Ц.Баасандэлгэр: Залуус бүтэлгүйтэхээс айгаад мөрөөдлийнхөө төлөө зоригтой алхам хийж чаддаггүй

2022-03-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Энэ удаагийн “Z-Star” буландаа 25 насандаа өөрийн анхны бизнесийг эхлүүлсэн ”JH” орчуулгын товчооны үүсгэн байгуулагч Ц.Баасандэлгэрийг урилаа. Бид шинээр бизнес эхэлсэн залууст тулгардаг алдаа болоод сургамжийн талаар ярилцсан юм.

 

-Өрсөлдөөн ихтэй, туршлагатай хүмүүс хэдийнэ байр сууриа эзэлчихсэн салбарт өөрийн  орчуулгын товчоог нээжээ. Нээх болсон шалтгаан тань юу байв?

-Намайг Цогдэлгэрийн Баасандэлгэр гэдэг. МУБИС-ийг нийгмийн багш мэргэжлээр 2020 онд төгссөн. Сургуулиа төгсөөд "Юнител" групп-д ажиллаж байсан. Харин энэ оноос хувийн  орчуулгын товчоогоо нээж үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байна. Би гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн хажуугаар  бизнес хийх сонирхолтой байсан. Тиймээс нэг найзынхаа тавьсан саналын дагуу орчуулгын товчоо нээхээр шийдсэн. Манай “JH” орчуулгын товчоо орчуулга болон гадаад хэлний сургалт хосолсон мэдлэг олгодогоороо бусад товчооноосоо ялгарах болов уу. Одоогоор Англи, Испани, Хятад, Солонгос, Япон,Турк, Польш хэл дээр орчуулга хийдэг. Мөн Англи, Испани, Хятад хэлний онлайн болон танхим хосолсон анхан дунд шатны сургалт явуулж байна. Өнөөдрийн байдлаар Англи хэлний хоёр, Испани, Хятад, Солонгос, Япон,Турк, Польш хэлний тус бүр нэг нийт найман ажилтантай. Хэд хэдэн сонгон шалгаруулалтын үндсэн дээр мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлэхийг зорьсон.

-Залуу хүн шинэ бизнес эхлүүлэхээр бусад хүмүүс, нийгмийн зүгээс хэрхэн хүлээн авч байна. Урмыг тань мохоох тохиолдол гарсан уу?

-Маш богино хугацааны, шуурхай орчуулгын ажил их орж ирдэг. Саяхан нэг үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрээгүй орчуулгын улмаас манай товчоотой холбоотой сөрөг мэдээлэл гарсан. Шинээр нээсэн товчоо маань олны хэл аманд өртсөн нь сэтгэл зүйн хувьд бидэнд том цохилт болсон. Нийгмийн зүгээс бидний алдаан дээр үндэслэн урам зориг мохоох хандлагууд их гарч байна. Гэхдээ гэр бүлийнхэн болоод найз нөхөд дэмжиж, талархан хүлээн авч байгаа нь бизнесээ цааш үргэлжлүүлэхэд их дэм болж байгаа.

-Санхүүжилтээ хэрхэн бүрдүүлж байгаа вэ. Түрээс, ажилчны цалин гээд зарлага их гардаг байх?

-Хамтран үүсгэн байгуулагч болон гэр бүлийнхнээсээ санхүүгийн дэмжлэг авсан. Мөн өөрийн хийсэн орчуулгын ажлуудын орлогоосоо орчуулагч нараа цалинжуулдаг.

-Төгссөн мэргэжлээрээ бус огт өөр салбарт бизнес эхлүүлэхээр нэмэлт ур чадвар шаардаж байна уу?

 -Эзэмшсэн мэргэжлээс минь огт өөр салбар болохоор суралцах  зүйл олон байсан. Жишээлбэл, постер бэлдэх, англи хэлний чадвараа дээшлүүлэх, багаа бүрдүүлэх, ажлаа хувиарлах, хэрэглээний программууд дээр хурдан ажиллах, зах зээлээ олох, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх гэсэн хэд хэдэн ур чадварыг шаардсан. Гэхдээ чаддаг хүмүүст нь ажлыг нь даалган өгч өөрийн ачааллаа багасгадаг. Мэргэжлийн орчуулагчид ажиллуулж байгаа болохоор орчуулгаа мэргэжлийн  хэмжээнд  гүйцэтгэхийг хичээж байна.

-Асуудал тулгараад шантрах үедээ хэрхэн цааш үргэлжлүүлэх урам зоригоо нөхдөг вэ?

-Миний хийж чадах зүйл биш юм байна гэж бодох өдөр олон удаа тохиолддог. Гэсэн хэдий ч ийм амархан бууж өгөөд бүхнийг зогсоочихвол өдий хүртэлх миний хөдөлмөр салхинд хийсэх мэт үр дүнгүй болно. Тиймээс орчуулгын товчооныхоо үйл ажиллагааг цаашид улам сайжруулж, эцсийг нь үзтэлээ бууж өгөхгүй гэж өөртөө амласан. Хэрэв та мөрөөдлөө биелүүлэхийн тулд шинэ зүйл эхлүүлээд ар араасаа үргэлжилсэн олон асуудал, бэрхшээлтэй тулгарч байгаа бол өөрийгөө  амжилттай явж байна гэж бодоорой. Учир нь алдахаас, бүтэлгүйтэхээс айгаад хүн бүр өөрийн мөрөөдлийг биелүүлэхийн төлөө зоригтой алхам хийж чаддаггүй. Тиймээс урам хугараад эхлүүлсэн зүйлээ орхих бус өөрийгөө зоригжуулаад улам урагшлаарай. Хэзээ ч битгий бууж өгөөрэй. Ялалт таны гарт байх болно шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 57 (6789)

 

Э. Хишигзаяа
Найздаа амжилт хүсэе.
Мундаг байнаа хичээгээрэй амжилт дүү
сэд базар тангуд
duudee ulam ih amjilt husie
Илүү их амжилтын дээдийг хүсэе найздаа🧡
Sukhbayar
Amjilt hvsii egch mni mundag shvv
Маш их баярлалаа.
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 58 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 58 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 16 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 28 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин