Л.Халтар: Бид өөрсдийнхөө дутагдлыг харсан

2022-03-16
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Р.ОЮУН

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын нээлттэй холбоотой сурвалжлага “Зууны мэдээ” сонины даваа гарагийн №52 /6784/ дугаарт гарсан билээ.

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “2010 онд УИХ-аас баталсан төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримт бол тухайн үедээ явж байсан төмөр замын талаарх маргаанд цэг тавьсан. Ингээд есөн жилийн дараа буюу 2019 онд энэ галт тэрэг зогсож байгаа Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил эхлээд өнгөрсөн долоо хоногт зэсийн баяжмалыг туршилтаар тээвэрлэх ажил эхлээд явж байна. Дараагийн ажил нь Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр зам долдугаар сард ашиглалтад орох талаар олон удаа ярьсан. Зүүнбаян чиглэлийн төмөр замаас Ханги руу явж байгаа 200 гаруй км замын хувьд аятайхан цаг үе тохиож байна. Бид гурван жилийн өмнө барьж эхэлсэн 416 км төмөр замаа ашиглалтад авах ажил эхэлж байна. Дараагийн бүтээн байгуулалтын барилгын ажил эхлээд явж байна. Яагаад ийм давчуу зургаан сарын дотор гэж хэлж байна вэ гэхээр бид трансын хувьд нэлээдгүй судалсан. Харьцангуй говийн бүсэд замын хэвгий аятайхан. Ер нь төмөр замын трансын хувьд өмнөх төмөр замтай харьцуулахад ажиллагаа багатай. Ханги чиглэл рүүгээ газрын хэвгий уруудуу учраас цаашид хүнд жинтэй галт тэрэг явахад зардлын хувьд харьцангуй бага байх давуу нөхцөл байна. Бид цар тахлын үед нэг зүйлийг сайн ойлголоо. Хуучин бол Замын-Үүдийн боомтоор амьдрал явж байна гэж ойлгодог байсан. Гашуунсухайтаар нүүрс гарч байна гэж ярьдаг байсан. Хил хаагдаад ирэхээр бид ямар боомтоор, яаж анхаарч ямар хүчин чадалтай байсан юм бэ гэдгийг эргэж харах цаг болсон. Бид өөрсдийнхөө алдаа дутагдлыг ч харсан. Тухайлбал, Замын-Үүд боомтоор анхаарал тавиагүй олон жил явсан. Хамгийн сүүлд өнгөрсөн онд Ерөнхий сайд очихдоо ариутгалын амбаар маягтай юмыг бүгд шүүмжиллээ шүү дээ. Эндээс эхэлсэн ажил.

Гашуунсухайт боомтын хувьд мөн адилхан төмөр замаар холбоод ирэхээр үүнээс өмнө авто замаар явж байхад цаашид машинаар яваад байх юм уу, бусад холимог тээврийг хэрэглэх үү гэдгийг бодоогүй байсан. Энэ шийдлүүдийг эргээд харахаар Хангийн чиглэлийн төмөр зам баригдсанаар 20 сая тонн ачааг тээвэрлэнэ гэж Ерөнхий сайд хэллээ. Энэ бол хамгийн эхнийх. Цаашид төмөр замынхаа нэвтрүүлэх чадварыг дээшлүүлье гэвэл өнөөдөр байгаа зургаан зөрлөгийг найм, 10, 12 болгоход өнөөдрийн ярьж байгаа 20 сая гэдэг тоо 30-35 сая хүртэл нэмэгдэх боломжтой. Хоёрдугаарт, Тавантолгойгоос ирээдүйд явах коксжсон нүүрс ганцхан боомтын хараат байгааг нуух аргагүй. Хангийн төмөр зам ашиглалтад орсноор хоёр дахь боомт нээгдээд эхэлж байна. Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн төмөр замаар энэ галт тэрэг яваад эхэлж байна. Үүний дараа Замын-Үүд Эрээний боомтоор Тавантолгойгоос коксжсон нүүрс тээвэрлэх гурав дахь гарц гарч ирж байгаа юм. Хангийн чиглэлийн төмөр замын дараагийн нэг юм бол төмрийн хүдэр. Бугатын үйлдвэр нь Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулдаг гол том үйлдвэр. Энэ үйлдвэр рүү чиглэсэн бүтээгдэхүүн явахад тээврийн хэмжээ 232 км орчмоор багасаад Монголын нутаг дээр ихсээд үндсэн дүн дээрээ 300 орчим км-ээр буурна. Энэ нь аль аль талдаа сайн хэрэг. Мөн зэсийн баяжмал гарах боломжтой.

Цаашдаа магадгүй ОХУ-аас транзит тээвэр энэ замаар явахыг үгүйсгэхгүй. Бид энэ хүчин чадлыг цаашид тооцох ёстой. Газрын хэвгий сайн байгаа учраас магадгүй транзит тээвэр ихсээд энэ бүс нутагт байгаа уул уурхай, орд газрууд эдийн засгийн эргэлтэд ороод ирвэл Монгол Улсдаа магадгүй хамгийн эхэнд энэ зам хамгийн сүүлд баригдаад дараагийн ээлжинд хамгийн эхэнд хоёр замтай болохыг үгүйсгэхгүй. Тийм том ирээдүй энэ Хангийн зам дээр хүлээж байгаа юм. Тиймээс өнөөдрийн төмөр замын бүтээн байгуулалт явж байгаа төслүүд дотроос хамгийн өндөр ашигтай зам байгаа учраас бид хамгийн богино хугацаанд баръя гэж байна. Зарим хүн үүнийг ойлгохгүй байж магадгүй. Биднийг ирэхэд компанийн удирдлагууд 200 гаруй км газар дээр 32 аж ахуйн нэгж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хамгийн бага нь дөрвөн, дээд тал нь 10 км авсан. Хамгийн ажил ихтэй газар бол доод суурь буюу далангийн ажил. Энэ ажлыг зургадугаар сарын 1-ний дотор дуусгана. Техник, хүчин чадал сайтай байгаад ажил саатахгүй, өдөр уртсаж байгаа үед бололцоотой. Үүний дараа шууд үеэ угсраад явахад зургаан сар буюу энэ оны аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1 гэхэд галт тэрэг зогсож байгаа шиг зам болно гэж танилцуулсан” гэв.  

 Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 4 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 4 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 34 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин