Том бөх

2022-03-16
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

 

Бидний өмнөх үед амьдарч байсан хэмжээлшгүй тэнхээт эрсийн тухай домог яриаг хууччуул хөөрөлдөж байдаг. Тэдний нэгэн жишээ нь, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд амьдарч байсан н.Нацаг гуай билээ. Тэрбээр гэрийн гадаа байсан богтлоотой шүдлэн адууг богтноос нь уяад биеэсээ хөндий өргөж байжээ. Үүнийг нь түүний төрсөн дүү харсан байна. Цадиггүй тэнхээт энэ эрийн удамд хожим нь бөх хүү мэндэлжээ. Түүнийг Б.Баянсүх гэдэг. Б.Баянсүх 23 жилийн өмнө Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн. Түүний аав н.Болдбаатар нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын  харьяат хүн байв. Түүний ах дүү хоёр нь аймгийн заан, авга ах нь цэргийн заан цолтой бөх байжээ. Хүү төрвөл бөх болно гэж бэлэгддэг монгол хүний зангаар Болдбаатар гуай хоёр хүүгээ бөх болгоно гэдэг байв. Тэрбээр хөвгүүдээ нэрээр нь биш том хүү Б.Баянсүхийг “Том бөх”, бага хүү Б.Сундуйжадамбыг “Жижиг бөх” гэж гуайлан дууддаг байжээ. Энэ нь түүнд хөвгүүдээ барилдуулах нь амьдралынх нь утга учир байсан гэлтэй. Аавын нэрийддэг “Том бөх” маань бөх болохоор 15 насандаа нийслэлийг зорьсон юм. Б.Баянсүх 2014 онд “Аварга” лицей сургуульд элсэж бөхийн гараагаа эхэлжээ. Тэрбээр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн. Д.Сумъабазар аварга аавынхаа нутгаар дуудуулж барилддаг. Төрсөн нутгаараа дуудуулсан бол илүү амжилт үзүүлэх байсан гэж сонинд ярилцлага өгснийг нь уншаад төрсөн нутгаараа дуудуулахаар шийдсэн байна. Анх Төв аймагт болсон өсвөрийн барилдаанд төрсөн нутгаараа дуудуулаад түрүүлсэн. Түүнээс хойш бэлэгшээгээд Өмнөговь аймгийн Гурвантэс сумаараа овоглодог болжээ.

 

Даагаа нэхэж аваргалав

 

Б.Баянсүх 2014 оноос “Аварга” сургуульд чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэллээ. Тэрбээр их спортоор чамгүй амжилт үзүүлсэн. 2017 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд одоогийн улсын харцага Б.Орхонбаярыг ялж  хүрэл медаль хүртжээ. 18 настай хүүд энэ тэмцээн итгэл болж дараа жил алтан медаль зүүх хүсэлтэй гэртээ харив. Дараа жилийн оюутны улсын аваргад ач холбогдол өгч бэлтгэлээ сайн хийхийн тулд хичээлээсээ чөлөө авчээ. Тэрбээр өргөдөлдөө улсын аваргад заавал түрүүлнэ гэж бичсэн нь өөртөө ямар итгэлтэйг харуулж байлаа. Сургууль, багш нартаа өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд бэлтгэлдээ бүхнээ зориулжээ. Хэт олон цагаар хичээллэснээс бэлтгэлийн үед гурван удаа ухаан алдсан байна. Б.Баянсүх бөхийн хэллэгээр бэлтгэл цөмөрчээ. Хаврын цаг байсан учраас сэргэж амжаагүй байхад тэмцээн хаяанд ирлээ. Харамсалтай нь тэмцээнээсээ медальгүй хоцорчээ. Медалийн тавцанд зогсох тамирчдын зургийг дарахдаа нууцхан нулимс дусгаж байв. Гэвч тэр шантраагүй. 2019 онд залуучуудын улсын аваргад зодоглосон сүүлийн жилдээ аварга болж дутуугаа гүйцээсэн. Тэгэхдээ түрүүлсэн зам дардан байсангүй. Улсын аварга шалгаруулах тэмцээн хаяанд ирсэн үед хөлөө бэртээжээ. Бэртэл эдгэх болоогүй ч азаар тэмцээн гурван сараар хойшлов. Хөлөндөө эмчилгээ хийлгэсний дараа нутагтаа очиж нагац ахдаа туслан хаврыг өнгөрөөжээ. Хөл илааршиж морь унаж адуу хураахтайгаа болсны дараа хотод ирж хэд хоног бэлтгэл хийн улсын аваргад зодогложээ. Бэртэлтэй хугацаанд жин нэмж дээд жиндээ буюу 97 кг-д зодоглосон ч санасандаа хүрч улсын аварга болж алтан медаль зүүсэн юм.

 

Хамгийн их стресстэй барилдаан

 

Өмнийн говийн залуу ирээдүй маань 2016 онд эх орноо төлөөлөн хилийн чанадад зодоглосон билээ. Түүний анхны гадны тэмцээн нь өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн байсан юм. Тус тэмцээнд ээж нь хүүгээ явуулахын тулд тэтгэврийн зээл авсан байна. Азийн аваргад оролцохын тулд ар гэр, ах дүү найз нөхдөөсөө их дэмжлэг авсан нь түүнд сэтгэлийн хувьд дарамтад оруулжээ. Ямар ч үед сандарч стресстдэггүй тэрбээр хамгийн их юм бодсон тэмцээн нь байв. Бид 11-үүлээ явсан ч нэг нь л медаль авсан. Энэ тааруу амжилтад бүгд над шиг нөхцөл байдалтай явсан нь ч нөлөөлсөн байх магадлалтай гэж өгүүлсэн юм.

 

Өмтэйхэн барилдаж шөвгөрлөө

 

2017 онд өөрийн төрсөн нутаг Өмнөговь аймгийн Гурвантэс сумандаа барилдаж түрүүлэн 18 насандаа сумын заан цолд хүрчээ. Сурагчийн ширээнээс салав уу үгүй юу сумын наадамд түрүүлнэ гэдэг орчин цагт ховор тохиолдол болоод байгаа билээ. Монгол бөхийн өргөөнд уламжлал болгон зохиодог сумын заан цолтны барилдаанд анх зодоглохдоо дөрөв давжээ. Хараахан шөвгөрч чадаагүй байтал цар тахал гарч бүх төрлийн барилдаан зохиох боломжгүй боллоо. Жил гаруй хугацааны дараа 2020 оны намар сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болсон юм. 512 сумын заанаас 21 настай  Гурвантэсийн гуалиг залуу зургаа даван шөвгөрлөө. Өргөөнд чуулсан үзэгчид “Өмнөговийн өндөр бор залуу шуурхай барилдаанаар шуугиулсаар шөвгөрлөө” гэлцэж байв. Б.Баянсүх долоогийн даваагийнд тус барилдааны түрүү бөх Г.Ганхуягт өмсүүлж өвдөг шороодлоо. Тус барилдааныхаа талаар “Би өмнө нь Хуягаа ахтай чөлөөтийн тэмцээнд таарч давж байсан. Үндэсний бөхөөр арай ч тэгж унахгүй байх гэж төсөөлж байлаа. Гэтэл үзэгчид шуугитал өмсүүлээд унасан. Үзэгчид шуугиад л бөөн сенсаци болсон. Миний унасан барилдаан тухайн долоо хоногийн шилдэг болох болов уу гэсэн тэгээгүйд харамссан” гэж инээмсэглэл тодруулан хүүрнэж байлаа.

 

Найздаа аймгийн арслан болно гэж амлав

 

Хонгор шаргал 22 насандаа Өмнөговь аймгийн цол олгох барилдаанд үзүүр түрүүнд боссон бөх бол Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, аймгийн заан Б.Баянсүх билээ. Тэрбээр 30 жилийн дараа Гурвантэс сумаасаа аймгийн баяр наадмын үзүүр түрүү булаалдаж нутгийнхаа бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн юм. Түүнийг аймгийн заан цол авахын өмнөх жил буюу 2020 онд найз аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа сумын заан цолтой түрүүлж аймгийн арлан болсон. Энэ нь түүнд найраагүйгээр сумын цолноос аймгийн наадамд цол авах боломжтой юм байна гэсэн итгэл төрүүлжээ. Мөн өнгөрсөн оны наадмын өмнө Ц.Лувсан-Адъяа найздаа “Аймгийн арслан болно” гэж амлалт өгч байв. Аймгийн заан болж авга ах нарынхаа цолонд хүрсэндээ их баярласан ч түрүү үзүүрт унасандаа бага зэрэг гонсойж байлаа” гэж ярив. Энэ түүний энэ наадамд түрүүлнэ гэсэн өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлнэ.

 

Бөхчүүдээс допинг илрэхэд итгэл мохдог

 

Том цолтой бөхчүүд тухайн цаг үеийнхээ бөхийн өнгийг тодорхойлдог гэж боддог. Дөнгөж бөхийн ертөнцөд хөл тавьж байгаа залууст үлгэр дууриал, шүтээн нь болдог. Энэ цаг үедээ манлайлж байгаа “Би энэ бөх шиг болно доо” гэж бодож байсан бөхөөс допинг илрэхэд итгэл минь мохдог. Энэ нь цаашлаад монгол бөхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг учраас надад хүндээр тусдаг. Том цолонд хүрэхийн тулд допинг хэрэглэх ёстой юм байхдаа гэсэн бодол ч төрж байсан. Гэхдээ мэдээлэл харилцаа хөгжсөн орчин цагт допингийн хор уршгийг бүгд мэддэг болсон байх. Хэрэв хэн нэгэн таньд энэ зүйлийг хэрэглэх санал тавьбал татгалзахыг зөвлье. Бидний үед алга болох байх гэдэгт итгэлтэй байдаг. Өсгөсөн ижий аав, өдий зэрэгт хүргэсэн багш нараас авахууулаад өдөр бүр тусалдаг найз ч зөрөөд өнгөрөхөд ч тус хүргэсэн бүхэнд талархал илэрхийлж байх нь түүнд сайхан байдаг ажээ. Тэрбээр талархаж чаддаг хүнд амжилт ирдэг гэдэгт итгэж явдаг гэж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 54 (6786)

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 4 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 4 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 34 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин