Туслах малчид хөдөлмөрийн мөлжлөгийн золиос болж байна

2022-03-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Манай улс хүн амын тооноосоо 20 дахин их буюу 70 сая орчим тоо толгой малтай ч  малчдын тоо жилээс жилд буурч байна. Энэ нь мал аж ахуйн салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн асуудалтай холбоотойг  өмнө нь бид хөндөж байв. Тодруулбал, туслах малчид төрийн бүх үйлчилгээнээс хаягдаж, боловсрол авах, эрүүл мэндийн үйлчилгээ авахаас эхлээд олон эрхээ зөрчүүлж байгааг ХЭҮК судалгаагаар хэрхэн нотолсныг бид “Монгол Улс туслах малчдын эрхийг хөсөр хаяжээ” нийтлэлээрээ хүргэсэн билээ. Харин энэ удаа тэд хөдөлмөрийн мөлжлөгт хэрхэн өртөж байгаа болоод эдийн засгийн ямар хүнд асуудалтай нүүр тулж байгааг хөндлөө.

 

“Аман тохиролцоондоо ажил олгогч малчид хүрдэггүй”

 

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хөдөөгийн өрхийн жилийн дундаж орлогыг 15.6 сая гэсэн бол туслах малчин өрхийн жилийн дундаж орлого нь 5.3 сая төгрөг байгаа нь орон нутгийн өрхийн жилийн дундаж орлоготой харьцуулахад 65 хувиар бага байна. Ингэснээр туслах малчин гурван өрх тутмын хоёр нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдрахад хүрээд байгаа юм.

Мөн судалгаанд оролцсон туслах малчдын 71 хувь, ажил олгогч малчдын 88 хувь нь гэрээгээ аман тохиролцоогоор хийдэг гэжээ. Аман тохиролцоог цалин хөлс, орон байр, хоол хүнс бусад хангамжтай холбоотой асуудлаар тохиролцох байдлаар хязгаарладаг байна. Энэ нь цалингаа авч чадахгүй байх, шүүхийн байгууллагад хандах боломжийг хааж улмаар хөдөлмөрийн мөлжлөгт өртөх суурь шалтгаан болж байна.

Энэ талаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын туслах малчин О “Би өмнө нь нэг айлд хоёр жил адуучнаар ажилласан. Анх хоёр жил ажилласны дараа азарга адуу өгнө гэж ажил олгогч малчин хэлсэн. Энэ айлд нэг жил зургаан сар ажиллах хугацаанд адуунаас нь ганц нэгээрээ алга болох тохиолдол гарсан. Үүнд хүү нь намайг буруутган хөөж явуулсан. Ингээд айлд нэг жил  зургаан сар ажиллаад ямар ч цалин, малаар тооцсон орлогогүй тус айлыг орхиход хүрсэн” гэж ярьжээ. Мөн Төв аймгийн Алтанбулаг сумын туслах малчин Н “2010 онд энэ суманд зарын дагуу туслах малчнаар ирж ажилласан. Анх ажил олгогч малчинтай нэг  жил ямар ч цалин хөлсгүй малыг нь маллаад, нэг жилийн дараа хонь, ямаа нийлсэн 21 мал авахаар тохирсон. Гэсэн ч  жилийн дараа ердөө долоон ямаа тасалж өгөөд, намайг явуулж байсан” гэв.

Аман байдлаар тохиролцдог энэ уламжлал  их эртнийх. Хуулийн дагуу бичгээр гэрээ байгуулаагүй тохиолдолд цалин, хөлсөө олгохгүй байхад ямар нэгэн асуудал үүсдэггүй учир ажил олгогч малчдад энэ хувилбарыг сонгох нь ашигтай. Харин хохирогч нь туслах малчид л болж хувирна. Өчнөөн жил ямар ч амралтгүй, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллачихаад хоосон буцаж байгаа нь хүний эрхийн асар том зөрчил, хөдөлмөрийн мөлжлөг гэдгийг тэд мэдэхгүй байгаа нь харамсалтай. Иймээс туслах малчдад хууль, эрх зүй, хүний эрхийн мэдлэг, мэдээлэл хамгаас чухал байна.

 

“Гурван жил ажиллаад хоосон буцсан”

Туслах малчин өрхийн орлогын 70 орчим хувь нь өрхийн аж ахуйн орлого буюу мал аж ахуйн орлогоос бүрддэг байна. Тухайлбал, тэдний орлогын 80 хувь нь ноолуураас бүрдэж байгаа бөгөөд үлдсэн хувийг мал зарж буй орлогоосоо бүрдүүлдэг талаар ярилцлагын үеэр хэлжээ. Гэвч ам бүлийн тоо өсөхийн хэрээр өрхийн орлогын хүрэлцээ буурахын сацуу цалин, хөлсөө авч чадахгүй хоосон буцах тохиолдлууд цаг үргэлж гарсаар байна. Мөн гэр бүлээрээ тухайн айлын малыг маллаж, гэр ахуйн бусад ажлуудад тусалж байгаа ч ганцхан хүний цалин өгдөг нь хөдөлмөрийн мөлжлөгийн бас нэгэн хэлбэр юм.

Энэ талаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын туслах малчин С “Би эхнэртэйгээ цуг ажиллаад хүнс хоол, хувцас гэсэн бүх хэрэгцээгээ сарын цалин 300 мянгаар төгрөгөөр болгодог. Хонь хариулж байхад дөрвөн хонь алга болсон. Ажил олгогч алга болсон дөрвөн хонио мөнгөөр нь үнэлээд цалингаас суутгаж байсан. Цалингийн ямар ч урамшуулал авч байгаагүй. Уг нь эхнэр бид хоёр хоёулаа л зүтгэж байхад эхнэрт маань цалин бодож өгөх болов уу гэтэл нэг хүний цалингаар л тооцоо хийдэг” гэсэн бол өөр нэгэн туслах малчин “Анх тохиролцоо хийхдээ цалин мөнгө тооцохгүй, 50 хонь өгнө гэсэн тохиролцоо хийсэн. Тэр айлдаа  гурван жил ажилласан. Цалингийн оронд тохирсон малаа авч чадаагүй, мөнгө төгрөг ч аваагүй. Гэрээ огт хийгээгүй ямар ч баримт нотолгоо байхгүй болохоор заргалдаагүй” гэж ярьжээ.

Энэ бол хөдөлмөрөө мөлжүүлж, хууль, шүүх, төрийн үйлчилгээ авах бүх эрхээ хасуулсан мянга мянган туслах малчдын ердөө нэгээхэн хэсэг нь. Дээр дурдсан малчдад тохиолдсон зүйл миний, таны эргэн тойрны хэн нэгэн туслах малчинд тохиолдож л байсан. Ардчилсан гэх тодотголтой Монголд суурин газраас хол хөндий хөдөө талд хүмүүсийн эрх ямар ихээр зөрчигдөж, мэдлэг, мэдээлэлгүй малчид хөдөлмөрийн мөлжлөгийн золиос болон бие болоод сэтгэл санаагаараа хэрхэн хохирч байгааг Хүний эрхийн үндэсний комиссын хийсэн энэ судалгаа олон нийтэд дэлгэн харууллаа. ХЭҮК-оос УИХ-д хүргүүлсэн саналыг хууль тогтоогчид сэтгэл гарган уншиж, туслах малчдын эрхийг хангах, тэдэнд тулгамдаж буй хөдөлмөрийн мөлжлөг, нийгмийн үйлчилгээнээс хаягдсан байдлыг засч, залруулахад анхааран ажиллаасай хэмээн хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 48 (6780)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 34 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 46 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин