Хотын баруун захад 28 га газар төлөвлөж, захуудыг нүүлгэнэ

2022-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд “Хайрхан худалдааны нэгдсэн төв” төслийг хэрэгжүүлэх “Нью фоос” ХХК-тай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахад хувь нэмрээ оруулж буй тус бүтээн байгуулалтыг нийслэлийн зүгээс эрх зүйн хүрээнд дэмжиж ажиллах юм. Цаашид ч төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах энэ мэт бүтээн байгуулалтын ажлыг бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаа нийслэлийн удирдлагууд илэрхийллээ.Энэ талаар Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх “Судалгаагаар “Нарантуул” зах руу чиглэж байгаа хөдөлгөөн түгжрэлийн 20 орчим хувийг үүсгэж байгаа гэсэн дүн гарсан. Нийслэлээс дээрх төслийг эрх зүйн хүрээнд дэмжинэ. Хотын захиргаанаас төсөв гаргахгүй. “Нарантуул” худалдааны төв, “Хүчит шонхор”, 100 айл гэсэн гурван зах руу баруун аймгаас зорьж ирэн, үйлчлүүлж байгаа иргэн олон байдаг. Тус худалдааны нэгдсэн төв байгуулагдсанаар эдгээр иргэн хотын төв рүү орохгүйгээр үйлчилгээ авах боломжтой болох юм” гэлээ.

“Нью фоос” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаатар “Хотын түгжрэлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нийслэлийн удирдлагын бодлогод энэхүү төслийн ерөнхий агуулга нийцэж байгаа. Мөн хувийн хэвшлийнхэнд ч ашиг орлого олох боломж нээгдэж байна. Тус төслийг Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нийт 28 га газарт худалдааны төв үйл ажиллагаа явуулна. Өргөн хэрэглээний болон гэр ахуйн худалдааны төв А, Б блокт байрлана. Барилгын материал, авто сэлбэг, том хэмжээний агуулах худалдааны төлөвлөлтийг мөн хийсэн. Мах, ногоо, хүнсний захыг иж бүрэн байгуулна. Төслийн хүрээнд томоохон захуудын худалдан авагчдаас судалгаа хийсэн. Судалгаанаас үзэхэд, хөдөө, орон нутгаас зорьж ирсэн хүмүүс тодорхой хувийг эзэлж байгаа. Тэдгээр иргэд заавал зах руу очих биш, энэхүү худалдааны төвөөс шаардлагатай бараа, материалаа авах боломжтой. Түгжрэл тэр хэрээр буурна. Мөн автомашины 1200 зогсоол төлөвлөсөн” хэмээв.

Нэгдсэн төвийн нийт газрын хэмжээ нь 28 га бөгөөд худалдааны төвийн барилга байгууламж 2.6 га буюу 26.000 мкв байх юм.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 34 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 46 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин