Үндэсний спортынхон чуулж хөгжлийн бодлогоо тодорхойлов

2022-03-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Үндэсний спортын төрлүүд тэр дундаа бөх, хурдан морины уралдаантай холбоотой асуудал цэгцэндээ оролгүй олны шүүмжлэлийг хэдэн жил дагуулж ирсэн. Тэгвэл энэ олон асуудалд цэг тавихаар Төрийн ордонд Үндэсний спортын анхдугаар их чуулганыг зохион байгууллаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Үндэсний спортын хороо зохион байгуулж цаашдын зорилго, зорилт, хөгжлийг хэлэлцэв.

Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Үндэсний спортын холбоод нэгдэн нийлж хамтдаа үйл ажиллагаа эхлүүлснийг Ерөнхийлөгчийн хувьд дэмжиж байна. Аливаа улс орны үндэсний спорт нь тухайн орны өв уламжлал, соёл, үнэт зүйлийг тээж ард түмний үндэсний ухамсар, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болгох, дэлхийн монголчуудтай хамтран ажиллах зорилгоор “Нүүдэлчдийн соёл” спортын их наадмыг тогтмол зохион байгуулж байх нь чухал. Энэ асуудлыг Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Уран мэхийг уралдуулан, цэц мэргэнээ сорьж, аргамаг хүлгээ сойдог монгол наадмыг 2010 онд ЮНЕСКО “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэснээр бид наадмаараа бахархан, сурталчлан түгээх, хөгжүүлэн дэлгэрүүлэх хариуцлагатай үүргийг дэлхий нийтийн өмнө хүлээсэн билээ. Үндэсний спорттой холбоотой ёс зүйн асуудал үүсгэсэн, шударга ёсны зарчмыг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцдог болохыг Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох байгууллагууд Үндэсний их баяр наадмын тухай хууль болон дүрэм, журамд зохих өөрчлөлтүүдийг оруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна” гэв.

Түүнчлэн тэрбээр монгол түмний өв соёл, үнэт уламжлал өнгө мөнгө, талцал хуваагдал, хэн нэгэн, бүлгийн ашиг сонирхлоос ангид байх ёстойг анхааруулж спортын шударга ёсны зарчмыг зөрчсөн бол хариуцлага тооцож байхыг сануулав. Нээлтийн үеэр Уламжлалт, спорт наадмын олон улсын зөвлөлийн ерөнхийлөгч Халил Ахмед Хан үг хэлж Уламжлалт спорт наадмын дэлхийн өдрөөр буюу наймдугаар сарын 14-нд зохион байгуулах дугуй ширээний чуулганд Монгол Улсыг урилаа.

 

Үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэхэд иж бүрэн хөтөлбөр боловсруулна

Үндэсний спортын төрөлд үндэсний бөх, сур, хурдан морины уралдаан, шагайн харваа гэсэн үндсэн дөрвөн төрөл багтдаг. Их чуулганаар үндэсний бөх, хурдан морины уралдаан, үндэсний харваанууд, тэмээн поло, бие хамгаалах урлагийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, шийдлийн талаар илтгэл сонсож,  хэлэлцүүлэг өрнүүлэв. Тухайлбал, Монголын үндэсний спортын хорооны ерөнхийлөгч Ц.Магалжав “Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучуудын дунд үндэсний өв уламжлал, соёл, ахуй, спортоо орхигдуулах хандлагатай байгаа нь харамсалтай. Цар тахлын улмаас монгол наадам зохион байгуулагдаагүй. Эдийн засгийн дорой буурай хувьсгалын дараах болон дайны жилүүдэд ч  төрийн наадмаа таслахгүй зохион байгуулж ирсэн. Гэтэл учир мэдэхгүй залуусын эсэргүүцэл, шантаажнаас эмээн тусгаар тогтнолын илэрхийлэл болсон монгол наадмаа цуцалсан нь үндэсний спорт, өв соёлоо тээгчдэд эвлэлдэн нэгдэхээс өөр аргагүйд хүрснийг анхааруулж буй том дохио байлаа. Энэ байдал даамжирвал соёл уламжлал, ёс заншил, ахуй соёл, үндэсний баяр наадмаа тэмдэглэх шаардлагагүй гэж үзэх хойч үеийг бий болгож засаж болохгүй харууслын эхлэл тавигдах магадлалтай. Тиймээс үндэсний спортын хороог шинэчлэн байгуулж анхдугаар чуулганаа зохион байгуулж байна” гэв.

Тэгвэл үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, үндэсний спортоор хичээллэгсдийн нийгмийн асуудлыг шийдэх, уралдаан тэмцээн зохион байгуулах, хөгжлийн иж бүрэн хөтөлбөрийг 2022 оны хоёрдугаар улиралд багтаан төрийн холбогдох байгууллагуудтай хамтран байгуулах аж. Хөтөлбөрт үндэсний спортын холбоо, багш, хичээллэгсдээс санал, хүсэлтийг тусгах юм байна. Хэлэлцүүлгийн үеэр үндэсний спорт нь Монгол Улсын дэлхийгээс ондооших, бахархах үнэт өв соёл гэдгийг онцлон түгээн дэлгэрүүлэхэд анхаарч хууль эрх зүйн орчныг тодорхой болгох санал гаргав. Мөн харваачдын зүгээс Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт хувь хүний эзэмшлийн нэг харвааны талбайтайг Үндэсний сурын холбооны мэдэлд шилжүүлж дүүрэг бүрт сур харвааны талбай байгуулах саналыг дэвшүүлсэн юм. Түүнчлэн хугацаат цэргийн алба, ЕБС-ийн хөтөлбөрт үндэсний спортын хөтөлбөрийг багтаах санал гаргав. Ямартай ч 21 аймгаас ирсэн 800 орчим үндэсний спортын төлөөлөгчид эвлэлдэн чуулж асуудлаа хэлэлцэн цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 44 (6776)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 25 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 25 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 54 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин