Дэлхийн эмэгтэй удирдагчдын тоо нэгээр нэмэгдлээ

2022-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Улс төрийн салбарт манлайлж, улсынхаа бодлого, үйл ажиллагааг тэргүүлэн ажиллах эмэгтэй удирдагчдын тоо нэгээр нэмэгдлээ. Тодруулбал, Унгарын парламент энэ сарын 10-нд эрх баригч намын дэд дарга Каталин Новакыг таван жилийн хугацаатайгаар ерөнхийлөгчөөрөө сонгосон юм. Ингэснээр  Унгар улсыг түүхэндээ анх удаа эмэгтэй хүн удирдахаар боллоо. Тэрбээр парламентад 133 суудалтай Ерөнхий сайд Виктор Орбаны даргалдаг эрх баригч Фидес намаас нэр дэвшсэн юм.

Татварын хөнгөлөлт, төрөөс олгосон орон сууцны зээл зэрэг дундаж давхаргыг дэмжих эдийн  засгийн хөтөлбөрийг хариуцдаг Гэр бүлийн бодлого хариуцсан сайдаар ажиллаж байсан Каталин Новак Европын асуудал эрхэлсэн Гадаад хэргийн сайдаас 2001 онд улс төрийн карьеерээ эхлүүлсэн юм.

 Өдгөө 44 настай тэрбээр ялалт байгуулсныхаа дараа “Эмэгтэйчүүд хүүхдээ өсгөх, асрах, хоол хийхийнхээ хажуугаар мөнгө олох, гэр цэвэрлэх, Нобелийн шагнал хүртэх, шаардлагатай бол хоёр ажил зэрэг хийх гэсэн олон ажлыг амжуулдаг. Хүчирхэг гэдэг үгийн утгыг бид мэдэх ч сонсоод чимээгүй суусаар ирлээ. Хэрэв ямар нэгэн асуудал тулгарвал бид эрэгтэйчүүдээс ч илүү гэр бүлийнхнийхээ төлөө тэмцэж чадна. Эмэгтэй хүн гэдгээсээ үл хамааран би Унгарын хамгийн сайн ерөнхийлөгч байхыг хүсч байна. Унгарчууд энх тайвныг хүсч байна. Эмэгтэйчүүд ч мөн адил дайн бус эв найрамдалтай дэлхийг хүсч байна. Бид энх тайван, эрх чөлөөтэй, нэг нэгнээ ойлгодог байгаасай” гэж  ярьжээ.

Унгар улсын тухайд ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог. Парламентын нийт гишүүдийн гуравны хоёрын саналыг авсан тохиолдолд ялалт байгуулах журамтай юм. Каталин Новак 199 гишүүнээс 137 хүний саналыг авчээ. Тэрбээр гурван хүүхэд нөхрийн хамт амьдардаг. Новак олон хүүхэдтэй залуу гэр бүлийг дэмжих татварын хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлснээрээ Засгийн газрынхаа нүүр царай болж байв. Өмнөх ерөнхийлөгч Янош Адерын хувьд хоёр удаа сонгогдон 10 жилийн турш Унгар улсыг удирдсан. Түүний бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 10-нд албан ёсоор дуусч, Новак ажлаа хүлээн авах юм.

 Эх сурвалж:Aljazeera

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 11 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 11 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 28 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 41 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин