Парисийн олимпод оролцох Монгол тамирчдыг Францад бэлтгэх хийх боломжоор хангана

2022-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүн, тэргүүн зөвлөх Жулиен Пауперт нар өнөөдөр МҮОХ-нд зочилж,  МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нартай уулзлаа.

Зуны XXXIII олимпын наадам 2024 онд Францын нийслэл Парис хотноо болно. Парисын олимпод Монголын тамирчид оролцоход Францын ЭСЯ-ны зүгээс бүх  талаар дэмжин ажиллахаа ноён С.Сүрүн уулзалтын үеэр илэрхийлэв. 

Тухайлбал, манай тамирчдыг Францад хамтарсан бэлтгэл хийлгэх, илүү урт хугацааны виз олгох, бусад, хот мужуудтай шифийн харилцаа тогтоох зэрэг олон зүйл дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

МҮОХ-ны зүгээс Монголд төдийлөн өндөр хөгжөөгүй регби, бадминтон, брэйк бүжиг зэрэг төрлөөр Францын тамирчдаас туршлага судлахыг хүссэн бол Францын талаас Монголд өндөр түвшинд хөгжсөн чөлөөт бөх, бокс, жүдогийн төрлөөр хамтарсан бэлтгэл зохион байгуулах сонирхолтойгоо илэрхийлэв.

 МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг олимпын наадмын үеэр Монгол орныг дэлхийн улс орнуудад сурталчлах Mongolian House төслийг Элчин сайдад танилцуулж, Парисын олимпын үеэр уг төслийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 34 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 46 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин