KING TOWER: 5-Р ЭЭЛЖИЙН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ​​​​​​​

2022-03-07
Нийтэлсэн: Админ
 7 мин унших
  1. KING TOWER: 5-р ээлжийн орон сууцандаа захиалга авч эхэллээ
  2. KING TOWER: 5-р ээлжийн орон сууцны сонголтууд
  3. KING TOWER: Оршин суугчдад зориулсан таатай төлөвлөлт
  4. KING TOWER: Зөвхөн танд зориулсан төлбөрийн нөхцөлүүд

 

1.KING TOWER: 5-р ээлжийн орон сууцандаа захиалга авч эхэллээ

King Tower Apartment & Penthouse тансаг зэрэглэлийн орон сууцны шинээр ашиглалтад орж буй 5-р ээлжийн орон сууцандаа захиалга авч эхэллээ.

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд, эрүүл цэвэр агаартай, дахин давтагдашгүй байршилд сүндэрлэж буй Кинг Тауэр 5-р ээлжийн орон сууц нь оршин суугчдынхаа эрүүл мэнд, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй “ногоон барилга” бүхий концепцоор төлөвлөгдөн баригдаж байна.

 

King tower 5-р ээлжийн орон сууцны хамгийн гол давуу тал нь орчин үеийн барилгын шинэлэг шийдэл болох гантиг бонд, хэсэгчилсэн шилэн фасадтай ба амьд байгалийн мэдрэмжийг оршин суугчдадаа бодитоор мэдрүүлэх, эрүүл цэвэр агаартай орчинг бүрдүүлэх зорилгоор амьд ургамал бүхий террасыг төлөвлөснөөрөө онцлог юм.

Бельги улсын Reynaers брэндийн шилэн фасад, гантиг бонд бүхий экстерьерийн шийдэл нь илүү цэлгэр уужим орон зайг танд мэдрүүлнэ. 

2.KING TOWER: 5-р ээлжийн орон сууцны сонголтууд

Reynaers, Kohler, TerHurne, Schuco, Miele, Hormann зэрэг дэлхийн шилдэг брэндүүдээр тоноглогдсон Кинг Тауэр 5-р ээлжийн орон сууц нь Crystal, Diamond, Penthouse орон сууцны сонголтуудтай.

Crystal ангиллын орон сууц

Crystal ангиллын орон сууц нь 58-120 мкв талбай бүхий 2-4 өрөөний сонголттой ба өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжих технологийн дэвшилтэй уралдан алхах та бүхэнд зориулсан тайван орчин, тав тухыг мэдрүүлэх дээд зэрэглэлийн орон сууц юм.

 

 

Diamond ангиллын орон сууц

Diamond ангиллын орон сууц нь 112-157 мкв талбай бүхий 3-5 өрөөний сонголттой, интерьерийн шинэлэг шийдэл бүхий шалнаас тааз хүрсэн том цэлгэр цонхтой.

 

Орчин үеийн гэр бүлийн амьдралын хэв маягт нийцүүлэн төлөвлөсөн төгс зохион байгуулалт, гайхалтай шийдэл цэлгэр орон зай нь тансаг, тав тухтай байдлыг танд мэдрүүлнэ.

 

 

Penthouse ангиллын орон сууц

Хамгийн дээд давхарт байрлах тансаг зэрэглэлийн Пентхаус орон сууц нь 98-232 мкв талбайн сонголтуудтай бөгөөд байгалийн гэрэл шууд тусах нэг хананаас нөгөө хана хүрсэн өргөн цонхтой.

3.KING TOWER: Оршин суугчдад зориулсан таатай төлөвлөлт

Кинг тауэр 5-р ээлжийн орон сууц нь оршин суугчдынхаа амар тайван чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нийт талбайнхаа 40%-д ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, амран суух сүүдрэвч зэрэг автомашингүй талбайг хотхон дотроо төлөвлөсөн.

 

 

 

Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч оршин суугчиддаа зориулан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон фитнес, усан бассейн, спорт заалыг багтаасан King Club спорт комплекс хотхон дотор үйл ажиллагаа явуулдаг ба оршин суугчид хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой.

 

 

King Club спорт комплексийн фитнес заал нь Matrix брэндийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба эрхэм та мэргэжлийн багш дасгалжуулагчийн тусламжтайгаар эрүүл амьдралын дадал зуршил, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх боломжтой.

 

Испанийн алдарт Astral Pool брэндийн тоноглол бүхий, 5 эгнээ замтай, 25м урттай байссейнаар үйлчлүүлж, гэр бүлийн хамт чөлөөт цагаа эрүүл зөв боловсон өнгөрүүлэх боломжтой.

Түүнчлэн Америкийн тэргүүлэгч Dalla Riva брэндийн өндөр зэрэглэлийн модон шал бүхий спорт заал, VIP өрөөгөөр үйлчүүлэн амарч тухлах боломжтой.

 

King Tower Apartment & Penthouse нь хотхон дотроо Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, 1000 хүүхдийн багтаамжтай Монгол Билиг Оюун сургууль цэцэрлэгийн цогцолбортой ба энэ нь оршин суугчдын цаг завыг хөнгөвчилж, амар тайван амьдрах гол нөхцөлийг бүрдүүлж буй юм.

 

 Тус сургууль нь стандарт биеийн тамирийн заал, номын сан, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий гал тогоо, эко ногоон байгууламжтай. Эрхэм та Кинг Тауэр апартментийн 5-р ээлжийн орон сууцнаас сонголтоо хийснээр дэлхийн шилдэг Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монгол Билиг Оюун сургууль цэцэрлэгийн цогцолборт энхрий бяцхан үрсээ суралцуулах боломжтой.

 

Зөвхөн оршин суугчиддаа зориулан төлөвлөсөн ногоон байгууламж, уран зургуур тохижуулсан Green garden нь жилийн 4 улирлын турш цэвэр агаар бэлэглэж, амьд байгалийг мэдрүүлнэ. Тус гарденд оршин суугчид төрсөн өдөр, тэмдэглэлт баярууд, албан уулзалт зохион байгуулах боломжтой юм.

 

 

Түүнчлэн орчин үеийн амьдралын хэв маягт нийцүүлэн гэр бүлээрээ цагийг хамт өнгөрүүлэх мини кинотеатр, хүүхдийн биед сөрөг нөлөөгүй оюун ухаан хөгжүүлэх тоглоом, тохижилттой тоглоомын өрөө-г бяцхан оршин суугчиддаа зориулсан төлөвлөсөн.

 

King Tower Apartment & Penthouse нь хотхон дотроо бүхий л хэрэгцээ, үйлчилгээгээ авах боломжийг бүрдүүлсэн 50 гаруй үйлчилгээний төвүүдийг цогцлоосон ба энэ нь оршин суугчдын үнэт цагийг хэмнэж, гэр бүлдээ илүү их цаг хугацааг зориулах боломжийг бий болгодог.

 

 

Мөн эрхэм бизнес эрхлэгч, албан байгууллагууд та бүхэн Кинг Тауэр апартментын үйлчилгээний талбайгаас сонголтоо хийж, хамгийн таатай нөхцөлөөр 5000 айлын тансаг зэрэглэлийн хотхонд бизнесээ өргөжүүлэх боломжтой юм.

4.KING TOWER: Зөвхөн танд зориулсан төлбөрийн нөхцөлүүд

Эрхэм танд KING TOWER апартментын 5-р ээлжийн орон сууцнаас сонголтоо хийн төлбөрийн ОНЦГОЙ нөхцөлүүдээр худалдан авах боломжийг санал болгож байна.

 

0% -ийн хүүтэй зээл: Эрхэм та KING TOWER апартментаас хүссэн орон сууцаа захиалан урьдчилгаа 70% төлсөн тохиолдолд үлдэгдэл төлбөрөө ХҮҮГҮЙ зээлээр хуваан төлөх боломжтой.

1%-ийн хүүтэй урт хугацааны зээл: Мөн бүрэн шинэчлэгдсэн 4-р ээлжийн орон сууцнаас мкв харгалзахгүйгээр сонголтоо хийгээд Голомт банкны 1%-ийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлд хамрагдан худалдан авахыг санал болгож байна.

Жилийн 6%-ийн хүүтэй зээл: Зөвхөн Кинг Тауэр төсөлтэй хамтран ажилладаг Централ Капитал ББСБ-н жилийн 6%-ийн хүүтэй зээлд урьдчилгаа 30%-иа төлөн хамрагдах боломжийг санал болгож байна. Та энэхүү зээлд гадаадад байсан ч хамрагдах боломжтой бөгөөд 100 мкв-аас дээш талбайтай хүссэн орон сууцаа сонгох боломжтой.

Ипотекийн 6%-ийн хүүтэй зээл: Эрхэм та KING TOWER апартментын Кристалл ангиллын 80 мкв хүртэлх орон сууцыг салбартаа тэргүүлэгч Хаан бан, Голомт банкны ипотекийн 6%-ийн зээлд хамрагдан худалдан авах боломжтой.

 

 

ЭРХЭМ ТАНЫГ БЕЛЬГИ УЛСЫН REYNAERS БРЭНДИЙН ШИЛЭН ФАСАД, УУЖИМ ЦЭЛГЭР ОРОН ЗАЙ БҮХИЙ KING TOWER APARTMENT-ЫН 5-Р ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦНААС СОНГОЛТОО ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.
 

 

Веб сайт: www.kingtower.mn

Facebook хаяг: DeluxeMarshallVillage

Instagram хаяг: kingtower_apartment

Утас: 8802-4023, 8802-5911, 8802-5415

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

3 цаг 12 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

3 цаг 36 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

10 цаг 55 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

10 цаг 55 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

10 цаг 55 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин