Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

1 цаг 26 мин
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

 

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилсний нэг нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга байв. Энэхүү хуулиар гэр бүлийн харилцааг зохицуулж, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог бэхжүүлжээ. Тухайлбал, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг гэр бүлийн харилцааны үндсэн зарчим болгож, хүүхэдтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхдээ уг зарчмыг нэн тэргүүнд баримтална. Гэр бүлийг хүчирхийллээс ангид байлгах, төрөөс хүүхэд болон эмзэг бүлгийн гишүүдийг тэргүүн ээлжид хамгаалах зарчмыг хуульчилсан байна.

 

Хуулийн онцлох үзэл санаанууд

 

Хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах эрх: -Хүүхдийн асрамжийг хэрэгжүүлэхээр тогтоогдсон эцэг, эсхүл эхэд хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах эрхийг хуульчилсан. Энэхүү эрхэд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд гадаад улсад зорчих, шашин шүтэх, эс шүтэх, авьяас чадварыг хөгжүүлэх, хүүхдийн хуваарьт хөрөнгийг хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор захиран зарцуулах зэрэг асуудал хамаарна.

Эцэг, эхийн эрх, үүрэг, хариуцлагыг шинэчлэн тодорхойлж, гэрлэлтээ бүртгүүлсэн эсэх, хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран хүүхдийн өмнө харилцан тэгш эрх эдэлж, хамтын үүрэг, хариуцлага хүлээхээр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгалаа.

Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, эрх, үүргийг тодорхой болгов. Хүүхдийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн ашиг сонирхол зөрчилдсөн нөхцөлд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах эрх бүхий төлөөлөгч томилох зохицуулалтыг шинээр хуульчилсан.

Хүүхдийн хуваарьт хөрөнгийг хамгаалах тогтолцоо бүрдэв. Хуваарьт хөрөнгийг тодорхойлж, өв залгамжлал, бэлэглэл, тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, нөхөн төлбөр, оюуны өмчийн үр шим, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон хуульд заасан бусад үндэслэлээр хүүхдийн өмчлөлд шилжсэн хөрөнгө, хөрөнгийн эрхийг хамааруулна. Хүүхэд 14 насанд хүрснээс хойш өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Мөн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч өөрчлөгдсөн нь хүүхдийн өмчлөх эрхэд нөлөөлөхгүй болно.

Хүүхэд төрөл, садантайгаа харилцах эрхтэй болохыг хуульчилж, гэр бүлийн өөрчлөлтөөс үл хамааран төрөл, садантайгаа тогтоосон харилцаа, гэр бүлийн орчин, хүмүүжил, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хамгаалах эрх зүйн баталгааг бүрдүүллээ.

Эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээхтэй холбоотой зохицуулалтыг хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зарчимд тулгуурлан шинэчилсэн.

Хүүхдийн тэтгэлэг тогтоох нэгдсэн аргачлалыг тогтоохдоо хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг харгалзана. Уг аргачлалд тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлага, хүүхдийн нас, тоо, хүүхэдтэй уулзах хуваарь зэргийг тусган хуульчиллаа. Эцэг, эх хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос татгалзах эрхгүй, тэтгэлгийн хэмжээ амьжиргааны доод түвшнээс багагүй байх, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй бол сонирхогч тал шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг тусгалаа.

Асран хамгаалах, харгалзан дэмжих тогтолцоог хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд тулгуурлан шинэчилж, асран хамгаалалт, харгалзан дэмжлэг шаардлагатай хүнийг нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн тогтоох, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох зохицуулалтыг боловсронгуй болголоо. Хүүхэд хамгааллын бодлоготой уялдуулан асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлагатай хүүхдийг асрамж, халамжийн байгууллагад шилжүүлэхээс өмнө асралт гэр бүлд асруулахыг тэргүүн ээлжийн арга хэмжээ болгон хуульчилж, хүүхэд гэр бүлийн орчинд өсөж хүмүүжих эрхийг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэв. Үүнээс гадна асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гэрээ, тайлагнал, үйл ажиллагаанд тавих хяналт, хөрөнгө хамгаалах, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, асран хамгаалах, харгалзан дэмжих харилцааг дуусгавар болгох үндэслэл, журмыг илүү тодорхой болгож, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэв.

Гэр бүлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлж, хэлэлцэн баталсан хуулиудаас онцолбол, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталснаар хүүхэд хамгааллын үйлчилгээний хамрах хүрээ өргөжиж, чанар, хүртээмжид эерэг өөрчлөлт авчрах нөхцөл бүрдлээ. Түүнчлэн Асралт гэр бүлийн үйлчилгээнд хамрагдах хүүхдийн хүрээг тодорхой болгож, дэмжлэг шаардлагатай хүүхдүүдийг хамруулах эрх зүйн үндэс бий болжээ. 

 

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцов

 

Хаврын ээлжит чуулганаар буюу 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг эцэслэн баталсан юм. Уг хууль хүчин төгөлдөр болсноор төрийн өмчит компаниудын засаглалыг чангатгах, ил тод байдлыг сайжруулах нөхцөл бүрдлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүнээс санаачлан өргөн мэдүүлсэн хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжиж, шийдвэрлэснээр төрийн өмчит компанид "БЭТ" томилох, хэн нэгэн хариуцлагаас зайлсхийдэг байдлыг таслан зогсоов. Ийнхүү хуулийн зөрчил, давхардлыг арилгаж, Үндсэн хуулийн зарчимд нийцсэн хуулийг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Түүнчлэн Иргэний хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудтай нийцүүлж, төрийн оролцоог хуульд заасан хүрээгээр хязгаарлажээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 149 (7891)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

1 цаг 26 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

1 цаг 26 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

1 цаг 26 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

19 цаг 59 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Уржигдар 14 цаг 17 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Уржигдар 14 цаг 10 мин