"Монгол Билиг Оюун” цогцолборын 2021 оны амжилтуудаас

2022-01-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Xан-Уул дүүргийн “Маршал таун”” хотхонд байрлалтай Олон улсын Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч "Монгол Билиг Оюун цогцолбор" сургууль нь “Хүсэл мөрөөдөлдөө хүрэх дайчин, чадварлаг Монгол иргэнийг сургах хүмүүжүүлэх” уриан дор 1000 гаруй суралцагч, 100 багш ажилтантайгаар хичээнгүйлэн ажилладаг  бөгөөд хүүхдүүдийн сурах, хөгжих хүртээмжийг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн 2 салбарын хамт 2016 оноос хойш үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

KING TOWER APARTMENT-аас сонголтоо хийснээр ОУ-ын Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч
“Монгол Билиг Оюун” цогцолборт хүүхдээ хөнгөлөлттэй сургах боломжтой

“Монгол Билиг Оюун” цогцолборын сургууль нь улиран одож буй 2021 ондоо Кембриджийн Олон улсын шалгалтаас 26 сурагч дээд оноо буюу 6 оноог авч, Олон улсын дундаж болон сургуулийн дундаж оноог өмнөх жилээс ахиулсан өндөр амжилт гаргасан бол Сингапур улсаас жил бүр зохион байгуулдаг Олон улсын STEMCO SCIENCE олимпиадад "Монгол Билиг Оюун цогцолбор" сургуулийн 94 сурагчид өрсөлдсөнөөс 35 орны 5000 гаруй шилдэг хүүхдүүдээс өөрсдийн мэдлэг, чадвараар тэргүүлэн 12 сурагч дэлхийд чансаагаар эхний 15-д бичигдэж, 132 медальт байр эзэлсэн бол дэлхийн 96 орны 5000 гаруй сурагчид оролцдог ОУ-ын математикийн IMC олимпиадаас 8 медальт байр, англи хэлний "Lingors” Reading marathon-д 2 сурагч тэргүүн байр эзэлсэн зэрэг бахархам амжилтыг суралцагчид маань үзүүлсээр байна.

“ Монгол билиг оюун” цогцолбор сургуулийн 5 болон 8 дугаар ангийн сурагчдын
Олон улсын Кембриджийн шалгалтын үзүүлэлт

Тус цогцолборын Маршал таун хотхонд байрлах салбар цэцэрлэг нь Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах индексийн шалгалтад хувийн хэвшлийн цэцэрлэгүүдээс тэргүүлэн “2021 оны нийслэлийн тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарч ололт амжилтаар дүүрэн шинэ оноо угтлаа.

“Монгол Билиг Оюун” цогцолборын сургууль нь АНУ-ын шилдэг сургуулиудын үндсэн шалгуур болох SAT /Scholastic Aptitude Test/-ын 1420 оноо эзэмшигч шилдэг сурагч, өсвөр үе залуучуудын усан сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, Нийслэлийн шилдэг сурагч, Авьяаслаг хүүхэд алтан медальт зэрэг мэдлэг чадвар болон спорт урлагийн авьяаслаг олон сурагчдыг амжилттай бэлтгэн суралцуулсанаас гадна Гиннесийн рекорд эзэмшигч Ч.Энх-Амар, Бийрэн бичлэгийн шилдэг багш Б.Пүрэвсүрэн, нийслэлийн судлаач багш Б.Цэндхүү зэрэг гадаад дотоодод зохиогдсон олон уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн шилдэг багш, сурган хүмүүжүүлэгчдээр хамт олноо бүрдүүлэн ажилладаг.

Маршал таун хотхон дотор байрлалтай "Монгол Билиг Оюун цогцолбор" сургуулийн нийт суралцагчдын 40 орчим хувь нь тус хотхоны оршин суугч хүүхэд багачууд байдаг бөгөөд энэ нь нийслэлчүүдийн тулгамдсан асуудал болоод буй замын түгжрэлд эцэг эхчүүд хүүхдээ зөөхөд зарцуулдаг үнэт цагийг хэмнэж, суралцагч хүүхдүүд хотхон дотроо аюулгүй зорчих боломжийг бүрдүүлснээрээ бусад сургууль, хотхоноос давуу талтай юм.

Эрхэм таныг KING TOWER апартментаас сонголтоо хийгээд, тав тухтай аюулгүй орчин, ОУ-ын Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Монгол Билиг Оюун” цогцолборт бяцхан үрсээ хөнгөлөлттэй үнээр сургахыг урьж байна.

Веб сайт: www.mbo.edu.mn
www.kingtower.mn

Утас: 7700-20248, 88022962, 88025415

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 21 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 21 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 38 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 50 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин