Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

2026-08-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь дур мэдэн, хяналтгүйгээр явагддаг ажил биш. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, батлагдсан гэрээ, тогтоосон тоо хэмжээ, хугацаа, нутаг дэвсгэрийн хүрээнд хэрэгждэг үйл ажиллагаа юм. Гэвч жил бүр энэ үеэр шонхорын отог, тэнд ажиллаж буй гадаадын иргэдтэй холбоотой асуудал цахим орчинд хүчтэй яригддаг болжээ. Энэ жилийн хувьд ч мөн адил олон нийтийн сүлжээнд янз бүрийн мэдээлэл тархаж, улмаар цахимд олон дагагчтай иргэдийн хооронд маргаан өрнөх болов. Тухайлбал, Эрдэнэ.Н гэх фэйсбүүк хаягаас “13 настай хоёр эмэгтэй хүүхэд арабуудын отогт байж магадгүй” гэх мэдээлэл цацагдсан байна. Хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой ийм мэдээлэл мэдээж анхаарал татахгүй байхын аргагүй. Үүний дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас Төв аймгийн Цагдаагийн газартай холбогдон тодруулжээ.

Харин цагдаагийн байгууллагаас шалгахад дээрх мэдээлэлтэй холбоотой нөхцөл байдал илрээгүй болохыг мэдээлсэн байна. Хүүхдийн эрхийг хамгаалах нь хэн бүхний үүрэг. Гэхдээ хүүхдийн эрхийг хамгаалах нэрийн дор баталгаагүй мэдээллийг олон нийтэд түгээх нь өөрөө асуудал дагуулж болзошгүй. Нөгөө талаас, энэ сарын 8-ны өдөр иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийн дагуу Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Араб иргэдийн отогт төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулж, холбогдох байгууллагууд хамтран ажилласан байна. Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх арга хэмжээ авч байгаа аж. Засгийн газраас 2026 онд соёлын зориулалтаар гадаад улсад гаргах идлэг шонхор шувууны тоо хэмжээг тогтоосон. Үүний хүрээнд байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт шалгалтыг зохион байгуулах үүрэг бүхий байгууллагууд ажиллаж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, аймаг, сумын байгаль орчны байгууллага, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, Экологийн цагдаагийн алба, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдийн төлөөлөл хамтран хяналт тавьж байгаа нь энэ үйл ажиллагаа ямар нэгэн хяналтгүй орхигдсон зүйл биш гэдгийг харуулж байна. Тиймээс асуудлын гол нь шонхор барих үйл ажиллагаа байгаа эсэхээс гадна хууль, зөвшөөрөл, квот, хугацаа, хяналт шалгалт хэрхэн хэрэгжиж байгаа талаарх мэдээллийг олон нийтэд ойлгомжтой, ил тод хүргэхэд оршиж байна. Харин цахим орчинд үүсээд буй өөр нэг асуудал нь үүнээс ч анхаарал татахуйц болжээ.

Олон дагагчтай иргэд “арабуудыг шантаажилж мөнгө авсан”, “мөнгө аваагүй” гэх мэтээр харилцан маргалдаж, нэгнээ буруутгах болсон байна. Шонхор бол Монголын байгаль, экосистемийн нэг хэсэг. Түүнийг барих, гадаад улсад гаргахтай холбоотой асуудал нь зөвхөн хэдэн хүний цахим маргаан биш. Цахим орчинд олон дагагчтай байна гэдэг нь мэдээлэл түгээх эрхтэй болохоос мэдээллийн үнэн зөвийг хариуцах үүргээс чөлөөлөгдөх гэсэн үг биш. Ялангуяа хүүхдийн эрх, байгаль орчин, гадаадын иргэдтэй холбоотой эмзэг асуудлыг олон нийтэд хүргэхдээ хандалт, сенсациас илүү баримт, хариуцлага нэн тэргүүнд байх учиртай. Шонхорын отогт хяналт тавих ёстой. Гэхдээ түүнээс дутахгүйгээр цахим орчинд тархаж буй мэдээлэлд ч хянуур хандах хэрэгтэй байна. Нэг нь байгаль орчны хууль, нөгөө нь мэдээллийн хариуцлагын тухай асуудал юм. Аль аль нь Монголын нэр хүнд, хууль ёс, олон нийтийн итгэлтэй шууд холбоотой. Үүнтэй зэрэгцээд Монгол Улсад хууль ёсоор үйл ажиллагаа явуулж буй гадаадын иргэн, хөрөнгө оруулагчдынхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь төрийн үүрэг гэдгийг мартаж болохгүй. Хөрөнгө оруулагчдаа татахын зэрэгцээ хамгаалж чаддаг, хууль дүрмээ тодорхой мөрдүүлдэг орчин бүрдүүлэх нь Монгол Улсын нэр хүнд, цаашдын хөрөнгө оруулалтын орчинд чухал ач холбогдолтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
2
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21