ҮХЦ:10 хуулийн найм нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх дүгнэлт гарсан

2022-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг Үндсэн хуулийн эрх зүйн хорооноос /ҮХЭЗХ/ судалсан байна.  Судалгааны мэдээллийг танилцуулбал, ҮХЦ хянан шийдвэрлэсэн 296 маргааны 141 нь Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгтэй холбогдож, иргэдээс ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, мөн эрх бүхий байгууллагын хүсэлт байжээ.

Энэ талаар Үндсэн хуулийн эрх зүйн хорооны гишүүн Л.Галбаатар “Монгол Улсын Үндсэн хууль батлагдаад 30 жил болж байна. Тиймээс 30 жилийн нөхцөл байдлыг дүгнэж судалгаа хийсэн гэсэн үг. Судалгаанаас харахад, ҮХЦ-д иргэд 98 хувьтай хандсан байгаа юм.  Энэ нь ҮХЦ-д өргөдөл, мэдээлэл гаргах иргэдийн ухамсар өндөр байгааг илтгэж байна. ҮХЦ-ээс хянаж байгаа 10 хуулийн найм нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх дүгнэлт гарсан. Үүний цаана хуулийг чанартай боловсруулж, батлах асуудал хангалтгүй байна гэсэн дүр зураг байгаа юм.Түүнчлэн ҮХЦ нь өөрөө хэр үндэслэлтэй шийдвэр гаргаж байна вэ гэх асуудал бий. Ерөнхийдөө ҮХЦ нь тус хуулийн холбогч зүйл заалтыг үндэслэл болгож шийдвэр гаргадаг. Гэхдээ тухайн үндэслэл болгож буй зүйл заалтаа огт тайлбарлахгүй дурдаж хэрэглэдэг юм билээ. Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих ёстой байгууллага нь ҮХЦ мөн. Гэсэн хэдий ч тус хуулийн зүйл заалтыг огт тайлбарладаггүй нь буруу хэмээн харж байгаа юм” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 22 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 22 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 39 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 52 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин