Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

2026-08-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаарал татсан асуулт болоод байна. Уг сонгуулийн хуанлийн дагуух албан ёсны үйл ажиллагаа эхлээгүй болохоор УИХ-д суудалтай намуудаас аль нь ч нэр дэвшигчээ ил болгоогүй байгаа юм. Гэхдээ МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН дор бүрнээ нэр дэвшигч дээрээ дотоод “яриа хөөрөө”-тэй байна. Ингээд дуншиж байтал өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Алтандорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд “Ерөнхийлөгчид нэр дэвших санал ирвэл нэр татгалзахгүй, өрсөлдөнө” гээд мэдэгдчихлээ. Гэхдээ тэрээр УИХ-д суудатай таван намын алиас нь нэр дэвшихээ хэлсэнгүй үлдээв. МАН-ын хувьд горилогч нь багталцахгүй болсон. Г.Занданшатараас эхлээд С.Бямбацогт, Б.Жавхлан, Я.Содбаатар гээд 70-аад оныхон нь бараг тэр чигтээ дэвших бололцоотой “эрийн цээ”-нд хүрсэн. АН ч ялгаагүй, нэр дэвших хүсэлтэй улстөрч олонтой. Лу.Гантөмөр, Б.Пүрэвдорж, С.Баярцогт, Х.Тэмүүжин зэрэг эв нь таарвал “Үгүй” гэхгүй улстөрчидтэй. Тэр бүү хэл, судалгаа болгоноор илт “ялаад” байдаг Н.Алтанхуяг гэдэг гишүүн тус намд бий. Үндэсний эвсэл бол Н.Номтойбаярын халаас, ширээ хоёрын нэгээс нэр дэвшигчийнх нь нэр гарч ирнэ. ИЗНН болохоор Б.Батбаатар өөрөө “Нэр дэвшинэ” гэчихсэн. Үгүй бол АН-ын Я.Санжмятав, Д.Одхүү зэрэг хуучны кадрууд нэр дэвших боломжтой. Тэгэхээр Т.Ганболд аль намаас нэр дэвших вэ. ХҮН намаас уу. Тэгэх магадлалтай юм байна. Учир нь Т.Ганболд 2008 онд МАН /МАХН/-д элссэн. Харин 2015 онд тус намаас гарч ХҮН намд элсэж байжээ. Улмаар 2016 онд ХҮН намын дарга болсон. Гэвч 2020 он гэхэд ХҮН намаасаа гарч Монголын Үндэсний Сэргэн Мандалт гэдэг нам байгуулах хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлж байжээ. Гэхдээ тухайн намыг Дээд шүүх бүртгээгүй байна. Тиймээс Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байж мэдэхээр байна. Аль эсвэл, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийг олны анхааралд оруулж, хөдөлгөх -улс төрийн чулуу- болж байж мададгүй гэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 148 (7890)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21