Есөн дүүрэгт 120 сая мод тарихаар төлөвлөжээ

2022-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр танилцуулав. Тэрбээр “Ерөнхий төлөвлөгөөний төсөлд гурван зорилго дэвшүүлэн, 2022-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Ингэснээр Улаанбаатар хотын ойн сангийн хомстол, доройтлыг бууруулах, түймэрт өртсөн, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн талбайг ойжуулан нөхөн сэргээж, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлнэ.Бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг 3,350 га талбайд хийнэ. Түүнчлэн нийслэлийн иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулж, “Хотын иргэний аюулгүй байдал”-ыг хангах зорилгоор нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлнэ” гэв.

Нийслэлийн хэмжээнд 12 га гаруй талбайд ойжуулалт хийснээр ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 23 хувьд хүрч нэмэгдэнэ гэдгийг тодотголоо. Нийслэлийн есөн дүүрэгт ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын ойн зурвас байгуулах зэргээр нийт 120 сая мод тарихаар төлөвлөжээ. Зөвлөлийн гишүүд мод тариад өнгөрөх биш, модны ургалт, арчлалт, хамгаалалтад анхаарах хэрэгтэйг онцолж байлаа.

Мөн хувийн хэвшлийнхэн хашаа, хайс татахаас илүүтэйгээр ногоон байгууламжаар хашаа хийж, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг тодотгож байв. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын 350 дугаар тогтоол, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг үндэслэн, холбогдох бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулжээ.

Эх сурвалж: www.polit.mn

зочин
Малаа төллөснөөр нь бус өссөнөөр нь тоолдог. Модоо газарт хатгаснаар нь бус ургаснаар нь, тарьснаас нь хойш 2 жилийн дараа нахиалж, ногоорсноор нь тоолдог стандартаар бүртгэл хийгээрэй дээ.
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 11 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 11 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 28 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 41 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин