О.Наранбат: Манайх улирлын чанартай ч 20-30 хүнийг түр ажлын байраар хангадаг

2022-03-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Р.ОЮУН

 

Сэлэнгэ аймаг дахь мод үржүүлгийн “Наран сүлд баян бүрд” нөхөрлөлийн гишүүн, зөвлөх мэргэжилтэн О.Наранбаттай ярилцлаа.

 

-Манай уншигчдад нөхөрлөлийнхөө талаар товч танилцуулахгүй юу?

-Анх 2006 оноос эхлэн орон нутгийн статустай 10 өрхийн 10 гишүүнтэй Ойн санг гэрээгээр эзэмших нөхөрлөл гэж байгуулсан юм. 2017 онд “Наран сүлд баян бүрд” нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнээс өмнө ойн санг зөвхөн гэрээгээр эзэмших үйл ажиллагаа явуулж байсан ч 2016 оноос хойш тал, хээрийн ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлд хандуулсан. 10 өрхийн 10 гишүүн гэдэг ч тарилт, хураалтын үеэр хүн хүч хэрэгтэй болоход 10 өрхийн нөөцөд байгаа хүмүүсээ бүрэн ашиглана.

Мөн улирлын чанартай ч 20-30 хүнийг түр ажлын байраар хангадаг. Орон нутгийнхаа хөгжилд багагүй хувь нэмэр оруулахаас гадна иргэдэд мод тарьж ургуулах, арчилгаа, зөвлөгөө өгч, ач холбогдлыг ойлгуулахад тустай үйл хэргийг хийж байна.

-Улсын бүртгэлд бүртгүүлснээр ямар өөрчлөлт гарсан бэ?

-Бид Ойн санг гэрээгээр эзэмших нөхөрлөлөөс улсын бүртгэлд орсон шалтгаан нь тарьц суулгацаа борлуулахаас эхлээд улсын төсвийн хөрөнгөөр тендер, ойжуулалт, зурвасын ажилд оролцоход улсын бүртгэлийн гэрчилгээ, банкны данс, тамга тэмдэг хэрэгтэй болсон. Энэ нь үйл ажиллагаа хэр өргөжснийг харуулж байгаа юм.

-Үйл ажиллагаа тань өргөжснөөр орон нутгаа хөгжихөд багагүй хувь нэмэр оруулж байна гэж ойлгож болох уу?

-Манай нөхөрлөлийн мод үржүүлгийн борлуулалтыг зөвхөн аймагтаа бус Баян-Өлгий, Ховд айгийн нэгдүгээр сургууль, Баянхонгор, Өмнөговь аймагт хийж байна. Энэ хүрээгээ цааш нь өргөжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. 10 өрхийн 10 гишүүнтэй нөхөрлөл байгуулсан ч мод үржүүлгийн үйл ажиллагаа ямар тустайг ойлгосны үндсэн дээр нөхөрлөлийн гишүүд маань зөвхөн өрхийн хэрэгцээний газар дээрээ мод үржүүлэг хийхэд газар багаддаггүй гэдгийг олж харснаар зөвхөн хашааныхаа газарт мод тарьж борлуулалтаа хийдэг болсон.

-Нөхөрлөл байгуулахад бэрхшээл хэр байв. Танай нөхөр­лөлийг аймгийн удирдлагууд хэр дэмжиж тусалдаг вэ?

-Нөхөрлөл байгуулахад бэрхшээлээс илүү бидэнд хамгийн том боломж харсан. Аливаа юмыг хийж бүтээе гээд зориход орон нутгаас дэмжлэг үзүүлдэг. Нөхөрлөлийн талд шийдвэрүүд гаргахад орон нутгийн дэмжлэг их.  Сумаас газар хүссэн өргөдөл дээр сумын дэмжлэгтэй, нэг га-гийн эрхтэй мод үржүүлгийн газрыг байгуулсан. 2017 онд Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мод үржүүлгийг нээх, мод үржүүлгийг өргөжүүлэх гэсэн нээлттэй төсөл зарлахад бид поликрамнатик хүлэмжинд жимс жимсгэнэ, гоёлын модыг ногоон мөчир болон модлог мөчрөөр үржүүлэх зорилготой төсөл бичиж оролцоод шалгарсан нь нөхөрлөлд их дэм болсон. 

-Нөхөрлөл байгуулахад заавал 10 өрхийн 10 гишүүн байх ёстой юу. Нөхөрлөлд ямар хүмүүсийг авсан бэ?

-Хамтын эзэмшлийг Ойн хуульдаа 10-аас доошгүй гишүүнтэй байна гэж заасан байдаг. 10 өрхийн гэдэг нь нэг айлаас 10 хүн биш. 10 өрхийн 10 гишүүний цаана хэдэн хүний амьдрал дээшлэх вэ. Хэдэн хүн амьжиргаагаа залгуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Бид 10 өрхийн 10 гишүүнийг төв суурин газарт суугаад нөхөрлөлд нэрээ зоох биш яг ойн сангаа тойрсон малчдаас 10 өрхийг сонгосон. Нөхөрлөлийн үйл ажиллагаа эхлэхдээ хамтын эзэмшлийн ойн сан байсан болохоор ойг хамгаалах харуул хамгаалалттай байлгахын тулд ойн сангаа тойрсон тэндээ нутагладаг, газар нутгаа мэддэг, багаар ажиллах чадвартай 10 өрхийг сонгож авсан. Ойд ямар арчилгаа хэрэгтэй байна гэдэг дээр сум дундын ойн ангитайгаа хамтарч арчилгааны огтлолт, цэвэрлэгээ, үр бэлтгэл гэсэн ажлыг хийсэн.

-Танайх ямар модыг онцлон үржүүлж байна?

-Монгол орны уур амьсгалд тохирсон, орон нутагт ургадаг улиас, хайлаас, бургас, бүүлс гүйлс, ургах орчин голдоггүй Монгол орны аль ч булан бүрт очоод хоргодол гаргахгүй тийм моднууд байна. Ихэвчлэн орон нутагт ургаж байгаа унаган моднуудаа бусад аймаг руу хүргэж ургуулахыг зорьдог. Бүүлс гүйлс мод нь хадархаг хөрстэй орчинд, улиас, бургас, хайлаас нь аль ч хөрсөнд дасан зохицож ургах чадвартай.   

-Та ямар мэргэжилтэй билээ?

-Би 2004 онд МУИС-ийг ой зүйчээр төгсөөд Тужийн нарсны хамгаалалтын захиргаанд 2010-2016 он хүртэл Мод үржүүлэг, ойн асуудал, судалгаа шинжилгээний мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 оноос Шаамар сумын МСҮТ-д цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэрлэгч мэргэжлээр багшилж байна. Жилд 15-20 суралцагч энэ мэргэжлийг эзэмшиж байгаад сэтгэл хангалуун явдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 45 (6777)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 22 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 22 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 39 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 52 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин