэл, эффект гэсэн мэргэжлийн хольцоос бүрдсэн. Энэ бүх  нийлэмж агшин болсон  бүтээлүүдээ үзэгчдэд хүргэхийг зорьжээ. Тэрбээр үүнд суралцаж,  бүтээлүүдээ төрөх агшин хүртэл их цаг хугацаа, зам туулсан  аж.  Мөн тэрбээр хүүхэд байхын аялах дуртай байсан нь энэ  мэдрэмжүүдийг түүнд өгсөн мэт санагдана. Танхимд буй ус, газар доорх ертөнц гээд өвөрмөц бүтээлүүд нь бидний харж байгаагүй ч  ахуй амьдралд  “Савдаг” гэх төсөөллийн орон зай оршсоор ирснийг илтгэх аж. Тэрбээр уран бүтээлээрээ хүний дотор оршин буй нандин зан чанар, байгаль дээрх догшин хийгээд ариун чанарыг илэрхийлэхийг хүссэн байна. Мөн ямар нэгэн өнцөгт баригдаж, уран бүтээлийнхээ санааг хайрцаглахыг хүсдэггүй гэдгээ илэрхийлсэн юм. Мөн нийгмийг шүүмжлэхийг хүсдэггүй, уран бүтээлээрээ гэгээлэг зүйлийг харуулахыг зорьдог аж. Цаг хугацааны явцад бүх зүйл  хөгжинө, бас устаж үгүй болно. Тиймээс  аливаа зүйлийн алдааг тодотгох бус, сайхан болгохын төлөө эрмэлзэх хэрэгтэй гэдгийг хэлж байсан юм.

Тэрбээр “Урлаг маш хурдацтай хөгжиж байна. Бас  хурдацтайгаар буцаж ч мэдэх юм.  Бид түүнд дүн шинжилгээ хийж чадахгүй шүү дээ. Миний  бүтээлүүдийн хувьд үзэсгэлэн буухад бүгд устаж, хоосон орон зай үлдэнэ. Гагцхүү миний  илэрхийлэмж, үзэгчдийн сэтгэлд үлдсэн  мэдрэмж төсөөлөл үлдэх юм. Магадгүй уран зураг, музейн үзвэр хадгалагдаад үлдэж болно. Орчин үеийн урлагийн нэг онцлог бол хүнд мэдрэмж өгөөд хоосон орон  зай болж үлддэг. Мөн үзэгчдийн  үзэсгэлэн үзэх соёл өөрчлөгдсөн. Олон  улсын артистууд орчин үеийн чиглэлээр өөр өөрийн  мэдрэмжээр уран бүтээлээ туурвиж байна. Тиймээс тухайн цаг хугацаанд өнгөрч буй бүхнээс хүмүүс сайхан мэдрэмж авч үлддэг байгаасай. Цаг хугацаа гэх орон зайн  хэмжүүрт  анзаарахгүй өнгөрсөн бүхнээ олж хардаг, ажигладаг байгаасай. Тэр бүхэн хүнд өвөрмөц, давтагдашгүй мэдрэмжийг өгдөг” гэлээ.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 59 (6791)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 55 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 55 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 12 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 24 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин