Степпе Арена Азийн шилдэг байгууламжаар шалгарлаа

2022-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Степпе Арена буюу бидний нэрлэж заншсанаар Мөрөөдлийн Мөсөн өргөө  нь 2019 оны дөрөвдүгээр  сард шаваа тавьж, цар тахлын хөл хориотой зэрэгцэн баригдаж, 2021 оны намар нээлтээ хийсэн  билээ. Мөсөн өргөө  нь монголчуудын, тэр дундаа мөсөн спортынхны 100 жилийн мөрөөдлийг биелүүлсэн түүхэн бүтээн байгуулалт бөгөөд маш богино хугацаанд баригдаж нээлтээ хийснээс хойш гадаад дотоодын олон шагнал авч, олны талархлыг хүлээгээд байна. Монгол Улсын 2021 оны шилдэг бүтээн байгуулалт, 2021 оны онцлох үйл явдлын нэг, Монголын Үндэсний олимпын хорооны спортын шилдэг бүтээн байгуулалт, Бөртэ чоно цомын эзэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөгжлийн бэршээлтэй хүмүүст ээлтэй барилга байгууламж зэрэг шагналыг дотооддоо хүртсэн юм. Цаашилбал, Олон улсын үл хөдлөх хөрөнгийн байгууллагаас 2021 онд Монгол Улсын Олон нийтэд зориулсан шилдэг бүтээн байгуулалт шагнал хүртэж байсан бол 2022.02.25-нд Ази, Номхон далайн бүсийн 2021 оны Олон нийтэд зориулсан шилдэг бүтээн байгуулалт шагнал хүртлээ. Шагналыг Монгол Улсаас Их Британийн Лондон хотноо суугаа Онц бөгөөд Бүрхэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүх  Монгол Улсаа төлөөлөн гардан авсан юм. Элчин сайд Б.Энхсүх “Манай үндэсний компани “Степпе Арена” ХХК-ийн бүтээн байгуулсан Мөсөн өргөө соёл, спортын ордон Их Британийн “The International Property Awards” байгууллагын “Ази тивийн 2021 оны Олон нийтэд зориулсан үйлчилгээний шилдэг байгууламж” шагналыг хүртэж байгаад маш их талархаж, бахархаж байна” хэмээн шагнал гардах үед хэлсэн байна.

“Степпе Арена” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Булганбаяр шагналаа хүлээж аваад ”Ази тивийн 2021 оны Олон нийтэд зориулсан үйлчилгээний шилдэг байгууламж шагналын эзэн “Мөсөн өргөө” ордны хамт олон 2022 ондоо багтаж үйлчилгээний ухаалаг систем, чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангасан хамгийн сайн үйлчилгээтэй, үлгэр жишээ урлаг спорт, олон нийтийн байгууллага байхыг зорьж байна” гэж онцолсон юм.

Цаашилбал, Мөсөн өргөө ордныг Олон улсын Олон нийтэд зориулсан шилдэг бүтээн байгуулалт номинацид нэр дэвшүүлсэн байна. Шалгаруулалт удахгүй болох юм.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

4 цаг 25 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

4 цаг 25 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 54 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин