Судалгаа: Олон нийт эмэгтэй улстөрчөөс дабль дүр шаардаж байна

2022-03-03
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.УЯНГА

 

Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэхь оролцоог зөвхөн хүйсийн тэгш эрх гэж харахаас илүү жендерийн тэгш байдал гэж үзэж дэлхий нийтээрээ энэ чиглэлд хүчин чармайлт гаргаж байна. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо дэлхий нийтэд 25 хувьтай байдаг бол манайд 17 хувьтай байгаа юм. Гэтэл эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж байж шийдвэр гаргах түвшинд ялгаатай ашиг сонирхол тусгалаа өгдөг гэдгийг судлаач хэллээ.

 

ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ МАНЛАЙЛАГЧ ГЭДЭГТ ТАВАН ХҮНИЙ НЭГ НЬ ИТГЭДЭГГҮЙ

Монгол Улсад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийг тодорхойлох судалгааны дүнг доктор С.Түмэндэлгэр танилцуулав. Санал асуулгад 18-82 насны 1006 хүн оролцсон. Мөн түлхүүр мэдээлэгчийн ярилцлагад улс төрийн хүрээнийхэн буюу УИХ-ын гишүүн, сайд, нийслэл, орон нутгийн удирдлага, Улс төрийн намын дарга, орлогч, ЕНБД, Бизнес эрхлэгчийн төлөөлөл 200 гаруй хүн оролцсоноороо онцлогтой юм.

Тэгвэл эмэгтэй хүнийг манлайлагч гэдэгт судалгаанд оролцсон таван хүний нэг нь, эрэгтэй хүний хувьд 10 хүний нэг нь итгэхгүй байна гэж хариулжээ. Харин удирдах албан тушаал эрхлэх, манлайлагч болох тухайд “эмэгтэй” хүнд үл итгэх хандлага судалгаанд оролцогчдын 20 орчим хувьд нь ажиглагдаж байсан аж. Тухайлбал, 92.0 хувь нь эрэгтэйг, 81.7 хувь  нь эмэгтэйг манлайлагч гэдэгт итгэж байна. Эмэгтэйчүүдийг удирдах ажилтан болж чадахгүй гэж хариулсан оролцогчид эрэгтэйчүүдийг ийн үзсэн оролцогчдоос хоёр дахин их байгаа. Кейс харвал, нэгэн байгууллагад зэрэг ажилд орсон эрэгтэй эмэгтэй ажилтнаас таван жилийн дараа хэлтсийн даргаар хэнийг нь ажиллаж чадна гэж бодож байна вэ гэхэд 92.8 хувь нь эрэгтэй ажилтанд, 83.3 хувь нь эмэгтэй ажилтанд итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

 

УДИРДАХ АЖЛЫГ “ЭРЭГТЭЙ” ДҮРЭЭР ХАРЖ БАЙНА

 

Судалгаанд оролцогчид эрэгтэй хүн байгалиасаа хүчтэй, ноён нуруутай, хов жив хөөцөлддөггүй учраас гэсэн үндэслэл хэлсэн бол эмэгтэй хүнд үнэлгээгүй хөдөлмөрийн үүргийг оногдуулах үзэл бүх нас, хүйсийн хүмүүст ялгаагүй илэрч байсныг тэмдэглэжээ. Ингэхдээ эмэгтэй хүнийг удирдах ажилд тохирохгүй гэж үзэхдээ хов жив хөөцөлддөг, ажилтныхаа оронд өөрийгөө тавьж чаддаггүй  сул талтай гэх өнцгөөр тайлбарласны зэрэгцээ нягт нямбай, олон талаас нь хардаг гэж дүгнэсэн атлаа энэ нь гүйцэтгэх ажлыг хийхэд  илүү тохиромжтой хэмээн удирдах ажлыг “эрэгтэй” дүрээр харсан тайлбарыг мөн өгчээ.

Эрэгтэйчүүдийг алсын хараатай, шийдэмгий, зоригтой, шулуун, шударга байж чадна хэмээн дэмжиж байгаагаас гадна захирах, засаглах эрх мэдлийг эрэгтэй хүнд оноодог хэвшмэл үзлээр хандаж байгаа нь судалгаагаар илэрч гарч иржээ. Тэгвэл сонгуульд санал өгөхдөө эрэгтэйчүүд эмэгтэйчүүд ялгаагүй ихэнх нь буюу 66.6-69.6 хувь нь эрэгтэй хүнд саналаа өгсөн. Эмэгтэй хүнд санал өгсөн эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээс арай илүү. Адилхан шинж бүхий нэр дэвшигчээс эмэгтэйчүүдийн 57.5 хувь нь эмэгтэй хүнийг дэмжих хандлагатай байгаа нь эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэг болохыг харуулж байгаа аж. Харин эрэгтэйчүүдээр эмэгтэйчүүдийг дэмжүүлэхийн тулд уламжлалт болон жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлага ажиглагдсан байгаа талаар Судалгааны багийн ахлагч,  доктор С.Түмэндэлгэр “Тойргоо солиогүй, жендэрийн тэгш байдал болон эмэгтэйчүүдийн төлөөллийг харсан, намын гишүүнчлэл, мөрийн хөтөлбөрийг харсан гэж институтийн талаас нь эмэгтэйчүүд үзсэн. Эмэгтэйчүүдийн намын гишүүнчлэл, ялангуяа багаар нь дэмжих, хийсэн бүтээсэн туршлага, мөрийн хөтөлбөрийн биелэх бодит байдал зэргийг харах хандлага эрэгтэйчүүдэд илүү давамгайлсан. Судалгаанд хөрөнгө чинээтэй болон хөрөнгө чинээ багатай эрэгтэй эмэгтэй хүнээс алийг нь сонгох талаар бодомжийг өгч сонголт хийлгэхэд судалгаанд хамрагдсан оролцогчдын ихэнх нь буюу 61.7 хувь нь хөрөнгө чинээ багатай Чимгээг болон 58.1 хувь нь хөрөнгө чинээ багатай Доржийг сонгосон байна. Үүнээс харвал судалгаанд оролцогч эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь хөрөнгө чинээ багатай улстөрчдөд түлхүү саналаа өгснөөс харахад нэр дэвшиж сонгогдоход хөрөнгө мөнгө, чинээлэг байдлыг чухал хүчин зүйл биш гэх хандлага түлхүү ажиглагдав. Ялангуяа эмэгтэй оролцогчдын хувьд хөрөнгө чинээг харгалзах байдал эрэгтэйчүүдтэй харьцуулахад бага илэрлээ” гэсэн юм.

Судалгаанд оролцогчдоос манлайлагч гэж үзэж буй үндэслэлийг эмэгтэй хүний хувьд дараах онцлог бүхий чанаруудыг нэрлэжээ. Ерөнхий чанарын хувьд, гал цогтой, ажил хэрэгч, амьдралд ойр, амьдрал үзсэн, мэдлэг, ил тод нээлттэй.Туршлага талаасаа эмэгтэйчүүд, эх хүүхдийн асуудалд анхаардаг, асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулсан, ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан, сайд байсан, дарга хийж чадна гэдгийг харуулсан, буянтай, гавьяатай, хүний эрхийн тэмцэгч, Ковидтой тэмцсэн гэж үзжээ. Харин эмэгтэйлэг чанар талаас биеэ зөв авч явдаг, чадалтай, гоо сайхны мэдрэмжтэй, үлгэр жишээч, ярианы өнгө нь уярмаар, дүр төрх нь улстөрч хүн шиг, даруухан, илүү дутуу хэл аманд оролцдоггүй, төлөв төвшин гэжээ.

Судлаач С.Түмэндэлгэр “Залуус хүмүүс харьцангуй эмэгтэйчүүдийн давуу талыг олж харж байна. Харин нас ахих тусам хэвшмэл үзэлтэй байна. Эрэгтэйчүүдийг эмэгтэй хүний хэвшил үзлээр харьцуулан харж байна.  Монголчууд хэт хэвшмэл үзэлтэн бол биш. Энэ нь насны ангиллаар илэрч байна. Улс төрийн хүрээнд эрэгтэйчүүд эрэгтэйгээ дэмжих хандлагатай. Сонгуульд санал өгсөн байдлаар нь авч үзвэл эмэгтэйчүүд нэгнээ дэмжих байдал ч сайн байна. Судалгаанд оролцсон эмэгтэй улстөрчдийн үзэж байгаагаар аймаг, нийслэлийн ИТХ, сум, дүүргийн ИТХ, баг, хорооны ИНХ-д нэр дэвшихэд олон нийтийн зүгээс дэмжлэг өндөр (74.3-78.9%) байсан бол УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн эмэгтэй улстөрчийг дэмжих олон нийтийн дэмжлэг (53.8%) бусад шатны сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй доогуур байна. Аль нэг шатны сонгуульд нэр дэвшсэн эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн бараг 60 орчим хувь нь Монголд олон нийтийн зүгээс эмэгтэй улстөрчдийг дэмжих хандлагатай болсон гэж үзсэн байна. Олон нийтийн зүгээс эмэгтэй улстөрчдийг дэмждэг гэж эрэгтэйчүүдийн 69 хувь нь үзсэн бол эмэгтэйчүүдийн 52 хувь нь л үүнтэй санал нийлсэн байна. Шийдэмгий чанарыг эрэгтэй (83.1%), эмэгтэй (83.7%) улс төрчдийн аль алинаас маш ихээр хүсэн хүлээж байгааг харж болно. Үүний дараагаар зоригтой, тэмцэгч байх чанаруудыг улстөрч эрэгтэй, эмэгтэйчүүдэд маш их байх ёстой хэмээн үзэж байна. Эндээс харахад, олон нийт жендэрийн хэвшмэл үзлийн үүднээс эрэгтэй улстөрчдөд хамаатуулдаг шийдэмгий, зоригтой, тэмцэгч байх чанаруудыг эмэгтэй улстөрчөөс мөн адил маш ихээр хүсэн хүлээж байгаа сонирхолтой үр дүн үзүүлж байна. Хэнийг манлайлагч гэж үзэх вэ гэдгийг нарийвчлан судлах шаардлагатай. Зоригтой, тэмцэгч байх дүр эрэгтэй, эмэгтэй хүний аль аль тал дээр гарч ирж байна. Эмэгтэй улстөрчөөс дабль дүр шаардаж байна. Эмэгтэйчүүд улс төрд оролцох, сонгогчдод таалагдахын тулд маш их хувирч, хүчин чармайлт гаргадаг. Улс төрчийг хэвшмэл дүрээр хардаг байдлыг өөрчлөхгүйгээр ямар ч сайн боловсон хүчин бэлтгээд нэмэргүй” гэсэн юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 46 (6778)

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

3 цаг 11 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

3 цаг 34 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

10 цаг 54 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

10 цаг 54 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

10 цаг 54 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин