С.Эрдэнэболд: Төмөр зам, авто замын ложистикийн төв хөгжиж байгаатай зэрэгцээд олон ажлын байр гарч байна

2022-03-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Р.ОЮУН

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын нээлттэй холбоотой сурвалжлага “Зууны мэдээ” сонины даваа гарагийн №52 /6784/ дугаарт гарсан билээ.

Энэ үеэр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга С.Эрдэнэболд “Ханги Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт 70 хувь нь явж байгаа. Ханги-Мандалын хилийн боомт 2002 оноос онгойгоод 2011 онд байнгын үйл ажиллагаа нь эхэлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээс ногоон бүс рүү шилжиж ажилласан. Монгол Улсын том боомтуудын хэмжээнд Ханги хилийн боомт сүүлийн хоёр жилд нэг ч удаа хаагаагүй. Экспортын бүтээгдэхүүнийг тасралтгүй тээвэрлэж байсан. Манай сумын хувьд энэ жил онцлох том бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Сум орон нутгийн хувьд боомт манай сумаас 100 км-т оршдог. Гэхдээ дагаж байгаа статусын хувьд манайд харьяалагдаж байгаа учраас сум орон нутаг дагаж хөгжинө. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд сум маань бүтээн байгуулалтыг дагаад хөгжиж байна. Ханги-Мандал, Тавантолгой чиглэлийн концессын олон улсын зам мөн явж байгаа. Энэ жил Тавантолгойн зам бас дуусна. Хатанбулаг сум бол төмөр зам, авто замын ложистикийн төв хөгжиж байгаатай зэрэгцээд олон ажлын байр гарч байна. Үүнд бэлдэж төмөр замд ажиллах боловсон хүчний бүртгэл явагдаж байгаа. Манай сумын залуучууд гурван сарын хугацаанд урьдчилсан бэлтгэлийг хангаад наадмын дараа төмөр замын бүтээн байгуулалтад оролцох боломж нээгдэж байна.

Ханги-Мандалын хилийн боомт хилийн зурвас газар оршдог. Хилийн тухай хуулиар хилийн торноос 15 км-ээс дотогш хэсгийг зурвас гэж үздэг. Одоогоор газрын асуудал шийдэгдээгүй. Зурвас газартаа орсон учраас цаашид төлөвлөлтийг шийдэхэд гацаа болоод байна. Үүнийг УИХ хаврын чуулган эхлэхээр хамгийн эхний асуудал болж хилийн зурвасаас газрыг чөлөөлөх, чөлөөлөгдсөнөөр дараагийн төлөвлөлтүүдийг хийж явна. Одоогоор цаасан дээр буугаад зургийн түвшинд төлөвлөгдөж байна. Ханги-Мандалын хилийн боомт Хятадаас импортоор цахилгаанаа авдаг. Цаашид гаднаас цахилгаанаа авахгүй дотоодоос эх үүсвэрээ хангах нь стратегийн том ач холбогдолтой. Мэдээж хүн амьдрах нөхцөл боломжийг хангахад эхлээд дэд бүтцийг шийдэх ёстой. Бид Ханги хилийн боомтыг цаашид өргөтгөн тэлэхэд одоогийн байгаа суурьшил дээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёл боловсрол гээд бүх газрыг төлөвлөөд явж байна.

Ханги, Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбогдуулаад байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж байгаа компанитай нягт хамтарч байгаа. Манай сум их онцлогтой. Монгол Улсын хулан адууны нийт нутагладаг 70 гаруй хувь нь манай суманд оршдог. Төмөр замтай холбогдуулаад зэрлэг ан амьтны нүүдлийн асуудал мөн олон булаг шанд, рашаан, олон айлын бууц, бэлчээрийг төмөр зам маань дайрч байгаа. Монгол Улсын бүтээн байгуулалтын ажил учраас бид аль болох зохицуулах, гаргалгааг нь гаргаад үнэхээр дайрч байгаа айлуудад нь тодорхой хэмжээний нөхөн олговор олгож бууц, хороог нь сэлгэн нүүлгэх. Үнэхээр малын гарц гаргалгаа хийх, булаг шанд руу ирж байгаа зэрлэг ан амьтдыг орох урсгал дээр нь гарам, гүүр, далан, хоолойг гүйцэтгэгч компанитай хамтраад санал хүсэлтээ өгч хоёр удаа уулзсан. Бидний тавьсан саналыг нааштай хүлээж авсан. Цаашид аль болох орон нутаг, байгальд ээлтэйгээр төмөр замыг явуулах шийдлийг хэлэлцэж байна.

Улс орон зорилго тавиад хөгжүүлж байгаа учраас ажил хийх нь тодорхой болохоор ирээдүйн Замын-Үүдийн төлөвлөлтөд ямар алдаа гарав. Үүнийг давтахгүйгээр хөгжлийг зөв төлөвлөх нь хамгийн чухал. Төмөр замыг дагаад нутгийн иргэдийг ажилтай, орлоготой байлгах талаар эхний ээлжинд төмөр зам дайран өнгөрч байгаа Дорноговь аймгийн дөрвөн сумын 100 залууг МСҮТ, коллежид албан ёсны төмөр замын анги нээгээд гурван сарын хугацаанд бэлдэхээр ажиллаж байна. Энэ ганц Дорноговь аймгийг хангах боломжгүй. Бусад 21 аймаг болон Монголын залуус ирж ажиллах боломж нээгдэж байна.

Эх сурвалж www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 58 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 58 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 16 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 28 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин