ОБЕГ:Аймгуудын гамшгийн эрсдэлд цахимаар үнэлгээ хийж эхэллээ

2022-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд энэ сарын 9-10-нд “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх” аргачлалын дагуу ерөнхий үнэлгээг хийхээр болжээ. 

НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгын хүрээнд тус үнэлгээг гуравдугаар сарын 10-11-нд нийслэлийн хэмжээнд зохион байгуулах юм. Энэ ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас ерөнхий үнэлгээг цахимаар хийж байна.

Дээрх санаачилгын эхний үе шатыг 2010-2020 онд хэрэгжүүлж эхэлжээ.  Энэ хугацаанд дэлхийн 4300 гаруй хот нэгдэн орж, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны туршлага, ололт амжилтаа хуваалцсан байдаг.

Санаачилгын зорилгыг тодруулбал, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хот суурин газрын гамшгийн эрсдэл, түүнийг бууруулах арга хэмжээ, эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх чиглэлээр олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, улмаар дэлхийн хотуудын гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох үүднээс хэрэгжүүлсэн байна.

"Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад Улаанбаатар болон Эрдэнэт, Дархан хот 2016 онд, бусад аймгийн төвүүд 2018 онд тус тус нэгдэн оржээ. Монгол Улс нь засаг захиргааны нэгжийн хувьд бүх хотоо энэ хөтөлбөрт нэгтгэсэн Ази тивийн анхны улс болсон гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Эх сурвалж:www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 34 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 46 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин