Дорноговь аймаг 20 сая, Говьсүмбэр аймаг таван сая мод тарина

2022-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гуравдугаар сарын 11, 12-нд Говьсүмбэр аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд суманд ажиллажээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Батхүү, БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын дарга Ш.Мягмар болон албаны бусад төлөөлөл багтсан юм.

Говьсүмбэр аймагт БОАЖ-ын сайдыг ажиллах үеэр Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулав. Говьсүмбэр аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд таван сая мод тарихаар төлөвлөжээ.

 Говьсүмбэр аймгаас эхэлсэн орон нутгийн томилолт Дорноговь аймагт үргэлжлэв. Ингэхдээ тус аймгийн Замын-Үүд сумын Эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөө болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлуудтай танилцлаа.

Энэ үеэр Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга А.Энхзул “Эдийн засгийн чөлөөт бүс ашиглалтад орсноор манай улсын нийгэм, эдийн засаг, ДНБ-нд эерэг нөлөөтэй. Цар тахлын нөлөөгөөр тус чөлөөт бүсийн үйл ажиллагаа түр зогсолттой байгаа хэдий ч төлөвлөсөн ажлууд хугацаандаа үргэлжилж байгаа” гэсэн юм.  Говийн бүсэд хэрэгжих жишиг “Агропарк” төслөөс эхлээд, чөлөөт бүсийн 900 га талбайд ногоон байгууламж байгуулах ажлуудыг Израилийн технологи ашиглан хэрэгжүүлэхээр судалгааны ажил хийж байгаа аж. Дорноговь аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 20 сая мод тарихаар төлөвлөжээ. Ингэхдээ дээрх тооны модыг тарих шаардлагатай нөөцийг бүрдүүлэхээр 2022-2025 онд мод үржүүлгийн зургаан талбай байгуулахаар болсон байна.

Тус аймгийн хувьд ойжуулалт болон газар тариалангийн салбар хөгжөөгүй, газар тариалангийн зориулалтаар олгосон газрууд худаг, усны асуудлаас шалтгаалан идэвхтэй бус байдаг. Тиймээс цаашид аймгийн хэмжээнд шинээр газар олгохоос илүүтэй өмнө нь олгогдсон газруудад хөрсний нарийвчилсан шинжилгээ хийж, худаг усны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ойжуулалт, мод үржүүлгийн газруудыг байгуулахаар төлөвлөсөн гэж аймгийн Засаг дарга О.Батжаргал танилцуулж байв.

Эх сурвалж:www.polit.mn            

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 11 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 11 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 28 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 41 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин