
Б.ОД
2021-2022 оны “Монголын сагсан бөмбөгийн Дээд Лиг"-ийн тэмцээний үеэр Монголын сагсан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Лигийн Тэргүүн тоглогчоор ОУХМ Б.Билгүүн / SBL Хасын хүлгүүд/ тодорчээ.
Харин улирлын шилдэг хамгаалан тоглогчоор Архангай-Алтан Дорнодын Дайчид багийн төвийн тоглогч О.Энхбаатар, лигийн шилдэг шинэ тоглогчоор Өвөрхангай Тэнүүн Өлзий багийн хамгаалагч О.Ууганбаяр шалгарсан байна. Шилдэг зургаа дахь тоглогчоор Алдар Танан Гарьд багийн довтлогч ОУХМ Б.Мөнхболд нар тус тус тодорчээ.
Тэргүүн тоглогчийг улирал болон плей-оффын тоглолтоор нь тодруулсан бол финалын тэргүүн тоглогчийг цор ганц финалын цувралын тоглолтоос тодруулна. Зургаан шагналын эзнийг тодруулахаас өнөөдөр дөрвийг нь танилцууллаа. Аварга авсан багийн дасгалжуулагч лигийн шилдэг дасгалжуулагч болох юм.
Эх сурвалж:www.polit.mn