Т.Энхтүвшин: Нөхөн сэргээлтээ ч хийлгэнэ, олборлосон бүтээгдэхүүнээ экспортлохыг дэмжинэ

2022-03-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Р.ОЮУН

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын нээлттэй холбоотой сурвалжлага “Зууны мэдээ” сонины даваа гарагийн №52 /6784/ дугаарт гарсан билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Зүүнбаян, Ханги-Мандалын төмөр замын нээлт боллоо. Энэ төмөр зам ашиглалтад орсноор нэгдүгээрт, Тавантолгойн нүүрсний ачаа эргэлт нэмэгдэх боломжтой. Ханги-Мандалын цаана БНХАУ-ын Бугат гээд төмөрлөгийн том хот байдаг. Тиймээс Тавантолгойн коксжсон нүүрсийг Баяннуур аймгаар биш шууд Бугат хот руу дамжуулах гарц нээгдэж байна. Хоёрдугаарт, төмөр замыг дагасан олон компани лиценз эзэмшиж байгаа. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэж байна. Энэ төмөр замыг Засгийн газраас Дорноговьд хэрэгжиж байгаа гурав дахь том бүтээн байгуулалт гэж харж байгаа. Нэгдүгээр бүтээн байгуулалт бол монголчууд анх удаа нефть боловсруулах үйлдвэр хүртэл 22 км төмөр замыг бие дааж барьсан. Дараа нь Зүүнбаянгаас Тавантолгой хүртэл 416 км төмөр зам, одоо Зүүнбаянгаас Ханги хүртэл 226.9 км төмөр замыг барьж байна.

Дорноговь аймаг эрдэс баялгийн түүхий эдээрээ баялаг. Өмнөговь аймаг ч гэсэн баялагтай. Өнөөдөр харж байхад Оюу толгойн зэс, Тавантолгойн нүүрс, Дорноговь аймагт жонс, төмрийн хүдэр, манган байна. Ер нь монголчууд түүх эдээ аль болох түүхийгээр нь өгөөд авах биш баяжуулж боловсруулаад төмөр замаараа тээвэрлэлт хийх нь илүү үнэд орно. Цар тахлын энэ үед хамгийн ашигтай тээвэр бол төмөр зам болж таарлаа. Яагаад гэвэл төмөр замын нэг цуваа буюу 50 галт тэргийг хоёр хүн чирээд явдаг. Тэгвэл энэ нь 50 машин ачаа явж байна. Энэ төмөр зам ашиглалтад орсноор нүүрс, төмрийн хүдэр гэсэн уул уурхайн бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэнэ. Тээврийн ачаа 2-3 дахин буурах боломжтой. Төмөр замыг дагасан олон ажлын байр бий болно. Тухайлбал, Зүүнбаянгаас Ханги хүртэл 300-гаад ажлын байртай болно. Зүүнбаян, Тавантолгойд 700 гаруй ажлын байр бий болно. Ингээд 1000 гаруй залуус төмөр замын өртөө, зөрлөг болон машинистын чиглэлээр ажиллах боломжтой. Дорноговь аймаг олон лицензтэй. Дэд бүтэц сайн хөгжиж байна гэдэг тухайн уурхай эдийн засгийн эргэлтэд ороход боломж бий болж байна. Яагаад гэвэл говьд хүмүүс лиценз аваад уурхай эзэмшдэг.

Харамсалтай нь говийн хөрс эмзэг байдаг учир тэр бүр уурхай эдийн засгийн эргэлтэд орж ачаа тээвэр хийхэд хүнд байдаг. Төмөр зам тавина гэдэг нэгдүгээрт, тээврийн зардал бууна. Хоёрдугаарт, байгаль орчинд ямар нэгэн хор хохирол байхгүй. Түргэн хугацаанд бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломж нээгдэж байна. Цар тахал дуусаагүй, дэлхий нийтээр эдийн засгийн хямралтай байгаа. Энэ үед Монгол Улсын Засгийн газар зоригтой шийдвэр гаргаж зарим төлөвлөсөн ажлуудаа хувийн хэвшлээр гүйцэтгүүлж байгаа нь чухал ажил болж байна гэж харж байна. Төр, хувийн хэвшил түншлээд энэ замыг барьж байна. Монгол Улсын эдийн засаг ямар байгаа билээ. Тиймээс аль болох дараагийн том бүтээн байгуулалт дээрээ хувийн хэвшлийг оролцуулж, тэднийг төрөөс дэмжиж том бүтээн байгуулалтаа хийлгэвэл олон хүн ажилтай, орлоготой. Олон компанийн ашиг орлого нэмэгдэх боломжтой.

Нүүрснээс бусад бүх ашигт малтмал Дорноговиор гардаг. Тухайлбал, Дорноговь нүүрсээ экспортолдог таван компани бий. Төмөр замаар экспортолдог учраас хэл ам багатай. Хоёрдугаарт, Дорноговь аймаг нефть экспортолж байна. Зүүнбаянд цагаан элсний нефть гэж бий. Айраг, Даланжаргалангийн нутагт түүхий эд жонс буюу баяжуулсан жоншийг экспортолж байна. Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байгаа төмрийн хүдэр бүгд төмөр замаар Эрээн хот руу экспортлогддог. Тиймээс аль болох зам талбайгаа сайн тавьчихвал цаашид экспортын хэмжээ нэмэгдэнэ. Төмөр замаар явах бараа бүтээгдэхүүн их байгаа. Ханги-Мандалын төмөр замаа тавьчихвал Эрээнээр гардаг бараа бүтээгдэхүүнийг нааш нь татаад Ханги-Мандалаар гаргах боломж нээгдэж байгаа.

Дорноговь аймагт уул уурхайн олон компани бий. Ялангуяа, мэргэжлийн хяналтын газар, байгаль орчны алба, нөгөө компани ч нөхөн сэргээлтээ хийж байгаа. Ер нь бид богино хугацаанд аль болох уул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэж байж хөрөнгөтэй, орлоготой болно. Тиймээс нөхөн сэргээлтээ ч хийлгэнэ, олборлосон бүтээгдэхүүнээ аль болох экспортлох юмыг дэмжээд явна гэсэн байр суурьтай байгаа.  

Эх сурвалж www.polit.mn                   

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 54 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 54 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 11 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 23 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин