Хустайн байгалийн цогцолбор бол дэлхийн хамгийн олон тахьтай газар юм

2022-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Хустайн байгалийн цогцолборт газрын үйл ажиллагаатай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцаж, байгаль хамгаалагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Тэрбээр Монгол Улс биологийн олон янз байдлын конвенцод нэгдэн орж, эх орныхоо унаган байгаль, ургамал, амьтны ховор зүйлийг хадгалан хамгаалахын төлөө газар нутгийнхаа 30-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авах талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлсээр өдгөө нийт газар нутгийн 21 хувьтай тэнцэх 32.7 сая га талбай бүхий 119 тусгай хамгаалалттай газар 34 хамгаалалтын захиргаатай болжээ. Түүний нэг нь Хустайн байгалийн цогцолборт газар юм.

Байгаль хамгаалагчдын төлөөлөл  “Одоогоор Хустайн байгалийн цогцолбор газар нь дэлхийн хамгийн олон тахьтай, монголын хамгийн олон буга, тарваганы нягтшилтай нутаг болоод байна. Мөн тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын үр дүнд өссөн амьтдаасаа тодорхой тооны бодгалийг улсынхаа бусад нутгуудад шилжүүлэн нутагшуулах ажлыг амжилттай гүйцэтгэж байгаа” хэмээн ярив.

Хустайн байгалийн цогцолбор газрын онцлогийг тодруулбал,

-Жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулан гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авч, тахь сэргээн нутагшуулсан үүх түүхээс эхлээд, зэрлэг онгон байгальд тахь, буга, чоно зэрэг амьтдыг үзэх боломжийг бий болгожээ.

-Дэлхийн хамгийн ховор зүйл болох зэрлэг адуу-тахийг сэргээн нутагшуулахаар байгуулагдсан.

-2000-аад оноос өнөөг хүртэл халиун бугын 500 гаруй илий, 1000 гаруй тарвагыг Монгол Улсын бусад нутгуудад шилжүүлэн нутагшуулжээ. Эдгээр амьтдын экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцон үзвэл гурван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсын байгаль хамгаалалд оруулсан.

-Дэлхийн хэмжээгээр үйл ажиллагаа явуулдаг, нэр хүнд бүхий байгаль орчны ууган төрийн бус байгууллага болох Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны гишүүнээр 2007 онд элсжээ.

Дашрамд дурдахад, БОАЖЯ-аас Хустайн байгалийн цогцолборт газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн олгосон фургон автомашиныг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр тус газрын үйл ажиллагаатай танилцах үеэрээ гардууллаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 34 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 46 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин