АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

2026-08-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг. Тэрээр Орос хэлний багшийн дээд сургуулийг дүүргээд Цагдаагийн академид багшилсан. Удирдлагын академийг төгсөөд БСШУЯ-нд мэргэжилтнээр ажилласан. НИТХ-д 2008 оноос хойш гурав дараалан сонгогдож ажилласан. Дараа нь УИХ-ын 2024 оны сонгуулиар гишүүн болсон. Үндсэндээ, мерит зарчмаар явсаар УИХ-д орж ирсэн. Энэ замнал нь нөлөөлдөг үү, чуулган дээр, ер хаана ч сул үг унагана гэж бараг үгүй. Тэрээр энэ УИХ дахь хүүхэд, эмэгтэйчүүд, боловсрол, ядуурлыг бууруулж, үйлдвэр, ажлын байрыг дэмждэг, мөн бизнесийн орчныг сайжруулах, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх дээр дориухан дуугардаг гишүүдийн нэг юм. УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар л гэхэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж батлуулсан. Уг хуулиар скүүтэр, мопед, суррон унахад тавигдах шаардлага, дээрх “тээврийн хэрэгсэл”-үүдийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэгчдийн эрх, үүрэг, бас эдгээрийг жолоодож зөрчил гаргасан этгээдүүдэд хүлээлгэх хариуцлага зэргийг тусгасан байна. Үүнээс гадна, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төсөл зэрэг дээр гишүүдтэй хамтран ажиллаж УИХ-д өргөн мэдүүлжээ.

Түүнчлэн П.Батчимэг гишүүнд цахим сүлжээнд идэвхтэй байдаг. Уг “суваг” хааяа үзэл бодлоо илэрхийлнэ. Харин сүүлд, 2026 оны долдугаар сарын 24-нд үзэл бодлоо илэрхийлсэн нь олны анхаарлыг татаж багагүй шүүмжид өртөөд байна. Тэрээр “Эр эмгүй архи “гударч”, амаар нь цутгасан мэт царайлж, гөлийж гөлтийгөөд жолоо барьж, хүн “алаад” байгааг харахаар үнэхээр хэцүү болжээ. Замын осол, үхэл хагацал дийлдэхээ байлаа. Дайн дажин болов уу, найр наадам болов уу. …Архиа өөрсдөө бүр бэлдэж аваад гарна, ууна. Бүр зорьж авч зохион байгуулалттай ууна, согтоно, дэвнэ сэвнэ. Хамт уух эр, эмээ дорхноо олчихно. Согтуу галзуу давхиж яваад бүхэл бүтэн айлыг гэр бүлээр нь сүйтгээд баахан өнчрөл хагацал, уй гашууд автуулна. Харсан дуулсан нэг хэсэг нь халаглаад нийтээрээ бүгд дөжирчихсөн. Их л сайндаа эвийлээд гаслаад тэр дороо мартана. Шөнөжин давхилдана, сүлжилдэнэ. Согтуу хөлчүү нь орилно. Солгой хоолойгоор дуулна. Энэ их дуу чимээтэй улсын маань нийслэл Улаанбаатар хот одоо амрах амсхийх болоогүй юу. Унтаж амрахгүй яваад сүүлдээ хүүхэд үүхэдгүй бүгд ядаргаандаа оржээ гэх сэтгэл аргагүй төрөх боллоо” гэсэн юм. Үүнийг нь “Өөрөө архи үйлдвэрлэдэг хүн шүү дээ. АПУ-гийн хувьцаа эзэмшигч байж агсам тавих юм. Та нар архи үйлдвэрлэхээ больчих” гэж олон нтийт шүүмжилцгээв. Учир нь тэрээр “Би АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигч” гэдгээ АТГ-т гаргадаг ХОМ-тээ мэдүүлдэг билээ. Тэрээр бас үүнд “нэгдсэн” сэтгүүлчдийг ч орхисонгүй, “Сэтгүүлчид зөв ойлгож зөв сэвээсэй билээ. Архи пиво, аваар ослын сэдэв хөндлөө гээд сүйд болж гэнэ. Ардчилсан нийгэмд үгээ хэлж, үзэл бодлоо аль ч сэдвээр хөндөнө шүү дээ” гэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 148 (7890)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
2
0
1
Tumur
Энэ бүдүүн гахй авгай "Монгол сүжү"-хийх гэж л хаяа манаж байгаан , бага градустай , жижиг сүжү-гээр УГЖИХ гэж л нэг л их цагаан "архи"-г "магтан"-муулсан мэт өнгөлөн далдалт , Нийгмийн Хариуцлага хүлээдэггүй шунал шулмас.
kkk arhia zarahaa bolino uu daa
Dd
Oros helnii bashing deed surguuli bish ee zugeer l Oros helnii deed surguuli shuu dee. Galsan doktoriin MUIS-in derged baiguulaad bie dash garsan JBayarmaag tugsehed zugeer baisan, Ts.Iderbetiig tugseheer " burtgeltei ni baidaggui" Gadaad helnii deed surguuli(Edugeegiin humuunlegiin ih surguuli)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21