Эмэгтэйчүүдийн дуу хоолой “Саарал хайрцаг”

2022-03-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, тэгш эрх, өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудалд тэдний дуу хоолойг хүргэх зорилготой “Саарал хайрцаг” үзэсгэлэн нээлтээ хийгээд байна. Үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн 80 жил, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байгаа аж. “Саарал хайрцаг” үзэсгэлэнд “Ганцаардсан сэтгэл”, “Бүх шийдэл хайр дээр үндэслэх ёстой!”, “Аз жаргалын индекс” гэсэн эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлыг хөндсөн бүтээлүүд тавигджээ. Тэгвэл чимээгүйхэн үзэсгэлэнгий цэлгэр танхимд чангаас чанга шүүмжлэлт дуу хоолойг багтаасан  “Саарал хайрцаг”-т нэгдэж бүтээлээ дэлгэсэн зураач, уран зураг цуглуулагч Ө.Буянхишигтэй ярилцлаа.

-Үзэсгэлэнд эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн олон асуудлыг хөндсөн бүтээлийг тавьжээ. Та уран бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорив?

-“Саарал хайрцаг” үзэсгэлэнд тавьсан уран бүтээлдээ эмэгтэй хүний бие даасан байдал, хэцүү бэрхшээл тулгарсан ч цайлган цагаахан, гал мэт дүрэлзэх зүрх сэтгэлтэй байдгийг дүрсэлсэн. Эмэгтэй хүн их хүчирхэг. Амьдралын муухай энергийг өөрөөсөө цэвэрлэж, өөрөөсөө хамгийн гоё энерги цацруулж чаддаг гэж боддог. Тиймээс бүтээлдээ үүнийг шингээсэн. Эмэгтэй хүн бол энергийг өөрөөсөө дэлгэрүүлж үйлдвэрлэдэг өвөрмөц махбод.

-Тэр нулимс ямар учиртай юм бэ?

-Зургийн ерөнхий утга учир нь тэр дусал нулимс. Тархин дахь бүх муу бодлоо чөлөөлөн урсгаж тархи нь чөлөөлөгдсөн байгаагаар илэрхийлсэн. Хэдий гунигтай хэцүү зүйл тохиолдсон ч зүрхэнд нь үргэлж гал байдаг. Ер нь эмэгтэй хүн үргэлж сайхнаараа байдгийг бэлгэдсэн. Эмэгтэй хүний агуу их сэтгэлийн хүч, бодлоо цэгцэлж чаддаг тэвчээрийн хүчийг илэрхийлсэн зураг.

-Өмнөх жилүүдэд энэ үзэсгэлэнд оролцож байсан уу?

-Би урлагт хайртай, уран зураг цуглуулагч, уран зургийн галерей ажиллуулдаг, зураач, уран бүтээлч. Хамтарсан үзэсгэлэнд анх удаа оролцож байна. Мөн энэ үзэсгэлэнд галеристийн хувьд ирсэн. Монголын дүрслэх урлагт хийж байгаа алхам болгон хийх гэж байгаа эвент болгонд алгасахгүй оролцож өөрийн хувь нэмрээ оруулж дэмжих дуртай. Тиймээс оролцсон бүтээлүүдээс өөрийн сандаа нэмэх бодолтой байгаа.

-Таны цуглуулгад хэдэн зураг байгаа вэ. Цуглуулгынхаа онцлох бүтээл болон өөрийн бүтээлээс дурдвал?

-Надад зардаггүй хоёрхон бүтээл байгаа. Нэг нь мэлхийтэй зураг, нөгөө нь "Ёндоо" нэртэй австракт байдаг. Бусад бүтээл дуусаагүй байхдаа эзэнтэй болчихдог. Миний цуглуулгад өөрийн бүтээл маш бага. Одоо тэр хоёртойгоо л үлдэж байна. Нийт 200 гаруй бүтээл урын санд минь бий. Цаашид нэмэх сонирхолтой байна.

-Эдгээрийн хэд нь эмэгтэй уран бүтээлчийнх вэ?

-Ойролцоогоор нийт бүтээлийн 10 орчим хувь нь эмэгтэй уран бүтээлчдийн бүтээл байгаа.

-Үзэсгэлэнгийн тухайд уран бүтээлчийн хувьд дүгнэвэл?

-Дүрслэх урлаг, тэр дундаа эмэгтэй уран бүтээлчдийг төрөөс дэмжих дэмжлэг бага байдаг. Спортыг дэмждэг шиг дүрслэх урлагийг дэмжих хэрэгтэй байна. Жишээлбэл, спортыг ивээн тэтгэсэн байгууллагуудыг татвараас чөлөөлдөг шиг  дүрслэх урлагийг дэмжих бодлого, дэмжлэг хэрэгтэй. Монголоос дэлхийд гарах оюуны чадамж өндөртэй салбар нь дүрслэх урлаг гэж хардаг. Олон улсад Монголоо төлөөлж зураачид явдаг. Тэгэхэд монгол зураач, уран бүтээлчид хэзээ ч гологддоггүй. Тийм их мэдрэмжтэй, гүн сэтгэмжтэй байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 49 (6781)

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

1 цаг 59 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2 цаг 22 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

9 цаг 42 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

9 цаг 42 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

9 цаг 42 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин