“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

1 цаг 7 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Т.БАТСАЙХАН

Хархорум олон улсын эрдмийн чуулган, Монгол уламжлалт тэмцээний талаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл нар мэдээлэл хийлээ.  Хархорум олон улсын эрдмийн чуулган, Монгол уламжлалт тэмцээн  энэ сарын 13, 14-нд Эртний Монголын нийслэл Хархорум хотноо болох юм. 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: -Хархорум бол Монголын төдийгүй дэлхийн түүхийн нэгэн чухал төв

- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлиг гаргасан. Үүний дагуу УИХ болон Засгийн газраас холбогдох шийдвэрүүд гарч, Хархорум хотыг сэргээн байгуулах ажил бодитойгоор хэрэгжиж байна. Миний бие энэ ажилд гардан оролцож, Хархорум хотын зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна. Монголч эрдэмтдийн хурал Улаанбаатар хотод болж байна.  Үргэлжлүүлэн эртний нийслэл Хархорин хотдоо эрдэмтэн, судлаачдаа урьж залж, 820 жилийн түүх, Өгөөдэй хааны үе, Түмэн амгалан ордны түүхийн талаар ярилцахын зэрэгцээ Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг байгуулах, хөгжүүлэхэд эрдэмтэн судлаачдын оруулсан хувь нэмэр, гавьяаг мөн хөндөх нь зүйтэй гэж үзэж байна. Хархорум хот тухайн үедээ зөвхөн Монголын хот байгаагүй, дэлхийн нийслэл байсан. Тиймээс Хархорум хотыг бүтээн байгуулах ажилд газар газрын урчууд, инженерүүд, түшмэд болон олон хүн оролцож байжээ. Үүний нэгэн бэлгэдэл нь алдарт Мөнгөн мод юм. Мөнгөн мод өнөөдөр Монголын төгрөгийн дэвсгэрт дээр дүрслэгдсэн байдаг. Монголын тухай ярихад гадаадынхан ч Мөнгөн модыг дурсдаг. Тухайн үед уг бүтээлийг Францын алдарт уран дархан Буше туурвисан гэдэг. Хархорум хотын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд бид Монгол цэргийг, монгол цэргийн эрдмийг мөн магтан харуулна. Монгол цэргийн эрдэм гэдэг тухайн үедээ маш нарийн, нандин эрдэм байсан. Монгол цэргүүд дайн байлдаанд оролцохоосоо өмнө энэ эрдмийг эзэмшсэн байдаг. Тэгвэл тэр эрдмийн нууц нь юу байсан юм бэ.  Хэн тэдэнд энэ эрдмийг эзэмшүүлж, хэрхэн дамжуулж ирсэн юм бэ. Морь унаж, нум сумаар харваж, бөх барилдаж, улмаар өрсөлдөгчтэйгөө гардан тулах хэмжээнд монгол цэргүүд хэзээ, хэрхэн бэлтгэгдэж амждаг байсан юм бэ гэдэг асуултыг эрдэмтэн, судлаачид тавьдаг. Тиймээс энэ түүх, уламжлалыг харуулах нь зүйтэй гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор Монголын уламжлалт тэмцээнийг  зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь Улаанбаатар хотод болж буй эрдэмтдийн хуралтай уялдаж байгаа юм. Улаанбаатар хотод хуралдсан эрдэмтэн, судлаачдын тодорхой хэсэг Хархоринд очиж, тэнд ажлаа үргэлжлүүлнэ. Эрдэмтдийн хурлыг Монгол цэргийн эрдмийг сурталчлан таниулах, уламжлалт спортын арга хэмжээнүүдтэй уялдуулан зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: - “Аравт”-ын системээр баг болж, Монгол уламжлалт тэмцээнд орно

-Монголчууд  одоогоос 800 жилийн өмнө дэлхийд хамгийн хүчирхэг, хамгийн үнэ цэнтэй улс үндэстэн байсан. Өнөөдөр бид тэр үеийнх шигээ хүчирхэг байдалдаа хэрхэн очих вэ.  Монгол Улс хэрхэн сэргэн мандах вэ, монголчууд хэрхэн хүчирхэг байх вэ гэдэг эрэл хайгуул хийх ёстой. Түүхээ аль болох сайн мэдэх тусам бид өнгөрсөн түүхийнхээ алдаа, оноог дүгнэж, алдаагаа засаж, зөв зүйлээ улам сайжруулан цааш явах үүрэгтэй. Тиймээс бид түүх рүүгээ улам гүнзгий орж, өнгөрсөн үеийнхээ алдаа онооноос суралцах ёстой. Дэлхий даяар Монголын түүх, монголчуудын талаар судалдаг эрдэмтэд өнөөдөр бидэнд юу санал болгож байна, бид тэдний судалгаа, зөвлөмжөөс юуг нь авч, юуг нь орхих вэ гэдэг нь мөн чухал. Улс орон бүр өөрийн хөгжлийн замыг эрэлхийлдэгийн нэгэн адил энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Дэлхийн олон орноос монголч эрдэмтэд хүрэлцэн ирж, өргөн хүрээнд оролцож байгаа нь энэ хурлыг томоохон үйл явдал болгож байна. Тиймээс өнгөрсөн түүхийнхээ алдаа оноог дүгнэж, ирээдүйгээ төлөвлөх ийм сайхан боломж, аз завшаан гэж бид харах ёстой. Түүнээс биш “Нэг хурал болж л байдаг, дуусаж л байдаг, нэг зүйл ярьж л байдаг” гэсэн байдлаар хандах нь буруу. Энэ хурлыг өнгөрсөн түүхээсээ суралцаж, ирээдүйн хөгжлийн чиглэлээ тодорхойлох чухал боломж гэж үзэх хэрэгтэй. Хоёрдугаарт, өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын өмнө Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, монголчуудын уламжлалт гурван төрлийн эрдэм болох морь унах, бөх барилдах, нум сумаар харвах төрлийг хөгжүүлэх асуудлыг тусгах саналыг өргөн барьсан. Энэ бол монгол хүнийг оюун санаа болон бие бялдрын хувьд төгс хөгжих боломжийг бүрдүүлэх нэг чухал зүйл гэж үзэж байгаа юм. Цаашдаа монгол хүн хүчирхэгжиж, Монгол Улс сэргэн мандахад энэ уламжлалаа сэргээж, хөгжүүлэх нь чухал. Монголчууд мориндоо дуртай, бөхдөө дуртай, сур харваандаа дуртай гэдэг нь бидний уламжлал. Гэхдээ өнөө цагийн нөхцөлд энэ уламжлалаа илүү боловсронгуй болгон хөгжүүлж, сэргээх ёстой гэсэн агуулгаар Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг өргөн барьсан юм. Тухайн үед нийгэмд янз бүрийн байр суурь гарч, зарим хүн “наадмыг өөрчлөх гэж байна” гэх зэргээр асуудлыг өөр өнцгөөс тайлбарлаж байсан. Харин энэ удаа Н.Энхбаяр дарга надад санал тавьж, “Хархорин хотод ийм том арга хэмжээ болох гэж байна. Та өөрөө энэ арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа бол үүнийг давхардуулаад хийчихье. Өнөөдөр монгол хүн яагаад хүчирхэг байсан бэ гэдгийг харуулъя. Тэр гурван эрдмийг эзэмшсэнээр монгол хүн ямар ч нөхцөлд тэсэж, тэсвэрлэж чаддаг байсныг монголч эрдэмтдэд зориулсан энэ арга хэмжээтэй уялдуулъя” гэсэн санал тавьсан. Энэ нь миний хувьд үнэхээр олзуурхууштай санал байсан учраас зөвшөөрсөн. Ингээд энэ арга хэмжээний хүрээнд цэрэгжсэн байгууллагууд багаа ахлан оролцож байна. Нэг баг 10 хүнтэй. Энэ нь монголчуудын хамгийн хүчирхэг байсан үеийн цэргийн зохион байгуулалттай холбоотой. Тухайн үед “аравт” хэмээх цэргийн зохион байгуулалтын нэгжид 10 хүн багтдаг бөгөөд хүн бүр өөр өөрийн үүрэгтэй байсан. Тэд үүргээ маш хурдан хугацаанд, чадварлаг гүйцэтгэдэг байжээ. Тиймээс өнөөдрийн спортын арга хэмжээнд баг бүрийг 10 хүнтэй байхаар зохион байгуулж, нийт 16 баг оролцож байна. Энэ арга хэмжээний бай шагналыг Ардчилсан сэргэлтийн холбооны гишүүд гаргаж байгаа. Түрүүлсэн багт 50 сая төгрөг, удаах байруудад 40 сая, 30 сая төгрөгийн бай шагнал олгохоор, нэлээд өндөр бай шагналтайгаар энэ спортын арга хэмжээг зохион байгуулж байна.

ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл: Хархорум хотын сэргээн босголтыг дэмжсэн олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

-“Монголын их амар амгалангаар орших ёс ба Их Монгол Улсын нийслэл Хархорум” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд  төлөөлөгчид оролцоно. Энэхүү хурал нь Монголч эрдэмтдийн XIII их хурлын төлөөлөгчдөөс бүрдэж байгаа бөгөөд ялангуяа Их Монгол Улсын түүх, Хархорум хотын талаар нарийвчилсан судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачдыг урин оролцуулсан томоохон эрдэм шинжилгээний арга хэмжээ болох юм. Энэ жил олон тэгш ой тохиож байгаагийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн зарлигаар Хархорум хотыг сэргээн босгох тухай шийдвэр гарсан. Хархорум хотыг сэргээн босгох ажлыг зөв хэрэгжүүлэхийн тулд түүхэн судалгаанд тулгуурлаж, хотын уламжлалт төрх, онцлогийг хадгалсан бүтээн байгуулалтыг хийх шаардлагатай. Энэ үйл хэрэгт монголын эрдэмтэн, судлаачдын оролцоо нэн чухал бөгөөд зөвхөн дотоодын бус, олон орны эрдэмтэн судлаачдын хамтын оролцоотойгоор асуудлыг хэлэлцэн ярилцахаар цуглаж байна.  Эрдэм шинжилгээний хурлаар Хархорум хот, Их Монгол Улсын нийслэлийн түүх, Их Амгалан ордон, хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, эрдэм шинжилгээний үр дүнгээ нэгтгэнэ. Мөн хурлын төгсгөлд эрдэмтэн, судлаачид хамтарсан тунхаглал гаргах бөгөөд үүнийг “Хархорум хотын тунхаглал” хэмээн нэрлэхээр төлөвлөж байна. Энэ нь Хархорум хотыг сэргээн босгох үйл ажиллагааг дэмжсэн олон улсын эрдэмтдийн нэгдсэн байр суурь, үзэл санааны илэрхийлэл болох юм. Улаанбаатар хотод хоёр өдөр үргэлжилсэн эрдэм шинжилгээний хурлын дараа төлөөлөгчид Хархоринд очиж, хотын орчин дахь бүтээн байгуулалтын ажлуудтай танилцана. Хотын зөвлөлөөс Хархорум хотын сэргээн босголтын талаарх мэдээллийг өгч, эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонсох юм. Хархорум хотын бүтээн байгуулалт нь зөвхөн нэг удаагийн хурлаар хязгаарлагдахгүй. Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр бий болсон хамтын ажиллагаа, харилцаа холбоог цаашид тогтвортой үргэлжлүүлж, эрдэмтэн судлаачдын санал, зөвлөмжийг тусган Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн босгох ажлыг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь болно гэж үзэж байна. Хархоринд хүрэлцэн очсон эрдэмтэн, судлаачид зуны сайхан улиралд Орхоны хөндийгөөр аялж, түүх, соёлын өвтэй танилцахын зэрэгцээ монгол эр цэргийн ур чадвар, уламжлалт өв соёлыг харуулсан спортын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой юм. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

1 цаг 7 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

1 цаг 30 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

8 цаг 50 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

8 цаг 50 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

8 цаг 50 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин