“Гэм зэм”-ийг тойрсон онцлох эшлэлүүд  

2022-03-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ОЛДОХ

Зууны мэдээ” сонин Орфей театрын захирал, продюсер, урлаг судлаач, жүжигчин Т.Ариунчимэгийг “Leadership forum” буландаа урьж ярилцсан юм. Тус театрын хамт олон Ф.М.Достоевскийн зохиол  “Гэм зэм” жүжгийг постдрам болгон тайзнаа тавьж буй эдгээр өдрүүдэд түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

- Монголын театрын урлагийн салбарт ОХУ-ын ГИТИС-ийг төгссөн драмын найруулагч гэхэд л 40 жил завсарласны эцэст салхи хагалсан эхний хүн нь “Гэм зэм”-ийн найруулагч М.Батболд юм.

-Английн алдарт найруулагч, театр судлаач, онолч Питер Брук “Театрын хөгжлийн сүүлийн хөгжлийн үе шат нь найруулагчийн театр” гэж хэлсэн байдаг. Тэгвэл энэ байдал өөрчлөгдөж  театр хамтын хэлбэрт шилжиж байна.

-Постдрам бол үндсэндээ драмын театрын нэн шинэ төрөл, нэн шинэ үеийн театр гэж болно. Гэхдээ шинэ театр уламжлалыг үгүй хийж байгаа юм биш, уламжлал нь тэр дунд оршиж л байгаа.

- Б.Брехт, К.Станиславский, Е.Гротовский, А.Арто, Эйзенштейн, Ханс-Тис Леман гэх мэтчилэн дэлхийн нэрт найруулагчдын онол дээр  шинэ үеийн найруулагчдын ч онол арга зүй гарч ирж байна.

- Монголын театрын урлагийг хөгжүүлэх зорилготой  Орфей театр залуу мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн, олон улсад уран бүтээлээ сойх хүсэл эрмэлзлэл бий.

- “Фауст”-ыг  тайзнаа тавьснаар   бид маш том урам зориг авсан. Нэг ёсондоо тэр бидний шалгуур болсон.

- “Гэм зэм”  бол нарийн төвөгтэй зохиол, түүнийг амжилттайгаар  жүжиг болгож чадсан анхдагчид бол манай хамт олон.

-Манай хамт олон биеэ биеэ хамгийн сайн ойлгодог, зохиолч юу хүсч байгааг найруулагч маш сайн ойлгодог. Зохиолчийн дотор юу байгааг  олж харж түүнийг нь хөгжүүлье гэсэн найруулагчийн алсын хараа бас сайн.

-Цаашид бид хоцроод байгаа театрын хөгжлийг эн зэрэгцүүлэх, олон улсын фестивалиудад  жүжгээ сойхыг хүсч байна. Түүн дээр манай хөгжил хаана яваа нь харагдана.

- Орчин үед жүжигчдийг алиалагч мэт хардагт миний сэтгэл өвддөг. Уг нь жүжигчин хүн  авьяасын хажуугаар маш их ухааныг өөртөө шингээж байж сая жүжигчин болдог. Авьяастай атлаа ухаангүй бол тэр дүрийг бүтээж чадахгүй. Ухаантай атал авьяасгүй бол тэр дүр мөн дутуу.

-Жүжгийн зохиолыг бичнэ гэдэг өөрөө бас  агуу юм. Утга зохиолын салбарт энэ төрөл дээгүүрт ордог. Нэлээн юм үзэж харж, уншиж  судалж байж жүжгийн зохиол бичнэ.

-Oюутан залуусын оюуны боловсролд хөрөнгө оруулахаар "IStudent" төслийг эхлүүлсэн.

-Урлагийн салбарыг  Монголдоо хүчтэй байлгах нь эргээд хүнийг хүнлэг байлгах, нийгмийг эерэг сайхан болгох, өөдрөг үзэл, сайн сайханд дагуулна.

 

Ярилцлагын дэлгэрэнгүйг эндээс:  https://www.polit.mn/a/93998

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 42, 43 (6774, 6775)

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 22 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 22 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 39 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 51 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин