Х.Алтанхуягийн нэрэмжит боксын улсын аваргууд тодорлоо

2022-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.ДАРАМБАЗАР

Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин /мастер/, Ардын багш  Хайдавын Алтанхуягийн нэрэмжит  боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймгийн Спорт ордонд зургаан өдөр үргэлжилж, улсын аварга охид, хөвгүүдээ тодрууллаа. Орон нутагт амжилттай явагдсан энэ тэмцээнд охид, хөвгүүдийн тус бүр 10 жингийн шигшээ тулаан болж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Шигшээ тулааны багийн дүнгээр IBA нэг одтой дасгалжуулагч, Спортын мастер С.Дашбурмаа болон Монголын боксын холбооны хоёр одтой дасгалжуулагч, спортын мастер Есүхэй дасгалжуулагчтай Биеийн тамир, спортын дунд сургууль I байр, цом, алтан медаль хүртсэн юм. Харин “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар Булган аймгийн тамирчин С.Гантогтох, “Дайчин боксчин” шагналаар Өмнөговь аймгийн Мазаалай клубын тамирчин Э.Дэнзэн-Иш нар шалгарав. Мөн “Дайчин боксчин”-ы тусгай шагналыг Их Азар ХХК, Хан Жаргалант худалдааны төвийн захирал Ц.Алтансүх хувиасаа гардууллаа. Түүнчлэн ОУХМ С.Түмэнбаяр агсны нэрэмжит цом, мөнгөн шагналыг С.Түмэнбаяр агсны төрсөн ах С.Түмэндэмбэрэл, С.Түмэнбаяр агсны эхнэр н.Уранмандах нар 57 кг-д аварга болсон Булган аймгийн тамирчин Г.Үлэмжид гардуулан өглөө. Үүнээс гадна “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Хөвсгөл аймгийн One Boxing клубын тамирчин С.Биндэръяа, “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Дорноговь аймгийн тамирчин Н.Отгонболд нар шалгарлаа.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 34 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 46 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин