Г.Баасан:Ч.Мөнхбаяр гадаадын тагнуултай хамтарч ажилласан гэдгээ мэдээгүй

2022-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Гадаадын тагнуултай хамтарч ажилласан хэргээр Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч  А.Батдорж, Г.Баасан нар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс  Ч.Мөнхбаярыг гүтгэсэн, гэм буруугүй хэмээн үзэж байгаа юм байна.

Энэ талаар өмгөөлөгч Г.Баасан “Тагнуулын байгууллагаас хоёрдугаар сарын 18-нд “Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр хууль бусаар хамтран ажилласан нь тогтоогдсон тул мөрдөн шалгах ажиллагааг  явуулж эхэллээ. Баривчилгаа, нэгжлэгийг прокурорын зөвшөөрөлтэйгээр хийсэн. Иргэн М нь гадаадын тусгай албан байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан нь үйлдэл дээрээ баригдсан. Түүний гэрт нэгжлэг хийх явцад их хэмжээний валют баримт илэрснийг эд мөрийн баримтаар хураан аваад байна” гэж мэдээлсэн. Энэ нь Ч.Мөнхбаярыг гарцаагүй ял авах нь гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн нэгд заасан “Шүүхийн шийтгэл тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэснийг санаатайгаар зөрчсөн. Тагнуулын байгууллагаас гадаадын тагнуулын албатай хамтарч ажилласан гэж баримтаар нотлогдоогүй мэдээлэл түгээж, сүр бадруулан баривчилж, яллана гэж заналхийлсэн. Мөн Монгол Улсын ямар эрх ашгийг хохироосон нь тодорхойгүй байна. Гадаадын тагнуулын байгууллага гэдгийг Ч.Мөнхбаяр огт мэдээгүй. Харин тагнуулын байгууллага мэдсэн мөртлөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ хэрэгжүүлээгүй. Гадаадын тагнуулаа бариагүй мөртлөө зөвхөн иргэнээ баривчилж, маргааш нь шууд гэмт хэрэгтэн гэж зарласан нь захиалгат хэлмэгдүүлэлт гэж хардахад хүргэж байна. Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуул гэдгийг огт мэдээгүй ч яллагдагчаар татагдаж байгаа нь ганцхан түүний асуудал биш” гэж ярилаа.

 Эх сурвалж:www.polit.mn

Gadaadiin tagnuulaa medeegui mertelee baahan # menge gertee bailgaj baihuu solioroh yma ene emgeelegj nar medleg baidag ymu.hudlaa.emeereh ystoi geed l amanda orsonoo burah ym ter emgeelegj batbayriin erh ohinii emgeelegj bn tolgoi deer n asgaagui dusaasan geed baidag asgah.dusaah hun hutgalsan hatgah 2 bugd adilhan shu de gar l.hursen mes hergelsen hunii tolgoi deer haluunvym hurgesen l bol huulitai shu de teriig medehgui.emgeelegj nariig halaaj de chadwargui emgeelegj nar bn
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 34 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 46 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин