Б.Нямжаргал: “Sendly”- гээр гадаадаас хоромхон зуурт гүйлгээ хийнэ

2022-03-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

“Старт апп” булангийн энэ удаагийн зочноор “Сэндли” ББСБ-ын  гүйцэтгэх захирал Б.Нямжаргалыг урьж ярилцав.

 

-Цахимд суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  олон гарааны компаниуд байдаг ч үйл ажиллагаа нь тэгсгээд зогсчихдог. Харин танай нэвтрүүлсэн мөнгөн гуйвуулгын  “Sendly”аппликейшнаар гадаадаас хоромхон зуурт мөнгө нь шилждэг, илүү хялбар амар болсон гэж байна. Энэ  аппликейшнаа танилцуулахгүй юу?

-2015 оны тавдугаар сард Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйлчилгээ, цахим төлбөр тооцоо, гадаад мөнгөн гуйвуулга болон валют арилжааны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч"Сэндли" компанийнхаа үйл ажиллагаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод зургаан салбар, орон нутагт 48 салбар нэгж буюу нийт 54 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 2021 онд зээлийн шинэ бүтээгдэхүүн болох мерчант зээлийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь Бичил бизнес эрхлэгчдийн талархлыг  хүлээж байна. Уг зээлийг “Hi-pay” мерчант аппликейшнаар дамжуулан онлайнаар олгож байгаа бөгөөд өдөр тутмын орлогоосоо зээлийн төлбөрийг автоматаар төлөх боломжийг бүрдүүлж өгсөн нь хэрэглэгчдийн таашаалд нийцээд байгаа юм.

-“Sendly”  ямар давуу талуудтай вэ?

-“Sendly” аппликейшн нь дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн улс хоорондын мөнгөн гуйвуулга хийх хэрэгцээг олон улсын стандартад нийцсэн, мэдээллийн аюулгүй байдлын орчинд, хурдан шуурхай, хямд зардлаар хийх боломжоор хангаж буй мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгч юм. "Sendly" аппликейшн нь 2020 оны тавдугаар сард АНУ-ын 33 мужаас Монгол руу мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээ эхлүүлж байсан бол 2021 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн Австрали, Япон улсаас мөнгөн гуйвуулга хийж байна. Манайх нэг удаадаа Австралиас гэхэд 5000 ам.доллар  хүртэлх гүйлгээг хийдэг. Гэхдээ бэлэн мөнгө гаргахгүй. Зөвхөн данснаас данс руу нь гүйлгээг хийдэг. 400 хүртэл ам.долларын гүйлгээнд  дөрвөн ам.доллар, 500 ам.долларт таван ам.доллар гэх зэргээр шимтгэлийг уян хатан байдлаар тооцдог. Японоос хамгийн дээд тал нь нэг сая иен шилжүүлэх боломжтой. 850 мянган иен шилжүүлбэл 850 иен гэх жишээтэй. Японд мөнгөн гуйвуулга эрхлэх зөвшөөрөл гурван түвшинд байдаг.

Манай хамтардаг газар хоёр дахь түвшинг хангадаг учраас нэг сая иен хүртэлх гуйвуулга зөвшөөрсөн байдаг. Удахгүй бид Монгол Улсаас АНУ, Австрали руу мөнгөн гуйвуулга хийхээр судалж байна. БНХАУ руу ирэх II улиралд багтааж ажиллахаар төлөвлөж байна. Бид Монголоос банкны дансны болон картын төлбөр тооцоог гар утсан дээр татсан аппликейшнаар  хийгээд явж болох холболтыг хийсэн. Картын төлбөр тооцоо дамжуулах тусгай зөвшөөрөлтэй компанитай хамтардаг. Картын мэдээллийн нууцыг хамгаалдаг стандартыг хангаж ажилладаг тоотой хэдэн компанитай хамтарч тухайн хэрэглэгчийн картын мэдээллийг оруулж улмаар мэдээллийг нь апп дээрээ хадгалж шилжүүлдэг.

Одоогийн байдлаар нийт 15000 гаруй хэрэглэгчтэй болж 30 тэрбум төгрөгийн гүйлгээг амжилттай шилжүүлээд  байна. “Sendly” үйлчилгээ нь гадаадад ажиллаж амьдарч буй монголчууддаа аппликейшнаар дамжуулан гэр бүл, ойр дотны хүмүүстээ шуурхай мөнгө шилжүүлэх, шилжүүлэг хүлээн авахад цар тахалтай энэ цаг үед гэрээсээ гаралгүй өөрийн дурын банкны дансандаа хүлээн авах боломжийг олгож байснаараа онцлогтой. Түүнчлэн хилийн чанадаас сайн дурын нийгмийн даатгалын төлбөрийг төлөх, Монголын онлайн дэлгүүрүүдээс шууд худалдан авалт хийхээс гадна “Гадаад улсад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийг орон сууцжуулах төсөл болох “1Home” төслийн хүрээнд орон сууцны зээлд хамрагдах боломжийг хэрэглэгчдэдээ олгоод байна. Түүнчлэн нэг зүйлийг тодотговол, БНХАУ-н төлбөр тооцооны WeChat Pay-н албан ёсны хамтрагч байгууллага “Sendly” аппликейшн нь 2021 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-ын WeChat аппликейшнтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, албан ёсны хамтрагч байгууллага болсон. Хамтын ажиллагааны хүрээнд Монголд байгаа Хятад улсын иргэд худалдан авалтын төлбөрөө хялбар замаар төлөх, Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-д худалдаалан төлбөр тооцоо хийх боломжийг олгож байгаагаараа давуу талтай. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны найдвартай үйлчилгээ 2021 онд шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж хэрэглэгчийн тоо, гүйлгээний дүн, гүйлгээний тоо зэрэг үзүүлэлтүүдээрээ үсрэнгүй өсөлт гаргасныг үнэлэн “Forbes Mongolia Finance Awards 2021”-ийн “Шилдэг мөнгөн гуйвуулгын аппликейшн” шагналыг хүртсэн. 

-Цаашид илүү олон улсыг хамруулах байх л даа. Танай  алсын хараа юу бол?

-Олон улсын банк санхүүгийн салбарт тасралтгүй судалгаа шинжилгээ хийж, хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэдэг "Global Banking & Finance Review" сэтгүүлээс жил бүр тодруулдаг “Global Banking & Finance Awards 2021”-ээс “Fastest Growing FinTech Company In Central Asia 2021” буюу “Төв Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй Финтек компани 2021” шагналыг “Sendly"-ын хамт олонд олгосон. Монгол хүний бүтээсэн аппликейшн дэлхийд танигдаж, олон улсад түүчээлэн байгааг Санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Forbes Mongolia Finance Awards 2021” болон “Global Banking & Finance Awards 2021” тодорхойлж байна.

"Sendly"-ын алсын хараа гэвэл Европын холбооны улсууд, Солонгос, Их Британид ажиллаж, амьдарч байгаа монгол иргэддээ зориулан мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээ нэвтрүүлэхээр хөгжүүлэлтийн шатандаа явж байна. Түүнчлэн нэмэлт санхүүгийн үйлчилгээгээ өргөжүүлэх зорилгоор шилжүүлэг хийх улс орнуудын тоог нэмэгдүүлэхээр зорьж байна. Мөн Монголын хөрөнгийн биржийн арилжаанд шууд оролцон хувьцаа худалдан авах, сайн дурын нийгмийн хамгааллын байгууллага болон үйл ажиллагаанд хандив илгээх, бусад зээлийн бүтээгдэхүүнд хамрагдаж, зээлийн эрх үүсгэх зэрэг боломжийг нээхээр зорьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 53 (6785)

 

Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр”

Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр”

22 цаг 54 мин
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ

Голомт банк дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч, төлбөр

Уржигдар 13 цаг 34 мин
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвээр зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр Монгол Улсын усны нөөцийг судалж тогтоох, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Голомт банкийг “Усны элч” банкаар дахин өргөмжиллөө.

Уржигдар 10 цаг 15 мин
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

2025 оны аравдугаар сарын 17. Монголын парламентын түүхэнд мартагдах ёсгүй өдөр. Эн

Уржигдар 06 цаг 00 мин
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

АН-аас мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл

Уржигдар 06 цаг 00 мин
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын танилцуулга, бусад асуудл

Уржигдар 06 цаг 00 мин
С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

2026-03-19
Аргентин ДЭМБ-аас албан ёсоор гарав

Аргентин улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гарах шийдвэр гаргасан нь албан ёсоор хэ

2026-03-19
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ уда

2026-03-19
АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

2026-03-18