Б.Очирбат: Гурван жилийн хугацаанд 166 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдсан

2022-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Тээврийн цагдаагийн албанаас “Сурагчдын аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ. Сүүлийн гурван жилд улсын хэмжээнд зам тээврийн 1753 осол бүртгэгдсэн. Энэ ослын улмаас нийт 1981 хүүхэд хохирсон буюу 166 хүүхэд амиа алдаж, 1817 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Тодруулбал, 2019 онд 49, 2020 онд 61, 2021 онд 51 хүүхэд зам тээврийн ослын улмаас амиа алджээ.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбат “Хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэгтээ явж байхдаа зам тээврийн осолд өртөх тохиолдол  их гардаг. Өнгөрсөн онд зам тээврийн ослоор амиа алдсан 51 хүүхдийн шалтгааныг үзэхэд 14 нь  хашаандаа тоглож байсан. 0-6 хүртэлх насны хүүхэд хүртэл яагаад зам тээврийн осолд өртөв гэдгийг авч үзэхээр эцэг, эх болон тэдний садан төрөл, найз нөхөд нь хашаанаас автомашинаа гаргахдаа хүүхэд тоглож байгааг харалгүй, мөргөж амийг нь хохироосон  байдаг. Мөн зам тээврийн ослын улмаас нас барсан хүүхдийн дийлэнх хувь нь орон нутгийн замд гарсан осолтой холбоотой. Энэ нь хүүхдэд хамгаалалтын бүс, суудал хэрэглээгүй буюу хүүхдийг буруу тээвэрлэсэнтэй холбоотой. Үүнээс гадна эцэг, эхчүүд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүүхэд хохирч байна” гэж ярилаа.

Нийт осолд өртсөн хүүхдүүдийг насны ангиллаар авч үзвэл насны хүүхэд 34.7 хувийг, 7-14 насны хүүхэд 42 хувийг, 15-17 насны хүүхэд 22.  хувийг тус тус эзэлж байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 58 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 58 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 16 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 28 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин