Б.Ялалт:Сагсан бөмбөгийн холбоог нэгдэхэд туслахыг ерөнхийлөгчөөс хүсэж байна

2022-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

2021-2022 оны “Монголын сагсан бөмбөгийн Дээд Лиг"-ийн тэмцээнтэй холбоотойгоор Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигийн комиссар Б.Ялалт мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монголын сагсан бөмбөгийн салбар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хоёр, гурван холбоотой буюу хуваагдалтай байснаас болоод олон улсын тэмцээнд оролцож чаддаггүй байсан. Холбоод энэ жил эвлэлдэн нэгдэж, нэг хараатайгаар олон улсын тэмцээнд оролцох эрхээ сэргээлгэх гэж байгаа. Монголд анх удаа дээд түвшний 13 баг өрсөлдөж буй нь сагсан бөмбөгийн хөгжил, сонирхогчдын хүрээ, мэргэжлийн түвшинд тоглодог тоглогчид их болсныг батлан харуулж байна.  13 баг нэгдсэн Дээд лигийн тэмцээн маш амжилттай явж байгаа боловч их эмзэгхэн байна. Хэрэв нэг л буруу гишгэвэл задраад 10 жилийн өмнөх үе рүүгээ буцах нөхцөл байдал ойрхон байгаа тул зохион байгуулагчдын зүгээс хүлээцтэй хандаж, шүүгчдийн зөвлөлтэй зөвлөлдөн ажилласан. Энэ удаагийн эв нэгдэл Дээд Лигийн тэмцээнээр битгий дуусаасай гээд энэхүү мэдэгдлийг өгч, миний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт гаргаж байна. Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн холбоодын энэ их хариуцлагатай үед Ерөнхийлөгчийн зохион байгуулалт, шаардлагыг сагсан бөмбөгт хувьдаа хүсэж байна. Монголын сагсан бөмбөгийн холбоодын удирдлагыг хүлээн авч уулзан, тоглолтын эрх ашгийг хамгаалах тал дээр манлайлал үзүүлэхийг хүсэж байна. Эвлэлдсэн нэгдэлтийг төгс болгохын тулд миний бие хувийнхаа зүгээс уг хүсэлтийг гаргаж байгаа юм. Спорт бол улс төрөөс ангид байдаг.  Гэхдээ энэ удаа өнгөрсөн 10 гаруй жилийн маргааныг эцэслэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох ёстой хэмээн харж байна” гэлээ.

Playoff-н тоглолтуудыг Польш улсаас гурван шүүгч ирж шүүж байгаа нь энэ удаагийн тэмцээний бас нэгэн онцлог аж. Одоогийн байдлаар Дээд Лигийн тэмцээний хагас шигшээ багийн тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилж байна.

Лигийн тэмцээний финалын шатны тоглолтууд удахгүй эхэлнэ. Энэ удаагийн тэмцээний шагналын сангийн тухайд, 

1-р байр  100 сая төгрөг

2-р байр 20 сая төгрөг

3-р байр 10 сая төгрөг байх юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 34 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 46 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин