С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

2026-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээд маргааш нь олон нийтийн шүүмжлэлтэй тулаад буцааж хуучин сууринд нь байрлуулсан. Энэ үйл явдлын дараа АН-ынхан 1990-ээд оны үед тухайн үеийн Сайд нарын зөвлөл, Улаанбаатар хотын АДХГЗ-ны шийдвэрээр ардчиллын чиг баримжаатай МСДН, МоАН, МҮАН-д тус тус олгосон байрны асуудлаа сөхөж хоорондоо хэрэлдсэн. Харамсалтай нь өдгөө эдгээр байрнуудын аль нь ч АН-д үлдээгүй бөгөөд Монголын том компанийн захирлууд худалдаад авчихсан. Өөрөөр хэлбэл, С.Зориг агсны хөшөө ар талд нь байрладаг МҮАН-ын байрыг газартай нь “Бодь”-ийн Д.Баясгалан худалдаж авчээ. Тэндээ тауэр барих зураг төслийг гаргаад ажлаа эхлэхээр төлөвлөсөн байна. Ингээд хөшөөг МоАХ-ын байр руу нүүлгэсэн нь бүтэлгүйтсэн хэрэг. Саяхнаас АН-ын эх сурвалжууд “Манай МоАХ-г С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлсэн гэх гүтгэлэг тарсан. Хөшөөг нүүлгэн шилжүүлсэн нь МоАХ-нд ямар ч хамаагүй бөгөөд ямар ч гэм буруугүй юм байна. Харин тийм хүсэлт тавьж буй байгууллага нь чөлөө зөвшөөрлийг нь авчихсан мэтээр андуу ташаа ойлгуулж, буруу мэдээллээр хангаж залилан мэхэлсэн шахуу нэг үйлдэл гаргажээ” гэв. Түүнчлэн, С.Зориг агсны хөшөөг шөнө дөлөөр нүүлгэсэн асуудлаар НЗДГ дээр нэлээд яригдаж, Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва уг хөшөөг нүүлгэх зөвшөөрөл олгосон “хэрэг”-ээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлийн гурван сарын цалинг хасаж шийтгэсэн. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг огт өгөөгүй болж таарав. Тэрээр зөвхөн “Хууль дүрмийн хүрээнд нүүлгэн шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэх агуулгатай бичгийг хийж өгсөн байна. Ингээд хөшөөг нүүлгэсэн буруутан ч үгүй, уг зөвшөөрлийг өгсөн эзэн ч үгүй болж таарав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 148 (7890)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21