ХӨСҮТ: Менингококк халдварын үед 4-6 цагийн дотор гүн шокоор хүндэрдэг

2022-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэсэн гэж ЭМЯ-наас анхаарууллаа. Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Тус өвчний талаар ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Т.Мөнхзул "Менингококк халдвар нь ерөнхий хордлогын шинжээр илэрч, арьсан дээр өвөрмөц тууралт гардаг нянгийн гаралтай амьсгалын замын хурц халдварт өвчин юм. Тус халдвараар өвдсөн болон хамар залгиурын үрэвсэлтэй хүмүүс аль эсвэл нян тээгчид халдварыг дамжуулдаг. Энэ халдвараар ихэвчлэн 5-аас доош насны хүүхдүүд өвддөг. Нууц хугацаа богинотой. Дундаж нууц хугацаа нь 6-7 хоног байдаг. Менингококкын халдвар авсан тохиолдолд өндөр халуурна. Цочмог шалтгаан тодорхойгүй халуурах, хоол унданд дургүйлхэх, дотор муухайрах, ядарч сульдах мөн түүнчлэн эмзэг мэдрэмтгий болох, арьс нь цонхийх зэрэг шинж тэмдэг давамгай илэрнэ. Ийнхүү 1-2 хоногийн дараагаас үндсэн шинж тэмдэг болох цусархаг тууралт гардаг. Хүнд явцтай үед 12 цагийн дотор цусархаг тууралт хөл, гуянаас эхэлж гарна.

Нэн хүнд хэлбэрийн өвчлөлтэй үед 4-6 цагийн дотор хөл, гар, нуруу, цээж, нүүрээр цусархаг тууралт гарч богино хугацаанд хүндэрч, гүн шокоор хүндэрдэг аюулт өвчин юм. Иймд шалтгаан тодорхойгүй өндөр халуурвал харъяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах ёстой.

Нэгэнт менингококкын халдвар авсан тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандана. Бүрэн эдгэрсний дараа эмчийн хяналт дор гаргана. Халдварын голомт гарсан тохиолдолд гэр бүлийнхнийг нь антибиотек эмчилгээгээр эмчлэх, вакцинжуулах ажлыг ХӨСҮТ хийдэг" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 34 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 46 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин